Төлөвлөгөөний мэдээлэл

АмлалтЗагвар

The Vow

6-с 6 дахь өдөр

Залбирлын амлалт


Жейсон Кристи хоёр гэрлээд 10 жил болж буй хамгийн сайн найзууд. Тэд ихэнхдээ анч нохой, дөрвөн хүүхдийнхээ хамт машинаар аялж, уул усаар явж гэр бүлийн аялал хийдэг.  


Кристи:


"Ариун Сүнсээ бид Таныг гэрлэлтдээ урьж байна. Бидний гэрлэлтэд Та хэрэгтэй байна. Бид Таныг гэрлэлтийн ёслол, бал сар, хамтын амьдралдаа урьж байна. "Хуримын өдрийн маань бүхий л зүйл төлөвлөгдсөн байлаа. Гэтэл шинэхэн нөхөр маань огт төлөвлөгдөөгүй байсан зүйлийг хийсэн юм. Тэр минь энэ залбирлыг шууд шивнэн хэлж билээ. Он жилүүд өнгөрч, нөхцөл байдал өөрчлөгдөх явцад энэ залбирал бидний хүсэн хүлээж байснаас ч илүү эрх чөлөө, ивээлийг хэрхэн авч ирэхийг би төсөөлөөгүй байлаа. Иймэрхүү үед л чухал зүйлсээ даруугаар өргөх, Бурханд талархахыг урамшуулах залбирлын хүчийг та олж нээдэг. 


Улам их залбирахын хэрээр, Бурхан амьдралыг залбирлын зүг чигийн дагуу хөтөлдөггүй болохыг нь би ойлгосон. Гэсэн хэдий ч, та улам их залбирахын хэрээр Тэр амьдралд тань, амьдралаар тань дамжуулан таны сайн сайхны төлөө ажлаа хийж байгаа гэдэгт та улам илүү итгэлтэй болж ирдэг. Хамтдаа эсвэл ганцаарчлан залбирах шийдвэрийг гаргах нь гэрлэлтийг тань амар хялбар эсвэл төгс болгохгүй хэдий ч гэрлэлтийг тань бүрэн бүтэн болгох болно. Бараг арван жил болсны дараа залбирал маань иймэрхүү болж хувирсан, "Бурхан минь, бидний гэрлэлт дэх Таны үйлчлэл юу вэ?" 


Жейсон:


Кристигийн дурдсанчлан, би анхнаасаа л залбирлыг гэрлэлтийнхээ нэг хэсэг болгохоор амласан. Гэхдээ ихэнх залбирал маань Бурханд хандсан асар их мэдээллээр дүүрэн байдаг байлаа. "Бурхан минь, Кристи өнөөдөр надад тийм ч таатай хандахгүй байна," эсвэл "Өнөөдөр би үнэхээр ууртай байна. Та надад тусалж чадах уу?" эсвэл магадгүй, "Хөвгүүдийн маань багтраа өвчин нь хөдлөөд байна, гэрээ засаж янзлах хэрэгтэй байна, машинд маань засварчин хэрэгтэй байна, Бурхан минь, мөнгө санхүү маань хүрэх төдий л байна. Та үүнийг мэдэж байгаа юу?" Намайг бүү буруутгаарай, би Түүнд байгаа зүйлийнхээ төлөө ч бас талархдаг л даа, гэхдээ миний талархал хүртэл мэдээллээр асар баялаг байдаг. "Бурхан минь, энэ зүйл, тэр хийх ажил, энэ харилцаа маань болж байна л даа, үүний төлөө талархъя." Сүүлийн үед би юу ухаарсан гээч? Залбирал бол амьдралынхаа талаар аль болох багаар Бурханд сануулж, амьдралдаа улам илүүгээр Түүнийг сануулахыг хэлдэг аж. Тиймээс, гэрлэлтээ, гэр бүлээ, ажлаа, тэр ч бүү хэл эд баялагтаа Бурханыг сануулахын төлөө би одоо залбирдаг болсон. Амьдрал минь ямар байдалтай байгааг би Бурханд хэлдэг хэвээрээ л байгаа учир нь бид ойр дотно бөгөөд би амьдралаа Түүнтэй хуваалцах дуртай. Гэхдээ одоо би залбирахдаа Түүний үнэн, Түүний оршихуй, Түүний хайранд Түүний Хэн болохыг хэлэх боломжийг олгодог болсон. Хэрхэн үүнийг үйлдэх вэ? Сонсох замаар. Дараагийн удаа залбирахдаа, ярихтайгаа адилхан цагийг сонсоход зарцуулаарай. Түүнд мэдээлэл өгөхтэйгөө адилхан тооны үгсийг Түүнийг хүндлэхэд зориулаарай. 


Залбирал: Хэрэв та гэрлэсэн бол ханьтайгаа хамт чангаар залбир мөн дараа хэзээ хамтдаа залбирахаа шийдэцгээнэ үү. Хэрэв та хараахан гэрлэж амжаагүй байгаа бол залбирлыг амьдралынхаа байнгын нэгэн хэсэг болгох төгс цаг одоо ирээд байна. 


Гэрлэлт, секс, болзоо, ганц бие байх талаар бурханлаг үзэл баримтлал бүхий зүйлсийг илүү ихээр уншаарай.

Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

The Vow

Life.Church-с эрхлэн гаргасан энэ Библи уншлагын төлөвлөгөөнд зургаан хос гэрлэж байхдаа албан ёсоор хэлж байгаагүй зургаан хуримын амлалтын тухай бичжээ. Бэлтгэл, дэс дараалал, эрмэлзэл, хамтрал, ариун байдал, залбирлын...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.life.church/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна