Төлөвлөгөөний мэдээлэл

АмлалтЗагвар

The Vow

6-с 2 дахь өдөр

Дэс дарааллын амлалт


Жонатан Мишель хоёр гэрлээд 10 жил болсон бөгөөд бусдад үйлчилж, найзуудынхаа хамт ширээ тойрон суухыг хамгийн сайхан жаргал гэж мэдэрдэг хос аж.


Жонатан:


"Чи Надаас өөр бурхадтай Миний өмнө байж болохгүй."


Энгийн мэт санагдаж байгаа биз. Би бусад шашны бурхдыг шүтдэггүй. Би мэдээж хуурамч агуу хүчинд итгэдэггүй бас бусад итгэлийн сургаалыг дагадаггүй. Гүйцээ. Би тэр тушаалыг найдвартай сахидаг. Энэ нь гэрлэлттэй ямар холбоотой гэж?


Түр хүлээнэ үү. Ингэж уншихыг хичээгээрэй, "Надаас өөр ямар нэг зүйлийг эсвэл өөр хэн нэгнийг Миний өмнө тавьж болохгүй." Миний Христээс дээгүүр амархан тавьж болох гэрлэлт, ажил, хүүхдүүд, эрүүл мэнд гэх мэт зүйлс бий. Гэхдээ эдгээр нь Бурханыг хамгийн дээгүүр байр суурьнаас холдуулах хүртэл бүгд сайн зүйл боловч, Бурханы өмнө тавигдах үед тэд миний бурхад болж хувирдаг. Амьдралын хэрэгцээ шаардлага асар их санагдах үед энэ нь ихэвчлэн би ямар нэг зүйлийг эсвэл өөр хэн нэгнийг Бурханы өмнө тавьсантай холбоотой байдаг гэдгийг маш сайн ойлгосон. 


Христийн өмнө юу ч тавихгүй байх нь амаргүй, гэхдээ энэ нь таны сайн сайхны төлөө юм. Таны чухалчлах зүйлс эмх цэгцтэй байх үед, нэгдүгээрт Бурхан, хоёрдугаарт гэрлэлт тавигддаг. Улмаар таны гэрлэлт зөвхөн эв нэгдлээр зогсохгүй хязгааргүй их амар тайван, тайтгарал, сүнслэг итгэлтэй байдлаар дүүрдэг. 


Мишель:


Чухал зүйлсийн дэс дарааллаа тодорхойлох талаар дутмаг ойлголтоосоо болоод, Бурханыг 1-рт, Жонатаныг болон өөр бусад зүйлсийг 2-рт тавихын оронд өөр зүйлийг санамсаргүйгээр тавьсан болохоо ухаарах нь надад олонтаа тохиолддог! Тэр байтугай дуртай хоббигоо 1-рт тавьсан удаа ч байлаа! 


Бурханыг нэгдүгээрт тавих гэдэг нь Түүнд тусгайлан цаг гаргах, Түүний Үгийг унших, юунаас ч илүүтэйгээр Түүнийг хамгийн түрүүнд эрэлхийлэн хайхыг хэлдэг. Бүхнээс илүүтэйгээр! Энэ бол зөвхөн надад нөлөөлдөг зүйл биш. Миний чухал зүйлсийн дараалал буруу байх үед хэрэгцээ маань хангагддаггүй бөгөөд би хэрэгцээгээ хангахын тулд Жонатанаас хамааралтай болж ирдэг. Үндсэндээ, намайг нэгдүгээрт тавихыг би түүнээс шаарддаг гэсэн үг. Энэ нь зүгээр л шударга бус зүйл шүү. Зөвхөн Бурхан л миний хэрэгцээг бүрэн хангах чадвартай. Талархах зүйл гэвэл, би Эзэн дотор хүчтэй байхын хэрээр гэрлэлт маань төдий чинээ хүчирхэг байх болно гэдэгт би суралцаж, бас дахин дахин суралцсаар байна. Бурханыг нэгдүгээрт тавих нь үүнийг амжилттайгаар хийх цорын ганц арга зам мөн! 


Залбирал: Бурхан минь ээ, би юуг нэгдүгээрт, хоёрдугаарт, гуравдугаарт тавьсан байна вэ? Нэн тэргүүний чухал зүйлээ цэгцлэхийн тулд Та надтай ярилцан, зөв шийдвэр гаргах хүч чадлыг өгөөч. Амен. 


Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

The Vow

Life.Church-с эрхлэн гаргасан энэ Библи уншлагын төлөвлөгөөнд зургаан хос гэрлэж байхдаа албан ёсоор хэлж байгаагүй зургаан хуримын амлалтын тухай бичжээ. Бэлтгэл, дэс дараалал, эрмэлзэл, хамтрал, ариун байдал, залбирлын...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.life.church/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна