Төлөвлөгөөний мэдээлэл

Ажлын байран дээрх санаа зовнилЗагвар

Ажлын байран дээрх санаа зовнил

5-с 4 дахь өдөр

Бусад хүмүүс ч таны ажлын талбар дээрх санаа зовнилын үндэс болох үе бий. Тэд найдваргүй байж, таныг гонсойлгох юм уу таны ажилд саад болж магадгүй. Эсвэл тантай шууд дайсагнасан харилцаатай дарга, хамтран ажиллагч байж болох юм. Таны ажлын талбар дээрх санаа зовнилын эх үүсвэр бусад хүмүүс байвал та яах вэ?

Библид Даниел ажлын талбар дээрээ ийм хүнд байдлыг даван туулдаг. Түүний дарга нь ууртай сагсуу хүн байжээ. Хамт ажиллагсад нь Даниелийг унагахыг тасралтгүй оролдоно. Харин Даниел яасан бэ? Тэр хамтран ажиллагсдынхаа башир явуулгыг өшөө авалтаар хариулаагүй. Харин Даниел ажлаа хэвийн үргэлжлүүлэн хийсээр байсан юм. Тэрээр “урьд хийж байсан ёсоор өдөр бүр” үргэлжлүүлэв (Даниел 6:10). Тэр өрөөндөө орж залбирдаг байв. Тэр Бурханд талархаж, Бурханаас тусламж хүссэн юм.

Даниелийн залбирал түүнийг хэцүү байдалд орохоос зайлуулаагүй юм. Залбирсан хэрнээ Даниел арслангийн нүхэнд хаягдсан. Бурхан Даниелийн сорилтыг сайнаар ашигласан юм. Даниел эсэргүүцэлтэй тулгарсан ч итгэмжтэй байсны ачаар шүтээн шүтдэг байсан хаан нь Даниелийн Бурханыг магтан алдаршуулсан. Түүнтэй сөргөөцөлдсөн хүмүүс байсан ч Даниел Персийн эзэнт улсад амжилтад хүрсэн билээ.

Мөн Бурхан Даниелийг санаа зовнилоос аварсан юм. Даниел өөрөөсөө шалтгаалах зүйлсээ хийж, очих ёстой газраа очиж, залбирч, Бурханд талархаж, Бурханы тусламжийг гуйж байсан. Харин Бурхан Даниелийг анхааран халамжилж, ажлын байран дах амжилтыг өсгөжээ.

Хэрэв танд дайсагнасан хамтран ажиллагсад, удирдлага байгаа бол Бурханаас тусламж гуйгаарай. Хамтран ажиллагсдынхаа төлөө залбираарай. Өшөө авах юм уу тэдний түвшин луу бүү хазай. Ажилдаа ирж, өөрөөс шалтгаалах ажлаа хамгийн сайнаар хийгээрэй. Одоогийн нөхцөл байдалдаа юунд Бурханд талархах талаар бодоорой. Танд дургүй хүнд ч гүн сэтгэгдэл үлдээх итгэл танд байж магадгүй шүү.

Залбирал

Бурхан минь, бусад хүмүүстэй хамтран ажиллах мэргэн ухааныг надад өгөөч. Та миний зан байдлыг алив буруу хандлагаас хамгаалаач. Бусад хүмүүс намайг гомдоож, урам хугалах үед ч надад итгэлийг өгөөч. Хүнд хэцүү нөхцөл байдлаас ч сайныг авчрах боломжтой тул би Танд талархаж байна. Амэн.

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Ажлын байран дээрх санаа зовнил

Ажил дээр санаа зовних олон шалтаг гарна. Хийх ёстой зүйлсээ цагт нь амжуулах гэж яарахаас эхлээд, амжилт гаргалгүй алдахвий гэх айдас, дарга хамтран ажиллагсадаас мэдрэх дарамт гэх мэт. Гэвч эдгээр нь Бурханы хувьд гайх...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://unleashatwork.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна