Төлөвлөгөөний мэдээлэл

Ажлын байран дээрх санаа зовнилЗагвар

Ажлын байран дээрх санаа зовнил

5-с 3 дахь өдөр

Ажлын байран дээрээ амжилттай байх ёстой гэх жишиг бидэнд сэтгэлийн дарамт авчрах нь бий. Энэ жилийн зорилтдоо хүрэх болов уу? Компани маань өрсөлдөгч нараасаа сайн үзүүлэлттэй байж чадаж байна уу? Хэрэв та амжилтыг 100% танаас шалтгаалдаг гэж үздэг бол дээрх асуултууд танд маш хүнд дарамт байж таарна.

Гэвч амжилт гэдэг зөвхөн танаас шалтгаалдаг зүйл биш ээ. Таны төлөвлөгөөнүүд амжилттай болох эсэхэд Бурханы оролцоо маш чухал. Дуулал 107 бүлэгт хүмүүний амьдрал, амьжиргаа тэдний хяналтаас гадуурх олон хүчин дээр тогтдог тухай дурдсан байна. Та өөрөөс шалтгаалах бүхнээ хийх ч шагнагч нь Бурхан. Хүмүүс талбайд “үр тарих” ч Бурхан л түүнийг нь “арвинаар өсгөдөг”. Та газар тариалан эрхэлж байсан ч, том хотод оффист ажиллаж байсан ч бай та өөрийнхөө ажлын амжилтад ганцаараа хариуцлага хүлээнэ гэсэн үг биш гэдгийг сана. Амжилттай ажлын суурийг Эзэн Бурхан бэлтгэж, эцсийн үр дүнг Бурхан л хариуцдаг юм.

Та зөвхөн өнөө маргаашдаа бус алс хэтдээ ч санаа зовниж байж болох юм. Албан тушаалын шат ахих, хархны уралдаанд тэмцэлдэх гэх мэт хэлцүүд таны санааг түгшээж байвал та өөрийнхөө карьерыг урагш ахиулахад санаа зовнидог нэгэн байж таарлаа.

Давид бидэнд өөрийн амжилтын замналыг Бурханд даатгах ёстойг заасан нэгэн билээ. Хэдий бага залуу байхад нь л Давидад өндөр албан тушаал амлагдсан ч тэрээр өөрийн дээд албан тушаалтан Саулыг огцруулах гэж яарсангүй. Үүний оронд, Бурхан өөрт нь зөв цагт зөв ажлыг өгнө гэж Давид итгэсэн юм. Эцэст нь Давид Бурханы цагт хаан болсон билээ.

Богино хугацааны ч бай, урт хугацааны ч бай амжилт нь Бурханаас ирдэг бэлэг. Амжилтад үзүүлэх таны хариу үйлдэл нь “хайр энэрлийнх нь төлөө Эзэнд талархагтун” гэж Дуулал 107-р бүлэгт бичигдсэнчлэн байх учиртай. Нөгөө талаас та амжилтаа бодон сэтгэл зовниж байгаа бол энэ нь таны биш харин Бурханы хариуцах зүйл гэдгийг санаарай. Танд юу хэрэгтэйг Бурхан мэднээ. Зөв цаг болон үр дүн нь Бурханы гарт бий.

Залбирал

Бурхан минь, Та өнөөдөр надад юу хэрэгтэйг, ирээдүйд юу хэрэг болохыг мэддэг. Тандаа талархаж байна. Би Таны цагт итгэж байна. Өнөөдөр Таны хаанчлалыг эрж хайхад туслаач. Амэн.

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Ажлын байран дээрх санаа зовнил

Ажил дээр санаа зовних олон шалтаг гарна. Хийх ёстой зүйлсээ цагт нь амжуулах гэж яарахаас эхлээд, амжилт гаргалгүй алдахвий гэх айдас, дарга хамтран ажиллагсадаас мэдрэх дарамт гэх мэт. Гэвч эдгээр нь Бурханы хувьд гайх...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://unleashatwork.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна