Төлөвлөгөөний мэдээлэл

Бид өгч, холбогдож, хөдөлмөрлөхөөр бүтээгдсэнЗагвар

Бид өгч, холбогдож, хөдөлмөрлөхөөр бүтээгдсэн

3-с 3 дахь өдөр

Өдөр 3: Хөдөлмөрлөхийн тулд бүтээгдсэн

Эхний хоёр өдрийн чимээгүй цагаар бид Хобби Лоббигийн ерөнхийлөгч Дэвид Грийнтэй хамт амьдралаараа үлгэрлэж заах ба өөрийн ажилдаа ажилч хичээнгүй байх талаар үзсэн билээ.

Сүүлчийн өдрөө илүү гүнзгий утга учиртай зүйл болох “та хөдөлмөрлөхийн тулд бүтээгдсэн” сэдвийг хуваалцах болно.

Библийн дагуу Бурхан таныг бүтээсэн ба танаар хийлгэх ажлыг бас Бурхан бүтээсэн гэж үздэг. Амьдрах болон ажиллах гэдэг нь нэг зоосны хоёр талтай адил юм. Энэ нь бид Бурханы төлөө болон Бурханы хаанчлалын төлөө ажиллаж байх үед ажилдаа сэтгэл хангалуун байх боломжтой тухай юм.

Бид хөдөлмөрлөхийн тулд бүтээгдсэн гэдэг нь яагаад бидэнд урам зоригийг өгдөг вэ гэвэл бид Бурханы төлөө мэрийж ажиллахдаа ажил амаргүй хэцүү байсан ч бид ажилдаа сэтгэл хангалуун, тааламжтай байх боломжтой. Үнэн хэрэгтээ, бид зөвхөн Бурханы төлөө ажиллаж байх үед л ажил хөдөлмөр маань амаргүй байсан ч ажилдаа баяр хөөртэй байх арга зам болдог.

Өчигдөр бид ажил дээрээ зөвхөн хүний зорилтуудыг тавих юм бол бид өөрсдийгөө бүтэлгүйтэл рүү дагуулж болох тухай ойлгосон. Бид өөрсдийн карьерийг барьж байгуулж, найз нөхөд, хамтран ажиллагсдын хүрээллийг бий болгосон ч тэтгэвэрт гарахдаа санаа зовохооргүй болсон ч гэсэн Бурханы төлөө тэр бүгдийг хийгээгүй бол Бурхан биднийг хэрхэн бүтээсний дагуу бид амьдрахгүй байна гэсэн үг юм. Яг үнэндээ бид өөрсдийнхөө бүтээж буй зүйлсийн эзэн нь биш, харин Бурхан бол Эзэн нь юм. Дэвид Грийн өөрийгөө Бурханы эзэмшдэг хэдэн тэрбум долларын компанийн нярав гэж үздэг. Үүнийг тэрээр зөвхөн үгээрээ хэлдэг төдий биш, үйлдлээрээ бас харуулдаг. Хуулийн дагуу Грийний гэр бүлийн хэн ч бай өөрөө хөлс хүчээ урсгаагүй л бол Хобби Лобби компаниас мөнгө авах эрхгүй байдаг.

Нэг удаа би Дэвидтай цуг түгээлтийн агуулахаар алхаж байхдаа түүний хамгийн дуртай эшлэлийг асуусан юм. Тэрээр “цэвэр гартай, ариун зүрхтэй” гэж билээ.

Тухайн үед би тэрхүү хэлцийн утгыг ойлгосон мэт царайлсан ч гэртээ хариад орой нь Дуулал 24-ийн хам сэдвийг харсан юм. “Цэвэр гартай, ариун зүрхтэй” гэдэг нь дэлгүүрийн менежер, үйлчилгээний ажилтан, эмч, багш, цагдаа эсвэл аливаа салбарын хүнд юу гэж ойлгогдох вэ?

Дэвид Грийний хэлж буй санаа нь тодорхой байсан юм. Энэ нь хэрэв бид ажил хөдөлмөр, амьдралдаа цэвэр гар, ариун зүрхтэй байх юм бол бид Бурхан руу даруухнаар очиж болох ба Бурханаар бас ерөөгддөг тухай байсан юм.

Эцэст нь хэлэхэд, бидний ажил зөвхөн хүний зорилт зорилго төдий биш юм. Тушаал дэвших, албан тушаалд очих, цалин мөнгө төдий биш… эд нарын аль нь ч ажилчид биднийг тодорхойлохгүй. Эсвэл бид бүхэн хүсэж байсан зорилго, албан тушаалдаа хүрсний дараа яах вэ? Бид нэг бол бүх зорилго маань биеллээ гээд сэтгэл гутралд ордог эсвэл дараагийн зорилт, дахиад нэг зорилтод хүрэх гэсэн донтой нэгэн болж мянган зорилтын боол болдог.

Бид зөвхөн хөдөлмөрлөхийн төлөө бүтээгдээгүй, харин Бурхан биднийг ажил хийлгэхийн тулд бүтээгдсэн гэдгээ ухамсарлавал амьдрал энгийн байх сан. Удирдагчид бид бүгд өөр өөрсдийн гэсэн дуудлагатай. Гэвч ямар ажлаас үйл шалтгаалан ажиллаж, хөдөлмөрлөх зарчим маань хэзээ ч өөрчлөгдөх ёсгүй.

Эргэцүүлэх нь

Та 1-10 гэсэн оноогоор дүгнэвэл таны ажлын идэвх гаднын хүчин зүйлсээс байна уу? Эсвэл Бурхан таныг Өөрийнхөө төлөө ажиллахаар бүтээсэн гэдгээс ирж байна уу?

Ажил дээрээ “цэвэр гартай, ариун зүрхтэй” байхад юу танд хамгийн их саад болж байна вэ?

Залбирал

Бурхан минь, Та намайг ажиллах авьяас чадвар, чадамжаар ерөөсөн гэдгийг санахад туслаач. Өдөр бүр хамгийн сайнаараа ажиллахад болон цэвэр гартай, ариун зүрхтэй байхад минь туслаач. Амэн.

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Бид өгч, холбогдож, хөдөлмөрлөхөөр бүтээгдсэн

Манлайллын тухай The WOW Factor Leadership Podcast дээр тулгуурлан гаргасан 3 өдрийн төлөвлөгөө. Амжилттай яваа манлайлагчид хэрхэн Библийн зарчимд тулгуурлан ажил, хөдөлмөрөө эрхэлдэг талаар уншиж судлаарай.

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://unleashatwork.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна