Төлөвлөгөөний мэдээлэл

Бид өгч, холбогдож, хөдөлмөрлөхөөр бүтээгдсэнЗагвар

Бид өгч, холбогдож, хөдөлмөрлөхөөр бүтээгдсэн

3-с 2 дахь өдөр

Өдөр 2: Хоорондоо холбоотой байх нь

Өчигдрийн чимээгүй цагаар бид бусдыг үлгэрлэн дагуулах нь амьдралыг өөрчлөх хүч чадалтай талаар үзсэн.

Өчигдөр ярьсан тэрхүү подкастын үеэр би ноён Дэвид Грийнээс карьерээ эхлүүлж буй залуу удирдагчдад ямар зөвлөгөө өгөх талаар нь асуусан юм. Тэдэнд хандсан урмын үг байх болов уу? гэж найдаж байсан бөгөөд найдлага маань талаар болсонгүй. Дэвид даруй Колоссай 2:23-ыг гаргаж ирээд ямар ажил гэдгээс нь үл шалтгаалан бидний ажлын захирал нь Есүс гэж үзээд, өөрсдийн хийж буй ажлаа бүхий л зүрх сэтгэлээрээ хийх нь дуудлага юм гэв.

Ингэх нь залуу удирдагчдад хоёр давуу талыг олгодгоороо гүнзгий ач тустай юм. Эхнийх нь удирдагчдад хожим хэрэг болох сайн дадал зуршлыг бий болгодог. Дэвид хэлэхдээ залуу удирдагчдын хувьд Бурханы тэдэнд бэлдсэн зүйлсэд хараахан бэлэн болоогүй байдаг. Тэд сургагдах хэрэгтэй. Заримдаа маш их сурах зүйлс хэрэгтэй болдог. Иймд өөрийн ажлын захирлыг Есүс гэж үзэх нь ирээдүйд бидэнд амин чухал зан чанар, дадал зуршил чадварт суралцахад тусалдаг.

Удаах нь илүү чухал ба Есүсийг өөрийн захирал гэж үзэж өөрийнхөө ажлыг чин сэтгэлээсээ хийх нь бидэнд дуудлагаа тодорхой болгоход тусалдаг. Бидний ихэнх нь өөрсдийн дуудлагаа ажлын эхний өдрөө тодорхой ойлгодоггүй. Яг үнэндээ, ихэнх маань дуудлагаа амьдралын хожуу үедээ нээж ирүүлэх нь бий. Харин бид амьдралын хором мөч, үе бүхэнд Бурхантай харилцаатай байснаар Түүний чиглүүлгийг сонсох боломжтой. Эцэст нь хэлэхэд Бурхан бол үйл явцын Бурхан юм. Бурхан биднийг зарим нэг газар аваачихын тулд өөр ажлууд дээр байлгах үе байдаг. Хэрэв бид үүнийг Бурханы бэлэг, Бурханыг таньж мэдэх арга зам гэж үзэх юм бол бидний хийж буй ажил бүр биднийг санаанд оромгүй байдлаар хурцалж, өөрчилж байдаг.

Карьерын “амжилт” ганц өдрийн дотор бий болдоггүй. Чухамдаа бид өөрсдийн карьераа Бурханаар удирдуулахыг хүсэх үед амжилтын тодорхойлолт маань хүртэл илүү дээр тодорхойлолт болж өөрчлөгддөг.

Бид Бурханы өмнө гарч алхана гэж байхгүй. Колоссай 3:23 дээрх зааврын дагуу бид ирээдүйн хийсвэр байдлыг хоосон мөрөөдөхийн оронд Бурхан яг одоо юу хийж байгаад өөрсдийн нүдийг нээлттэй байлгах хэрэгтэй болж байна. Ямар ажил хийж байгаагаас үл хамааран чин сэтгэлээсээ ажиллах нь ихэнхдээ Бурхан биднийг хүсэн мөрөөдсөнөөс маань илүүд авчрах шалгарсан арга болж байдаг.

Эргэцүүлэх нь

Та ажил карьерын хувьд зогсонги байдалд орсон мэт мэдэрч байсан уу? Түүнийгээ хэрхэн шийдвэрлэсэн бэ? Эсвэл шийдвэрлээгүй байна уу?

Таны өөрийнхөө ирээдүйн талаарх төсөөлөл Бурханы таны ирээдүйн талаарх төсөөлөлтэй таарч байна гэж бодож байна уу? Тийм бол яагаад? Үгүй бол яагаад?

Залбирал

Бурхан минь, миний амьдралын хараа зорилгыг Таны зүрхний хүсэлтэй нийцүүлэхэд туслаач. Өнөөдрийн ажлаа чин сэтгэлээсээ хийх мэргэн ухаан болон ирээдүйгээ Танд найдах итгэлийг өгөөч. Амэн.

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Бид өгч, холбогдож, хөдөлмөрлөхөөр бүтээгдсэн

Манлайллын тухай The WOW Factor Leadership Podcast дээр тулгуурлан гаргасан 3 өдрийн төлөвлөгөө. Амжилттай яваа манлайлагчид хэрхэн Библийн зарчимд тулгуурлан ажил, хөдөлмөрөө эрхэлдэг талаар уншиж судлаарай.

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://unleashatwork.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна