Төлөвлөгөөний мэдээлэл

Давс ба ГэрэлЗагвар

Salt And Light

5-с 3 дахь өдөр

Есүсийн үед дэнлүү бол айл өрх бүрийн амин чухал зүйл нь байсан. Тэдгээр нь гэр орныг гэрлээр дүүргэж, харанхуйг хөөн зайлуулж бас ялан дийлдэг байв. Христэд итгэгчид бид дэлхий дээр үүнтэй ижил төстэй үүрэг хүлээдэг.


Ямар ч гэрэлгүй ертөнцийг төсөөл. Амьдрал чинь өөр байж болох олон янзын арга замыг бод.


Ийм ертөнц нь амьдрахад аюултай байх болно. Бид бусдыг харах чадваргүй, ихэнх ажил үүргийг гүйцэтгэх боломжгүй байх байсан, мөн хаашаа явах замаа олоход хэцүү байх болно. Гэрэлгүй ертөнц аймшигтай байх болно. Харанхуй нь ихэвчлэн муу ёрын зүйлс болон аюулыг халхалдаг. 


Есүсийн хэлснээр, нууц дагалдагч байх нь ямар ч үр ашиггүй. Тэр өөрийгөө дэлхийн гэрэл гэж нэрлэсэн байдаг-харанхуйд хэзээ ч дийлдэхгүй гэрэл. 


Есүс бол ертөнцийн гэрэл мөн бөгөөд үг яриа, үйлсээрх өөрсдийн гэрчлэлээрээ дамжуулан Түүнд хандах замыг бид бусдад зааж байдаг. Хэрэв бид Түүнийг олж мэдэхэд нь бусдад туслахгүй байх юм бол дэлхий ертөнцийг харанхуй нөмөрсөн хэвээр байж улмаар хөгжин дэвжиж чадахгүй.


Та харанхуйд гэрэл нэмж болох боловч гэрэлд харанхуйг нэмж хэзээ ч чадахгүй. Бид нигүүлсэл, хайр, энэрэнгүй байдлаар тэрхүү замыг гэрэлтүүлэх ёстой.

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Salt And Light

Есүс Чуулганыг дэлхийн давс, гэрэл нь байхад дуудсан бөгөөд энэ нь элбэг дэлбэг амьдралд зайлшгүй байх ёстой чанарууд юм. Энэ Библи судлал нь христитгэлт аяныхаа явцад бид хэрхэн гэрэл болон давс болж амьдрахаар бүтээгдс...

More

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Tearfund-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.tearfund.org/yv -с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна