Төлөвлөгөөний мэдээлэл

Давс ба ГэрэлЗагвар

Salt And Light

5-с 1 дахь өдөр

Есүс чуулганыг давс, гэрэл гэж дүрсэлсэн байдаг. Хүний сайн сайхан амьдрахад зориулагдсан зайлшгүй байх ёстой найрлагууд нь юм. Тэдгээргүйгээр дэлхий ямархуу байдалтай байхыг та төсөөлж чадах уу?


Дуучин, ая зохиогч, Rich Mullins нэг удаа ийнхүү хэлсэн байдаг, "үйлсгүй итгэл нь дуулж чадахгүй байгаа дуу адил юм."


Есүс тухайн нийгэмд амьдралыг авчрахад чухал үүрэг гүйцэтгүүлэхийн тулд орон нутгийн чуулганыг дууддаг. Энэ дуудлагыг үр дүнтэй биелүүлэхийн тулд бид ялгаатай байдлаа хадгалсан хэвээр байх нь чухал юм. 


Бусдад туслах нь таньд дарамт болох үед номонд,, Brian Fikkert ийнхүү бичсэн байдаг, "Бид орон нутгийн сүмийн оролцоо болон түүнд даалгасан сайн мэдээний үгийн тунхаггүйгээр хүмүүс Христэд итгэж өөрчлөгдөх болно найдаж болохгүй."


Энэ сургаал нь дуудлагынхаа хойшлуулшгүй байдлыг ойлгоход бидэнд тусалдаг. Чуулганы зорилго бол үүнгүйгээр жинхэнэ амьдрал оршин байх ямар ч боломжгүй тэдгээр Бурханы бэлгүүдийг авч ирэх юм гэж Есүс маш тодорхойгоор хэлсэн байдаг.


Энэ дэлхий ертөнц өдөр ирэх тусам улам харанхуй бас ямар ч зорилгогүй болсоор байх үед бид яаж үргэлжлүүлэн гэрэлтсээр байх вэ? Бид хэрхэн амтаа хадгалсан хэвээр байх вэ? 

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Salt And Light

Есүс Чуулганыг дэлхийн давс, гэрэл нь байхад дуудсан бөгөөд энэ нь элбэг дэлбэг амьдралд зайлшгүй байх ёстой чанарууд юм. Энэ Библи судлал нь христитгэлт аяныхаа явцад бид хэрхэн гэрэл болон давс болж амьдрахаар бүтээгдс...

More

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Tearfund-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.tearfund.org/yv -с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна