Төлөвлөгөөний мэдээлэл

Биднийг шархлуулсан хүмүүсийг уучлах ньЗагвар

Forgiving Those Who Wound Us

7-с 5 дахь өдөр

Уучлалтын үндэс

Бусдаас алдааг олж харах үедээ та юу хийдэг вэ?


Бидний ихэнх маань бусдын ирээдүйг өөрсдийнхөө гарт хүлээн авсан мэт сүнслэг байдлын гүн шархыг тээх нь элбэг байдаг. Биднийг гомдоосон хүмүүс өнгөцхөнөөр "Уучлаарай" гэж хэлээд амьдралаа үргэлжлүүлсээр байж болох юм. Магадгүй тэд ямар ч гэм хортой зүйл болоогүй мэт аашилж аяглаж байх болох юм. Жижигхэн зүйл бүрийг мартахад танд хэцүү байдаг уу? Таныг гомдоосон хүмүүсээс та зайлсхийдэг үү? Нөгөө талаас, тэднийг гомдоосон зүйлээс тань болоод бусад хүмүүс танаас зайлсхийдэг байж болох юм.


Энэ сургаалт зүйрлэлд Есүс энэ зарцыг муу ёрын гэж дуудсан учир нь уучлалыг өөрөө хүлээн авсныхаа дараа тэр бусдад эелдэг хандаагүй. Үүний оронд, тэр өөртөө өртэй байсан нэгнийг өөрийнхөөсөө хамаагүй өндөр стандартад тулгасан. Энэ сургаалыг уншиж байх үед зүрх маань "Шударга бус!" хэмээн хашхирдаг. Шударга бус байдлыг бид тодоор харж байгаа: Зарц өөртөө өртэй хүмүүсийг өрөөс нь хэлтрүүлбэл зохино.


Бурханы биднийг гэсэн түгээмэл нигүүлслийн улмаас шударга байдлыг бид олж харж бас хүсдэг. Бусдын гэм бурууд бид хэрхэн хандах ёстой вэ? Зүрхэндээ үл уучлалыг хураах талаар энэ сургаал бидэнд сэрэмжлүүлдэг. Бусдын гэмт зан байдалд хэрхэн хариу үзүүл гэж Бурхан биднээс хүсдэг болохыг бид эндээс хардаг—бусдыг уучил гэж Тэр биднээс хүсдэг. Энэ хүслээ Бурхан юун дээр үндэслэн бидэнд тохдог вэ? Бидний гэсэн Түүний хайрын дагуух уучлалтад Түүний хүсэл үндэслэдэг. Бид өөрсдийгөө шүүдэг стандартаас огт өөр стандартаар бусдыг шүүх нь элбэг байдаг.


Биднийг чиглэх бусдын гэмийг өөрсдийнхөө буруу үйлдлээс хамаагүй гашуудахуйц зүйл гэж бид хардаг эсвэл бусдад өгдгөөс маань хамаагүй агуу нигүүлслийг тэд бидэнд олгохыг бид хүсдэг. Ийм төрлийн зан араншинг Бурхан хориглодог. Үүнийхээ оронд, Түүнийг нигүүлслийг санан, үүний дагуу бусдад үйлдэхийг Тэр биднээс хүсдэг. Эцэстээ, бусдын эсрэг үйлдсэн бидний гэм Бурханы эсрэг зүйл аж. Тэр хүн нэг бүрийг бүтээсэн ба биднийг бие биенийгээ үнэ цэнэтэй гэж хардаг байхыг хүсдэг, тэр ч бүү хэл бусдын хэрэгцээг өөрийнхөөсөө дээгүүр тавиасай гэж хүсдэг (Филиппой 2:1-4). Тэр уучлалын хэмжүүрийг хамаагүй өндрөөр тавьсан нь тодорхой харагдаж байна—бидний өөрсдийн аврал.


Та хэрхэн өөрчлөгдөх боломжтой вэ? Бурхан таныг уучилсан арга замуудын заримыг нь жагсаан бич. Таныг гэсэн Бурханы агуу хайрын талаар тунгаан бод: Түүнээс татгалзах үед тань ч хүртэл Христ дотор танд уучлагдах арга замыг Тэр Өөрийнхөө хүслээр танд олгожээ (Ром 5:8). Мэдрэмж дээрээ үндэслэлгүй харин Бурханы танд өгсөн үнэ төлбөргүй, өршөөнгүй бэлэгт үндэслэн бусдад уучлалыг сунгаж эхэл.


Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Forgiving Those Who Wound Us

Бид сэтгэлийн ч бай эсвэл бие махбодын ч бай аль шархаар зовж байгаа эсэхээс үл хамааран уучлал бол Христитгэлт амьдралын тулгуур чулуу юм. Есүс Христ гэм буруугүй үхэл хүртэл бүх шударга бус, зөвт бус байдлуудыг биеэрээ...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Beyond Suffering Библийг бүтээсэн Joni and Friends, International and Tyndale House Publishers-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.beyondsufferingbible.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна