Төлөвлөгөөний мэдээлэл

Биднийг шархлуулсан хүмүүсийг уучлах ньЗагвар

Forgiving Those Who Wound Us

7-с 1 дахь өдөр

Уучлалын гоо үзэсгэлэн

Библийн дагуух уучлал нь хэр гүн эсвэл хэр олон жилийн өмнө болсноос үл хамааран хувийн шархтай маань шууд бас маш тодорхойгоор хамаардаг зүйл. Өнгөрсөн үеийнхээ гомдолтой ажиллах үедээ тэдгээр гэмийг яг таг шошголох нь үнэхээр чухал. Ингэхдээ, жинхэнэ асуудлыг олж тогтоон, гэмших ёстой. Бичээс дээрх "улайх" гэдэг нь ямар нэгэн асуудал дээр "санаа нийлэх" гэсэн утгатай. Гэмийг яг таг улайх үедээ өөрсдийнхөө болоод бусдын хооронд байх жинхэнэ асуудал дээр Бурхантай санал нийлдэг.


Иаков хөвгүүддээ маш ухаалаг зөвлөгөөг өгчээ; тэдэнд яг юу гэж хэлэхийг хэлсэн: "Ах нар чинь чамд гэм хор хийсэн боловч тэдний гэмт үйлдэл болон нүглийг нь чи одоо уучлаарай." "Гэмт үйлдэл" гэдэг хэллэгийг "муу ёрын сүнс" гэж орчуулж ч бас болно. Гэмээ улайх үедээ бид өөрсдийнхөө болоод бусдын гэмийг дутуугаар үнэлэх гээд байх нь бий. Иосефийн ах нарын түүнд хандах зан байдал нь үнэхээр муу ёрын сүнсний дагуух үйлдэл байсан. Иосеф тэдний гэмт үйлдлийн ямар гүн гүнзгий болохыг маш сайн мэдэж байв. Энэ нь хүнд ачааг тэр олон жил түүний ах нар үүрсээр ирсэн бөгөөд ингэхээс ч гарцаагүйгээр—тэднийг Иосефээс айхад хүргэсэн ачааг тэд үүрсээр иржээ! Одоо өөрсдийнх нь шүүгч болсон хүний эсрэг тэд гэмт үйлдлийг үйлдсэн гэм буруутай. Гэсэн хэдий ч тэд гэмт үйлдлээ улайх үед нь улам илүү гэмт үйлдлээр хариу үзүүлэхийг Иосеф сонгосон уу? Үгүй! Иосеф гашуудан уйлсан! Ах нарынх нь гэмт үйлдлээр дамжуулан Бурхан Өөрийнхөө ажлын зорилгыг агуулж байсныг тэр харсан. Тийм ч учраас тэр ах нарыгаа уучилж, тайтгаруулан улмаар харилцаагаа зохистой төвшинд хүргэжээ.


1 Иохан 1:9-д ингэж хэлдэг, "Бид нүглээ улайвал итгэмжит, зөвт Тэрээр нүглийг маань уучилж, бүхий л зүй бусаас биднийг цэвэрлэнэ." Уучлалын гоо үзэсгэлэнг анзааран харна уу! Олон жилийн өмнөх гэмт үйлдлийн гүн рүү уучлал хүрэх боломжтой агаад хүүхэд байхаасаа тээсээр ирсэн ачаанаас нь тэднийг чөлөөлөх ч хүртэл боломжтой аж.


Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Forgiving Those Who Wound Us

Бид сэтгэлийн ч бай эсвэл бие махбодын ч бай аль шархаар зовж байгаа эсэхээс үл хамааран уучлал бол Христитгэлт амьдралын тулгуур чулуу юм. Есүс Христ гэм буруугүй үхэл хүртэл бүх шударга бус, зөвт бус байдлуудыг биеэрээ...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Beyond Suffering Библийг бүтээсэн Joni and Friends, International and Tyndale House Publishers-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.beyondsufferingbible.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна