Төлөвлөгөөний мэдээлэл

Ажлын талбар дээрээ итгэлээ харуулах нь: Бүрэн бүтэн амьдралаар амьдрахуйЗагвар

Ажлын талбар дээрээ итгэлээ харуулах нь: Бүрэн бүтэн амьдралаар амьдрахуй

5-с 5 дахь өдөр

Бурханд болон бусдад үйлчлэх нь

Авода/Avodah” (ажил) бол Их Эзэнээс ирсэн ерөөл төдийгүй бас бидний хувьд Бурханд үйлчилж, Түүнийг хайрлах хайраа харуулж байгаа явдал юм. Бид ажил хөдөлмөрөөрөө дамжуулан Бурханд яаж үйлчилж болох вэ? Түүнд таалагдахын тулд ажиллах үедээ, өөрөөр хэлбэл баяр хөөртэй, үнэнч шударга сэтгэлээр, хамгийн сайнаараа ажиллах үедээ бид Бурханд үйлчилж байдаг. Хүмүүст тохируулж биш, харин Бурханы төлөө бүх зүрх сэтгэлээрээ ажиллах үедээ, мөн ажил хийж байгаа байр байдлаараа дамжуулан итгэлээ харуулах үедээ бид Бурханд үйлчилж, ажил хөдөлмөрөөрөө дамжуулан Бурханд хайртай гэдгээ харуулдаг юм. Тийнхүү бусад хүмүүс энэ бүгдээс бидний итгэлийг олж харах болно.

Ажил хөдөлмөрөөрөө дамжуулан Бурханд үйлчилж эхлэх үед аяндаа бусдад үйлчилж эхэлдэг. Бидний ажлын орчинд ажлын дарамт, стресс бухимдал, зөрчилдөөн дүүрэн байж болно. Хүмүүс ажилладаг учраас хувь хүмүүсийн хоорондох зөрчилдөөн, харилцааны асуудлууд, алдаа дутагдал гэх зэрэг зүйлс ажлын талбар дээрх зайлшгүй гардаг. Гэхдээ дарга чинь ямар байхаас, эсвэл хамт ажилладаг хүн чинь хэн гэдгээс үл шалтгаалан эцсийн эцэст та Бурханы төлөө ажилладаг. Таны ажил бол ажлын талбар дээрх стресстэй нөхцөл байдал дунд баяр хөөр, амар тайван, хайрыг авчирч болох хамгийн том боломж юм.

Ариун Сүнс бидэнд бусдыг энэрэн хайрлах хүчийг өгч, тусламж хэрэгтэй нэгэнд нь туслах зүрхийг өгдөг. Таны удирдлага, хамтран ажиллагч, үйлчлүүлэгч гээд хэн ч бай харилцахад хэцүү хүнтэй нүүр тулах үедээ тэдэнд хүндэтгэлтэй, бас нигүүлсэнгүй хандаж байгаарай.

● Энэрэнгүй бай. Үүний тулд хүнд хэцүү үеийг туулж байгаа хэн нэгэнтэй хамт залбирах, урам зориг өгөх, эсвэл зовж шаналж буй хүнд туслах гэх мэт зүйлийг хийж болно.

● Хайраа харуул. Маш сайн ажиллах, бусдын оруулсан хувь нэмрийг хүлээн зөвшөөрөх, ямар ч нөхцөлд эелдэг байх, үнэнийг хэлэх зэрэг нь ажил дээрээ хайраа харуулах арга зам юм.

● Хүндэтгэл үзүүл. Хүмүүст бүх анхаарлаа хандуулдаг байгаарай. Тэдний үзэл бодлыг сонсож, хүндэтгэ. Та санал нийлэх албагүй, гэхдээ үргэлж хүндэтгэлтэй харилцаж, ойлгохыг хичээж байгаарай.

Ажлын талбар бол бусдад хайраар үйлчлэх асар их боломж олгодог бөгөөд ингэснээрээ бид Христийн хайрыг бусадтай хуваалцдаг юм.

Залбирал

Бурхан Аав минь, ажил хөдөлмөрөөрөө дамжуулан Танд болон бусдад үйлчлэх боломжтой байгаадаа Танд талархаж байна. Ажлаараа дамжуулан бусадтай харилцахдаа эргэн тойрондоо гэрэл болоход надад туслаач. Тийнхүү би хийж буй бүх зүйлээрээ дамжуулан бусдыг Тан руу чиглүүлэхийг хүсэж байна. Энэ бүхэн Танд алдрыг авчрах болтугай. Есүсийн нэрээр залбирлаа. Амен.

Илүү их мэдээллийг - https://www.facebook.com/faithandworkmongolia

https://my.bible.com/reading-plans/25390

Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Ажлын талбар дээрээ итгэлээ харуулах нь: Бүрэн бүтэн амьдралаар амьдрахуй

Бид итгэлээ ажил хөдөлмөртэйгөө уялдуулан нэгтгэж, нэгэн цогц зүйл болгоход суралцах хэрэгтэй. Бидний хийж байгаа бүхий л зүйл дээр Бурханд итгэх итгэл болон Бурхантай харилцах харилцаа маань илэрхий харагддаг байх аваас...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Азийн манлайллын хөгжлийн сүлжээнд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://unleashatwork.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна