Төлөвлөгөөний мэдээлэл

Ажлын талбар дээрээ итгэлээ харуулах нь: Бүрэн бүтэн амьдралаар амьдрахуйЗагвар

Ажлын талбар дээрээ итгэлээ харуулах нь: Бүрэн бүтэн амьдралаар амьдрахуй

5-с 3 дахь өдөр

Хаанчлалын хараа зорилготой болох нь

Ихэнх хүн ажлыг хүнд хэцүү гэж бодох хандлагатай байдаг. Бид “ашгүй Баасан гараг боллоо” гэдэг үгийг их хэлдэг мөртлөө “За ашгүй дээ, Даваа гараг ирлээ” гэж огт хэлдэггүй. Даваагаас Пүрэв гараг хүртэл амьд үлдэх тэмцэл хийж байгаа юм шиг хандаж, эцэст нь нэг юм амралтын өдөр болж байгаад баярладаг энэ хандлагаа бид эргэж нэг бодож үзэх хэрэгтэй. Маш олон хүн ажлыг баяр хөөртэй үйлс гэхээсээ илүү хүнд хүчир зүйл гэж үздэгт гайхах зүйл үгүй.

Бид ажлын талбартаа Ариун Сүнсийг урьж, Түүний хүчээр ажиллах үедээ ажил хөдөлмөрөөсөө жинхэнэ утга учир, зорилго, баяр хөөрийг олж авч чаддаг юм. Улмаар энэ байдал нь эерэг сэтгэлгээг бий болгож, бид ажлаа илүү баяр жаргалтай хийдэг болоод зогсохгүй бүтээлч байдал, эрч хүч маань илүү нэмэгдэж, ажлын үр дүн маань ч илүү их болох болно.

Ром 12:2-д биднийг энэ дэлхийн нөхцөл байдалд нийцэлгүй, харин Бурханы хүслийг ялгаж танихын тулд оюун ухаанаа шинэчлэх замаар өөрчлөгд гэж хэлдэг. Хаанчлалын хараатай байх нь биднийг ажлын талбар дээрх аливаа сорилт, амжилт, ололт бүгдийг Бурханы нүдээр харах боломжийг олгодог. Ингэснээр бид өдөр бүрийнхээ ажлаас утга учир, зорилгыг олж чадна.

● Бодол санаагаа сайн зүйл дээр төвлөрүүлэх. Сөрөг зүйлсийг биш, харин хүндэтгэлтэй, сайн, сайшаалтай зүйлсийг болон магтууштай зүйлсийг хар. Энэ энгийн сонголт нь өдөр бүр улам илүү эерэг хандлагатай болж өөрчлөгдөхөд туслах болно.

● Бодол санаан дээрээ төвлөрөх. Юу бодож байгаадаа маш анхааралтай бай. Бодлоо анзаарч, Бурханы үгэнд дуулгавартай байхыг хичээгээрэй.

● Талархах. Бидний амьдралд талархаж болох зүйлс олон бий. Та ажилтай байгаадаа, таныг дэмждэг хүмүүс байдагт, Бурханы ивээл болох авьяас чадварынхаа төлөө талархаарай. Бид талархах хандлагатай байх тусам ажил хөдөлмөр дээрээ Бурханы оршихуйг илүү мэдрэх боломжтой болдог.

Та хаанчлалын хараатай болохын тулд юу хийх вэ?

Залбирал

Эзэн минь, өөрийнхөө ажлыг Таны нүдээр харахад туслаач. Ажил хөдөлмөрт хандах миний хандлагад нөлөөлж байгаа сөрөг бодол санааг анзаарч харахад туслаач. Бодол санаагаа хэрхэн Танд дуулгавартай байлгахыг надад заагаач. Бурхан Аав аа, ажлын талбар дээр маань Та надтай хамт байж, хамтран ажилладагт баярлалаа. Есүсийн нэрээр залбирч байна. Амен.

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Ажлын талбар дээрээ итгэлээ харуулах нь: Бүрэн бүтэн амьдралаар амьдрахуй

Бид итгэлээ ажил хөдөлмөртэйгөө уялдуулан нэгтгэж, нэгэн цогц зүйл болгоход суралцах хэрэгтэй. Бидний хийж байгаа бүхий л зүйл дээр Бурханд итгэх итгэл болон Бурхантай харилцах харилцаа маань илэрхий харагддаг байх аваас...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Азийн манлайллын хөгжлийн сүлжээнд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://unleashatwork.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна