Төлөвлөгөөний мэдээлэл

Бүтэн жилийн туршид талархлыг хураан авагтун!Загвар

Harvest Thanksgiving All Year Round!

7-с 2 дахь өдөр

ЗҮРХ ТАН БАЯРЛАДАГ УУ?

"ЭЗЭН миний хүч чадал, миний бамбай. Зүрх минь Түүнд найдсан билээ, Тусыг нь би хүртсэн билээ. Тиймээс зүрх минь баярлаж, Түүнд дуугаараа би талархнам." Дуулал 28:7

Ургац нь ургахад хангалттай хэмжээний бороо хур, нар гарах болно гэдэгт фермүүд найддаг шигээр Христэд итгэгчид бас Түүний дагалдагчид бид ч бүхий л найдвараа Түүнд тавих ёстой! Хүч чадал маань хаанаас ирдэг болохыг өнөөдрийн эшлэл бидэнд хэлдэг. Энэ нь Эзэнээс ирдэг ба өдөр бүр бидэнд ирэх хүнд хэцүү зүйлтэй тулах хүч тэнхээг Түүний баяр хѳѳр бидэнд өгдөг.


Өчигдрийн судлалд, өөрөөс нь цацрах баяр хөөр бүхий эмэгтэй баяр хөөрийн улмаас тэр болоод хүүхдүүд нь дуулсан болохыг бид судалсан! Цөхрөл бүхий хүнд хэцүү асуудлууд дундаа, төлбөрөө төлөхөд хангалттай цалин авах эсэхээ мэдэхгүй байх үедээ эсвэл хайртай хүн маань таагүй оношилгоог хүлээн авсан үед хүнд хэцүү асуудлуудаа Түүнд найдахуйц гүн итгэл бас магтаалын дуу дуулах хүч бидэнд байдаг уу?


Бие махбодоо тэжээн тэтгэхийн тулд өдөрт хэд хэдэн удаа бид хооллодогчлон бид сүнсээ Бурханы Үгээр мөн гүн итгэлийг олж авахын тулд залбирал дотор өдөр бүр хооллох хэрэгтэй.


Таван жилийн өмнө, нөхрийг маань аврахын тулд анагаахын үүднээс хийж чадах зүйл нэг ч үгүй болох талаарх таагүй оношилгоог нөхөр бид хоёр сонссон. Энэ нь 2017 оны 6 сарын 22 байлаа. Улаан хоолой ба зүрхэнд нь хавдар бий болсон. Данн минь идэх, уух, залгих чадваргүй болсон. Хоёрхон сарын дараа тэр минь Эзэн рүү одсон. Данн минь бие махбодоо тэжээн тэтгэх ямар ч боломжгүй болсон хэдий ч тэдгээр өдрүүдийг туулах сүнслэг байдлын хоол хүнсийг түүний сүнс өөртөө хураасан байсан.


Ариун Сүнсээр хангагдах түүний дотоод хүч тэнхээ баяртай гэж хэлэх хүмүүстэй уулзах бас тэдний өдөрт гэрэл гэгээг авч ирэх магтаалын дууг дуулахаа үргэлжлүүлэх боломжийг түүнд олгож байлаа!


Түүнд бүрэн найдах эсвэл итгэл маань бидний бодсон шиг тийм ч агуу байгаагүйг ухаарах үе амьдралд минь ирдэг. Бид нэг бол "бууж өгдөг эсвэл зүгээр л дуугаа хураадаг." Тиймээ энэ бол бүдүүлэг зүйрлэл гэхдээ санааг минь бүрэн илэрхийлэх аж. Үлдсэн 6 өдөрт нь хангалттай дотоод хүч чадал үгүй хэт олон христитгэлтнүүд чуулганы сандлыг бүлээцүүлэх төдий байдаг! Тэд зүгээр л ярих атлаа шаардлагатай зүйлийг огт хийдэггүй. "Бүхий л" зүйлдээ Бурханд найдах үед л биднээс талархал ба баяр хѳѳр гэрэлтэх болно!


ӨНӨӨДРИЙН ДАСГАЛ:


· Цаг тутамд талархлыг өдөө.


· Дотроосоо дуу дуулахыг зорилгоо болго.


· Хэрэв та өнөөдөр бие махбодоо хооллох юм бол сүнсээ ч мөн хоолло.


· Нэг бол бууж өгөх эсвэл дуугаа хураах цаг ирээд байна.


Бичээс

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Harvest Thanksgiving All Year Round!

Өөр бусад соёлоос суралцах зүйл ямар их байдаг нь үнэхээр гайхширмаар! Эд материалын хувьд зарим нь асар бага зүйл өмчлөх хэдий ч тэд талархал ба баяр хѳѳрийн гүн мэдрэмжээрээ бусдаас ялгардаг! Би таны хувьд ямар байдгий...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Eternity Matters With Norma -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.facebook.com/eternitymatterswithnorma

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна