Төлөвлөгөөний мэдээлэл

Бүтэн жилийн туршид талархлыг хураан авагтун!Загвар

Harvest Thanksgiving All Year Round!

7-с 1 дахь өдөр

УРГАЦ ТАРИХ ҮНДЭС!

2020 онд охин маань нөхөртэйгөө Африкийн Груметид очиж, тосгон дахь гэр бүлтэй уулзах завшаан тохиосон юм. Шавар ба мөчрөөр хийсэн гэрээ энэ гэр бүл зүлгэн овоохой болгож хувиргасан байв. Ээж нь хүүхдүүддээ зориулж мөчрөөр дүүжин хийж өгчээ. Тэр гэр бүлдээ зориулан хоолыг нь хийхдээ газар өвдөглөн суугаад хийж байв. Өмнө нь огт таньдаггүй байсан зочдоо тэр яг л гэр бүлийнхэн шигээ хүлээн авч, хүүхдүүдээ тойруулан суугаад, гар гараасаа хөтлөлцөн дуу дуулсан. Тэд дэлхийг өмчлөх хүмүүс мэтээр бүхэл бүтэн гэр бүл тэр чигээрээ баяр хѳѳр ба талархлын хандлагыг өөрсдөөсөө цацруулж байлаа!


Талархал ба баяр хѳѳр бол нөхцөл байдлаас хамаардаггүй харин зүрхэнд минь юу байна вэ мөн бид аливаа зүйлийг хэрхэн ялгаж салгадгаас хамаардаг болохыг ухаарч эхлэх гайхалтай арга зам бол энэ учраас би үүнийг тантай хуваалцаж байгаа юм. Тэд өөрсдийнхөө амьдралын хэв маягийг л мэдэх бөгөөд өөрсдөдөө байгаа зүйлдээ энэ гэр бүл сэтгэл хангалуун бөгөөд аз жаргалтай байсан.


Дэлхий даяар амьдрах бидний ихэнх маань орчин үеийн тав тух болоод сүүлийн үеийн технологийг таалан соёрхдог. Бидэнд өдөр бүр гурван хоол тэдгээрийн хооронд идэж уух олон зүйл байх хэдий ч сэтгэл хангалуун байдалд суралцсан хүн цөөхөн байдаг.


Зүрхнийхээ гүнээс бид нэг бол гомдоллон гуншгинадаг нэгэн бас аягийг тал хоосон гэж хардаг нэгэн болдог эсвэл Африк дахь энэ гэр бүлийн адилаар байгаа зүйлээ гүн гүнзгий талархлын нүдээр хардаг хүмүүс болдог!


"Тиймээс та нар Эзэн Христ Есүсийг хүлээн авсан шигээ Түүн дотор алхахдаа, заалгаснаараа Түүнд үндэслэгдэн, байгуулагдаж, итгэлдээ баталгаажин, талархлаар бялхагтун."Колоссай 2:6-7

Бид Христ дотор гүн үндэслэгдсэн мөн энэ үндэслэгээний хамт ирэх итгэлдээ баталгаажих үедээ талархлаар бялхах болно гэж бичээс бидэнд хэлдэг! Бялхам дүүрэх гэдэг нь асган цутгам, бүрэн бүүрэн байхыг хэлдэг.


ӨНӨӨДРИЙН ДАСГАЛ:


· Талархах мэдрэмж хамгийн сүүлд надад хэзээ төрсөн бэ гэдгийг өөрөөсөө асуу.


· Бусдад баяр хѳѳр ба талархлыг би хэр олон удаа түгээдэг вэ гэдгийг өөрөөсөө асуу.


· Өөрийнхөө таалан соёрхох асар олон ивээлүүдийн төлөө Эзэнд талархаж эхэл!


· Бид талархлаар бялхах болтугай!


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Harvest Thanksgiving All Year Round!

Өөр бусад соёлоос суралцах зүйл ямар их байдаг нь үнэхээр гайхширмаар! Эд материалын хувьд зарим нь асар бага зүйл өмчлөх хэдий ч тэд талархал ба баяр хѳѳрийн гүн мэдрэмжээрээ бусдаас ялгардаг! Би таны хувьд ямар байдгий...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Eternity Matters With Norma -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.facebook.com/eternitymatterswithnorma

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна