Төлөвлөгөөний мэдээлэл

Өгөөмөр байх: Мөнгөтэйгөөр ба мөнгөгүйгээрЗагвар

Being Generous: With and Without Money

5-с 5 дахь өдөр

Хязгааргүй өгөөмөр байдал


Бурхан бол өгөөмөр Нэгэн ба Өөрийнх нь үлгэр жишээг дагахад Тэр биднийг урьж байдаг. Өнгөрсөн хэдэн өдрийн турш өгөөмөр байдлын талаар юу гэж боддогтоо бид шинэчлэх товчийг дарсан. Бурхан хэрхэн өгдөгийг бид харсан мөн байгаа бүхнээрээ хэрхэн өгөөмөр байх талаар бид суралцлаа. Гэхдээ хамгийн сүүлийн орцны талаар бид авч үзэх хэрэгтэй–нь бага зэрэг тохь тухгүй асуултад биднийг хөтөлж байна.


Би хэнд өгөх ёстой вэ? Хэнд та өгөөмөр хандах чинь чухал шүү. Матай 5-р бүлэгт, муу ба сайн дээр ч нараа Тэрээр мандуулж, зөвт болоод зөвт бус дээр ч бороо оруулдаг юм гэж Есүс хэлдэг. Өөрөөр хэлбэл, Өөр шиг нь бас Өөр шиг нь биш хүмүүст ч хүртэл Бурхан өгөөмөр ханддаг. Бурханы өгөөмөр байдалд хязгаар гэж үгүй–бөгөөд үүн шигээр үйлдэхэд Тэр биднийг урьж байдаг!


Ихэнхдээ бид Бурханы хязгаар гэж үгүй өгөөмөр байдалд хүний мэргэн оюун ухаан саад болохыг нь зөвшөөрдөг. "Тэд үүнийг хүртэх зохистой хүмүүс мөн үү?" эсвэл "Тэд бэлгийг минь хэрхэн ашиглах бол?" гэсэн асуултуудад Өөрийг нь хойш татах боломжийг Тэр олгодоггүй.


Тэгэхээр хэрэв бид үнэхээр өгөөмөр хүмүүс байхыг хүсэж байгаа бол Бурханы хязгааргүй өгөөмөр байдлыг өөртөө агуулах хэрэгтэй. Бусдад туслахад маань саад болж буй логик үндэслэлүүдээсээ салахад туслаач хэмээн Бурханаас гуйхаас бид эхлэх боломжтой. Тэндээс, хэнд ч Бурханы өгөөмөр байдлыг тусган харуулахын тулд хамгийн шилдэгээрээ хийхэд болно.


Та өгөөмөр байж чадна. Олох орлогоосоо үл хамааран хэн ч өгөөмөр байж чадна. Тэгэхээр бүү хүлээ. Туслах хэн нэгнийг өнөөдөр ол! Өгөөмөрөөр амьдрах замаар Есүсийг дагахад тань саад болох боломжийг хэнд ч бүү олго.


Залбир: Бурхан минь ээ, Таны надад өгсөн зүйлсээр өгөөмөр амьдрахад надад туслаач. Есүсийн Нэрээр залбирлаа, амен.


Уриалга: Өнөөдөр туслаж чадах хэн нэгнийг ол. Өгөөмөр байдал түвэгтэй байх шаардлагагүй гэдгийг санаарай.


Энэ Библи Уншлагын Төлөвлөгөө танд таалагдсан бол, танд дараах нийтлэл таалагдах болно гэж бид бодож байна: "Бурхан хангах болно" гэдэг нь үнэхээр ямар утга учиртай зүйл вэ?


Бичээс

Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Being Generous: With and Without Money

Магадгүй та тэрбумтан эсвэл дунд сургуулийн хүүхэд байж болох ч–аль нь ч байсан хамаагүй та өгөөмөр нэгэн байж болно. Өгөөмөр байх нь банкны данстай чинь биш харин сэтгэлгээтэй тань хамааралтай зүйл. Есүс өгөөмөр амьдрал...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.life.church/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна