Төлөвлөгөөний мэдээлэл

Өгөөмөр байх: Мөнгөтэйгөөр ба мөнгөгүйгээрЗагвар

Being Generous: With and Without Money

5-с 3 дахь өдөр

Хэр зэрэг хангалттай байх вэ?


Өнөөдрийн эшлэлийг магадгүй таны өмнө нь сонсож байсан байх:


... мөнгөнд дурлах нь хамаг муугийн үндэс мөн. ... 1 Тимот 6:10

Энд мөнгө бол хамаг муугийн үндэс гэж хэлээгүй–харин үүний оронд мөнгөнд дурлах нь гэж хэлсэнийг анзаараарай. Гэвч мөнгөнд дурлах гэж юу гэсэн үг вэ? Мөнгөндөө дурласан болохоо би яаж мэдэх вэ? Завшаантай зүйл гэвэл, үлдсэн бичээс энэ асуултанд бидэнд хариулсан аж.


Мөнгөнд дурлах гэж юуг хэлдэг вэ? Өнөөдрийн бичээсийг унших үедээ мөнгөнд дурлах нь байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхын эсрэгцэл болсон болохыг нь та анзаарах болно. Тэгэхээр мөнгөнд дурлагч хүн байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж чаддаггүй. Амьдралд нь ямар нэгэн зүйл дутагдах мэт мөн улам илүү мөнгө тэднийг хангах болно гэж найддаг.


Тэгэхээр бид хэрхэн байгаа зүйлдээ сэтгэл хангалуун болох вэ? Сэтгэл хангалуун байдлын хоёр жор гэж байдаг: хэрэгтэй зүйлээ мэддэг байх бас байгаа зүйлдээ талархалтай байдал юм.


Танд юу хэрэгтэй вэ: "Өнөөдөр надад юу хэрэгтэй байна вэ?" гэдгийг өөрөөсөө асуу. Хэрэв танд хоол хүнс, орон гэр бас хувцас байгаа бол энэ нь танд хангалттай гэж Есүс хэлдэг. Эдгээр зүйл бидэнд байхгүй бол хангаж өгөөчээ хэмээн залбирахад Есүс биднийг урьдаг. Хэрэгцээтэйгээс маань давсан зүйл бидэнд байгаа бол хангалтыг хүсэн гуйх өөр бусдын залбирлын хариулт нь болоход Есүс биднийг урьдаг.


Байгаа зүйлдээ талархалтай байх: Биднийг өөртөө байхгүй зүйлдээ анхаарлаа төвлөрүүлээсэй гэж соёл маань хичээх болно. Гэвч Есүс биднийг байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэхэд дууддаг. Төгс амьдралаар амьдарч буй хүн гэж нэг ч байдаггүй хэдий ч хүн бүрт талархах ямар нэгэн зүйл гэж байдаг.


Бурхан бидний хэрэгцээг хангах болно гэсэн энгийн итгэлийн хамт амьдрахад Есүс биднийг урьдаг. Бурханд итгэхийг бид сонгож болно эсвэл мөнгөнд бид найдаж болно–гэхдээ бид энэ хоёрт хоюуланд нь найдаж болохгүй. Тэгэхээр мөнгөнд дурлахыг эмнэх арга бол Бурхан хангах болно гэдэгт найдахад суралцах юм.


Залбир: Бурхан минь ээ, өдөр бүр Та хэрэгцээг минь хангах болно гэдэгт найдахад надад туслаач. Есүсийн Нэрээр залбирлаа, амен.


Уриалга: "Талархаж буй гурван зүйл маань юу байна вэ?" гэдгийг өөрөөсөө асуу.


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Being Generous: With and Without Money

Магадгүй та тэрбумтан эсвэл дунд сургуулийн хүүхэд байж болох ч–аль нь ч байсан хамаагүй та өгөөмөр нэгэн байж болно. Өгөөмөр байх нь банкны данстай чинь биш харин сэтгэлгээтэй тань хамааралтай зүйл. Есүс өгөөмөр амьдрал...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.life.church/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна