Төлөвлөгөөний мэдээлэл

Сүнс тань ямар байдалтай байнаЗагвар

How's Your Soul

5-с 3 дахь өдөр

Яагаад зүрх сэтгэлд минь найдвар байх хэрэгтэй вэ?


Та ер нь бид нар яагаад төрсөн өдрийн бялуун дээр лаа тавиад үлээдэг юм бол гэж бодож үзсэн үү? Хоолтой холбоотой бүх соёлд хоол руу нь хүн үлээхийг зөвтгөдөг заншил байхгүй. Би стейкний газар очоод зөөгчийг дуудаад, "Би дунд зэргийн болгосон мах авмаар байна. Та үлээгээд өгөхгүй биз? Шүлстэй хамт болсон дунд зэргийн болцтой."


Одоохондоо энэ нь төрсөн өдрийн зайлшгүй нэг хэсэг байсаар л байгаа. Тэгэхдээ энэ тал дээр гаж үзэгдэл бол насанд хүрсэн хүмүүс тэдний 4 настай хүүхэд үлээсэн бялууг идэхийг би харж л байсан. Бодоод үзээрэй. Хэрвээ жаахан хүүхэд бялуугаа үлээх үед шүлс нь зөвхөн бялуу руу цацагдаад зогсохгүй агаарт цацагдана.


Бялууны лаа үлээхээс гадна төрсөн өдөртэй холбоотой бас нэгэн уламжлал байна: Хүслээ шивнэх. Энэ талаар бид нухацтай бодож үзэж байсан билүү? Би 13 насны төрсөн өдрөө санадаг юм. Би 7-р ангид байсан, одоогийн миний эхнэр Челси тэр өдөр миний төрсөн өдөр дээр байсан юм. Би бялуугаа үлээхэд ээж надаас налж ирээд "Нөхөр минь, чи минь хүслээ шивнэсэн үү?" гэж асуусан юм.


Би хүслээ шивнэсэн, би шивнэхдээ Челси намайг үнсээсэй гэж хүссэн. Мэдээж би ээждээ энэ тухай хэлээгүй л дээ. Би хэлэхдээ "Тийм ээ ээж ээ." Гэхдээ миний хүсэж, хүлээж бас найдаж байсан зүйл бол миний харж явдаг хүнээс ирэх үнсэлт байсан юм.


Энэ зүйл болоогүй ээ. Яг үнэндээ тэр надтай гэрлээд гарцаагүй намайг үнссэн юм. Гэхдээ би 7-р ангийн хүүхэд шиг үнсэх байх гэж найдаж байсан.


Би хэзээ ч төрсөн өдрийн хүсэл нь жинхэнэ мөрөөдлийг нь биелүүлсэн хүнтэй уулзаж байгаагүй. Хэрвээ бид болгоомжтой байхгүй бол бүх чухал найдвараа төрсөн өдрийн хүсэлтэй хольж болзошгүй юм.


Бид бүгд найдварт итгэж, найдварыг үнэлж, найдахыг заадаг. Үүнд буруу зүйл байхгүй, бүх л хүмүүс, Есүсийн дагалдагч нар ч бас найдварын хүмүүс байвал зохино. Гэвч үнэхээр шударга байя. Найдвар нь хэрхэн тусалдаг вэ. Яагаад найдвар нь төрсөн өдрийн бялуунаас илүү дээр гэж? Найдвар нь урам хугаралтыг дийлж чадахгүй. Бидний нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй. Найдвар хэзээ нэгэн цагт гар, хөл ургуулж, биднийг аварч байсан уу? Эцэст нь найдварт найдах нь өөрөө найдвар биш юм.


Найдвар нь хүний сүнсний зайлшгүй нэг хэсэг боловч бидний найдвар нь хүсдэг зүйлсээс арай илүү зүйл дээр байх хэрэгтэй. Найдвар нь түүнтэй холбогдох үед хүчтэй байдаг.


Энэ нь л Есүс доторх бидний найдварыг сүнсэн дэх найдвартай, хамгаалалттай болгодог. Еврей номд хэлэхдээ: Өмнө маань тавигдсан найдварыг барьж авахаар хоргодох газар уруу зугтаагч бид Бурханы хувьд худал айлдах боломжгүй, өөрчлөгдөшгүй хоёр зүйлээр дамжуулан хүчтэй урам авахын тулд тэгжээ. Энэхүү найдвар бидэнд сэтгэлийн зангуу мэт бөгөөд найдвартай хөдөлгөөнгүй агаад хөшигний дотуур нэвтрэн ордог. Мелхизедекийн хэргэмийн дагуу үүрд Тэргүүн тахилч болж, бидний төлөө урд маань гүйгч адил Есүс тийшээ орсон билээ (Еврей 6:18-20).


Есүсийн дагалдагчийн хувьд бидний найдвар бол энэ ертөнц дээрх найдваруудаас хосгүй нь билээ. Энэ нь бид сэтгэл хөдлөл, зорилго төлөвлөгөө, харилцаа, санхүүгийн байдалдаа биш харин Есүст найддаг юм. Түүнийг Есүс гэдэг бөгөөд Түүнд найдах найдвар хэзээ ч алдагдахгүй.


Тодруулга


Таны хүссэн зүйл биелээгүй байна уу?


Та найдваргүй байдлыг мэдэрч байсан уу? Энэ нь таны сүнсэнд хэрхэн нөлөөлдөг вэ, ялангуяа тодорхой хугацаанд найдваргүй байх үед?


Яагаад Есүс бидний сүнсний найдварын хамгийн шилдэг эх сурвалж байна гэж?


Бичээс

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

How's Your Soul

Уншигчдаа Бурханд илүү ойртох тусам өөрсдийн сүнсийг таньж мэдэн, тэжээн тэтгэхэд нь Иуда Смит тэдэнд тусалдаг.

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Иуда Смит болон HarperCollins-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://amzn.to/2pdMMQF

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна