Төлөвлөгөөний мэдээлэл

Сүнс тань ямар байдалтай байнаЗагвар

How's Your Soul

5-с 1 дахь өдөр

Хэзээ сүнс минь гэртээ байдаг вэ?


Би бага насны 3 хүүхэдтэй. Харамсалтай нь, нэгэн зэрэг олон ажил хийх нь миний чадаад байдаг зүйл биш, ялангуяа их хүч шаардсан ажил. Би тэднийгээ анзаарахгүй байх хандлагатай байдаг. Тийм ч учраас манай гэр бүлд миний хийдэг гол ажлын нэг бол хүүхдүүдээ хүүхэд насанд нь жаргалтай байлгах явдал. Харин Челси хүүхдүүдээ анхаарч асрах ажлыг хийдэг.


Харин хэдэн сарын турш Челси маань ханиад хүрч хүч тамиргүй болов. Тэр хүүхдүүдийн холбоотой хамгийн сайн хийдэг ажлаа ч хийж чадахаа болов (бас миний хийхээс хамгийн их зайлсхийдэг ажлууд). Энэ нь би хийж байгаагүй зүйлсээ болгоомжтойгоор, эв дүйгүй ч гэсэн чадахаараа хийнэ гэсэн үг. Энэ нь угаалга хийх, аяга таваг угаах, хүүхдийн живх цэвэрлэх зэрэг юм.


Тодруулбал: намайг танихгүй ч хүнсний дэлгүүрт таарсан өвөө эмээ нар, найз нөхөд, хүүхэд асрагч, настай эмэгтэйчүүд надад маш их тусалдаг байв. Гэвч би өөрийн тав тухаас гарах шаардлагатай болсон. Тэгээд би өмнө нь хийхээс зайлсхийж байсан зүйлсээ хийхдээ сэтгэл хангалуун болж байгаагаа мэдсэн.


Хэдий тийм ч та нарын дийлэнхэд сэтгэгдэл төрүүлэхгүй байгааг мэдэрч байна. Намайг битгий шүүгээрэй, бид бүгд өөрсдийн гэсэн сул талуудтай. Надад тохиолдож байгаа зүйлд би илүү эмзэг байгаа байх.


Миний бодлоор: бид төрөлхийн тухгүй, танил биш хэцүү, эвгүй зүйлсээс зайлсхийдэг. Гэвч зарим зүйлс амархан бүтдэггүй ч энэ нь бид түүнээс зайлсхийх ёстой гэсэн үг биш юм.


Бид сүнсний байдлаа дүгнэх үед ихэнх хүмүүс тавгүй болдгийг би мэдсэн. Жинхэнэ дотоод хүнтэйгээ тулгарах үедээ бид тавгүй байдлыг мэдэрдэг. Өөрсдийн дотоод сэтгэлээ ухах нь тийм ч таатай зүйл биш. Тиймээс ч бид ямар ч үнээр хамаагүй энэ бүхнээс зайлсхийдэг, яг би гэрийн ажлаас зугтдаг шиг.


Тэгвэл таны хувьд ямар байна. Хэзээ та хамгийн сүүлд сүнсний төлөв байдлаа өнгийн харсан бэ. Өөрийн дотор хүнтэйгээ нүүр тулж, гүн гүнзгий асуултыг асуухад хир тухтай байна вэ?


Бурхан биднийг төсөөлснөөс ч илүү амар тайван, найдвартай байдал, баяр хөөр болон итгэлийг өгөхийг хүсдэг. Харин энэ бүхнийг авахын тулд биднийг тав тухгүй байдалд оруулдаг бидний мэдрэмж, бодол санаа, айдас болон хэрэгцээний тухай асуултуудад тайван хандах хэрэгтэй болдог. Асуулт нь хариулахад ухаан хүрэхгүй байгаа биш харин хариулт нь ичмээр байдаг тул хэцүү байдаг. Асуултууд нь бидний сэтгэлийг юу өвтгөдөг, биднийг хойш татдаг зүйлсийг, тэр бүү хэл бидний мөн чанар дотоод зүйлсийг хөндөн илчилдэг.


Элч Паул үүнийг дотнын найздаа бичихдээ: "Хайрт минь, сэтгэл чинь сайн сайхан буйн адил бүх зүйл чинь сайн сайхан, эрүүл энх байгаасай хэмээн би залбирч байна" гэжээ (3 Иохан 2) тэр бидний хүн нэг бүрд хандсан Бурханы зүрх сэтгэлийг илэрхийлсэн гэж бодож байна: Энэ нь бидний сүнс баяр хөөртэй, эрүүл саруул, бүтэн байх юм.


Бурхан биднийг түр зуурын зүйлсээр аз жаргалтай болгох гэхээс илүү сайн сайхан байлгахын төлөө байдаг. Харин энэ сайн сайхан байна гэдэг нь бидний дотроос эхэлдэг. Тиймээс сүнсэндээ анхаарал тавьж эхлэхээс бүү ай, бүү хэт завгүй бай, түүнчлэн амиа бүү хайрла. Та үүнийг хийсэндээ баяртай байх болно.


Хариу үйлдэл


Та бусад хүмүүстэй өөрийн мэдрэмж, өвдөлт, мөрөөдөл болон хүсэл тэмүүллийнхээ тухай ярихад тухтай байдаг уу? Хэрвээ үгүй бол, энэ нь яагаад өөрт чинь хэцүү байдаг вэ?


Хүмүүс яагаад сэтгэлийн хямралд ордог вэ? Та бас ийм байдалд орж байсан уу?


Та дотор хүнээ хэсэг хугацаанд сонсоно уу? Танд нөлөөлж байгаа гурван онцлог айдас, мэдрэмж, төсөөлөл эсвэл аюултай мэдрэмж юу байна?


Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

How's Your Soul

Уншигчдаа Бурханд илүү ойртох тусам өөрсдийн сүнсийг таньж мэдэн, тэжээн тэтгэхэд нь Иуда Смит тэдэнд тусалдаг.

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Иуда Смит болон HarperCollins-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://amzn.to/2pdMMQF

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна