Төлөвлөгөөний мэдээлэл

Ихэнх эрчүүдийн бодол санааг нүргээдэг 7 асуултЗагвар

7 Questions That Rattle In The Minds Of Most Men

7-с 6 дахь өдөр

70 насандаа морь унаж чадахуйц эрүүл чийрэг нэгэн байхыг хүсэж байна—гэх зэргээр хүссэн ирээдүйгээ бид төсөөлдөг. Тэгээдөвдөгний өвдөлтөндөө бүрэн дүүрэн дасгал хөдөлгөөний эмчилгээг хийж дуусгана—хэмээн тэнд хүрэхэд шаардагдах үйлдлийг бид тодорхойлов. Тэгэхээр ингээд л боллоо, тийм үү? Шүдээ тас зуун, урагшилцгаая.



Түр азнаарай.



Шүдээ зуун, гараа тас атган зүтгэхэд маань саад болох нэг зүйл байна: Гэм. Энэ нь үзэсгэлэнтэй, хүсэл татам, зальжин атлаа бас үхэлд хүргэхүйц аж. Үүнээс зайлсхийж чадах нэг ч хүн байхгүй.



Гэм хэдэн зуун сорилтод нуугдсан байдаг хэдий ч нийтлэг нэг зүйлийг бид ярилцах болно.



Өнөөдрийн асуулт бол: Эмэгтэй хүн гэм үү?



Гэмийн богино хугацааны хүслээ биелүүлэх нь урт хугацааны хүслээ биелүүлэх чадварыг тань дордуулдаг. Тэр хөршийг, онгоцны үйлчлэгчийг эсвэл хамт ажилладаг хүнээ өөрийн болгохын хажуугаар хөгширсөн хойноо хамт байхыг хүсэх гэрлэлтээ ч та өөрийн болгож чадахгүй.



Гэмийн сорилтод өгөх бидний хариу бол "Бүү үз. Бүү шунан хүс. Бүү ид. Бүү уу" гэдэг зүйлээс татгалздаг байх нь элбэг. Илүү дээр эр хүн байхыг хичээх амлалтандаа сэтгэл санааны хувьд бид хоёр дахин хүчтэй байхыг хичээдэг. Гэсэн ч энэ хэзээ ч амжилтад хүрдэггүй, тийм үү? Ром номон дахь өнөөдрийн унших эшлэлүүд бидэнд яагаад гэдгийг сануулдаг: хичнээн дээр байхыг хичээсэн ч бай, муу ёрын сүнс—гэм—бидний дотор ажлаа хийсээр байдаг.



Аз болоход Галат номонд хэлсэнчлэн, үгсийн сангийнхаа нэг үгийг солих замаар гэмээс чөлөөлөгдөх боломжтой. "Битгий!" биш харин "Туслаач!" гэж хэлдэг бай. Энэ бол Ариун сүнсний хүчээр гэмийг хянах цорын ганц арга зам юм. Таны хийх зүйл бол ердөө л гуйх юм.



ӨНӨӨДӨР ТАНЫ ХИЙХ ЗҮЙЛ


Гэмээр соригдох үедээ "Битгий" гэдэг үгээ "ТУСЛААЧ" гэдэг үгээр орлуул. "Ариун Сүнсээ, гэм нүгэлтэй харц тулгарахгүй байхад надад туслаач мөн эцсийн зорилго маань эхнэртэйгээ харилцах аз жаргалтай харилцаа гэдгийг надад сануулж өгөөч."


Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

7 Questions That Rattle In The Minds Of Most Men

Жинхэнэ эр хүн гэж төгс гэр бүлтэй, булангийн оффисд сууж, тансаг машин унан, нүсэр том байшинд амьдардаг байхыг хэлэх үү? Эсвэл амьдрал үүнээс ч илүү утга учрыг агуулдаг уу? Жон Вүүдалийн бэлтгэсэн энэхүү 7 өдрийн уншла...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Жон Вудолл болон North Point Resources-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://vimeo.com/102571027

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна