Төлөвлөгөөний мэдээлэл

Ихэнх эрчүүдийн бодол санааг нүргээдэг 7 асуултЗагвар

7 Questions That Rattle In The Minds Of Most Men

7-с 2 дахь өдөр

Америк хөл бөмбөг олон жил тоглосноос үүдэлтэй догололт эсвэл тоглоомын талбай дээрх дээрэнгүй зангийн эсрэг зогссоноос үүдэлтэй муруйсан хамар зэрэг—өнгөрсөн тулаанаас үлдсэн сорви нь эрчүүдийн хувьд бахархал байдаг. Эдгээр байсаар байх үр нөлөөнүүд бидэнд өнгөрсөн алдрыг сануулах нь бий.


Гэвч тийм ч алдрыг дагуулаад байдаггүй өнгөрсөн үеийн сорвитойгоо бид байсаар л байх нь бас бий. Магадгүй аавгүй өссөн, бизнес дампуурсан эсвэл таныг асуудалд оруулсан найз гэх мэт.


Эдгээр шалтгаан болсон үе мөч, харилцаанууд таны үл анзаарах сорвийг ч үлдээсэн байж болно. Гэхдээ яг л тэр доголон хөлтэй адил энэ нь таныг бүрэн дүүрэн, эрх чөлөөт ирээдүйгээс хойш татаж байж болно.


Өнөөдрийн асуулт бол: Миний түүх хэрхэн өрнөдөг вэ?


Энэ асуулт бол одоогийн зарим хүнд хэцүү асуудлууд тань таны өнгөрсөн үетэй холбогддог болохыг сануулж байгаа хэрэг юм.


Ан цавтай гэр бүлд өссөн нь магадгүй таны эргэн тойронд үргэлж байдаг хайртай хүмүүстээ найдаж болохгүй гэдгийг заасан байж болно. Маргалдах бүрдээ эхнэр чинь таныг орхих вий гэсэн санаа зоволтоор дамжуулан үүнээс ирэх ачаа гэрлэлтэд тань гэтэн ирсэн байх.


Иохан номон дахь өнөөдрийн уншлага үнэнийг мэдэх нь—энэ тохиолдолд өнгөрсөн болоод одоогийнхоо хоорондох цэгийг холбох нь—таныг чөлөөлөх болно. Энэ нь танд уучлах боломжийг олгодог. Энэ нь таныг хатуу ширүүн зангаас чөлөөлдөг. Энэ нь өнгөрсөн үе таныг тодорхойлох биш харин танд сануулах боломжийг олгодог.


Өнгөрсөн рүүгээ өнгийх нь одоог тань тайлбарлаж болно бас ирээдүйг тань гарцаагүй чөлөөлөх болно.


ӨНӨӨДӨР ТАНЫ ХИЙХ ЗҮЙЛ

Өөрийнхөө түүхээс үлдэж хоцорсон нэгэн харилцаа эсвэл нэгэн үе мөчийг сонгоорой. Энэ өнгөрсөн нөхцөл байдал одоогийн бэрхшээл эсвэл зан байдлыг тань тодорхойлж байна уу?


Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

7 Questions That Rattle In The Minds Of Most Men

Жинхэнэ эр хүн гэж төгс гэр бүлтэй, булангийн оффисд сууж, тансаг машин унан, нүсэр том байшинд амьдардаг байхыг хэлэх үү? Эсвэл амьдрал үүнээс ч илүү утга учрыг агуулдаг уу? Жон Вүүдалийн бэлтгэсэн энэхүү 7 өдрийн уншла...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Жон Вудолл болон North Point Resources-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://vimeo.com/102571027

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна