Төлөвлөгөөний мэдээлэл

Шинэ жил: Цоо шинэ эхлэлЗагвар

New Year: A Fresh Start

5-с 5 дахь өдөр

Шинэ харилцаатай амьдрах нь


Амьдралын хамгийн үндсэн бодит байдлуудын нэг бол бусадтай бид харилцаатай байхаар бүтээгдсэн гэдэг аж. Эхэн үеэс л эхлээд Бурхан, "Хүн ганцаараа байх нь сайн биш" гэж хэлэх үед хүн төрөлхтний харилцааны төгс ач холбогдол ил байсан нь харагддаг. Христитгэгчдийг Бурханы Үгэнд "Христийн бие махбод" гэж тодорхойлжээ. Бид бие биетэйгээ холбогдсон, бие биеэсээ хамааралтай гэж Тэр хэлдэг. Бие хамтдаа байхаар бүтээгдсэн бөгөөд харилцаа маань эв найртай байх үедээ бид хамгийн сайнаараа хийж гүйцэтгэдэг. Харилцаа бидний оршихуйн суурь нь учраас харилцааны чанар маань амьдралын чанарт маань асар их нөлөөллийг үзүүлэх болно.


Харилцаа маань сайн байх үед ямар ч үед бидэнтэй нүүр тулах нөхцөл байдлын хүндрэлээс үл шалтгаалан амьдрал маань сайн сайхан байдаг. Энэ бол амьдрал минь байх сайн харилцааны хүч бөгөөд ач холбогдол мөн.


Харамсалтай, амьдралын энэ л хэсэгтээ бид асар ихээр тэмцэлддэг. Бидний ихэнхийн амьдралд эмтэрсэн харилцаанууд байдаг. Эдгээр нь бидэнд өвдөлтийг авч ирдэг бөгөөд эдгээр харилцаануудтай холбоотой сэтгэл хөдлөлүүд амьдралын маань бүхий л хэсгүүдэд нөлөөлдөг. Хэрэв хүмүүстэй харилцах харилцаа маань эмтэрсэн байх юм бол хамгийн сайхан зүйлсийг ч хүртэл таалан хүртэхэд хэцүү байдаг. Эмтэрсэн харьцаагаа "засах" гэсэн хүчин чармайлт маань жил бүрийн маань Шинэ жилийн зорилт маань болон хувирдаг.


Харилцаа маань үүнээс хамаагүй дээр байх боломжтой. Христээр дамжуулан бид цоо шинэ зүрхтэй болсон учраас цоо шинэ харилцаатай байх бодит боломж бидэнд олгогдсон. Есүс дотор, бид цоо шинэ амьдралтай, цоо шинэ хандлагатай, харилцаанд маань бидэнд туслах чадвартай Нэгэнд хандах цоо шинэ хандлагатай болсон. Бие биеэ хайрлаж амьдрахад бид дуудагдсан бөгөөд Тэр биднийг дуудах зүйлийг хийхэд шаардагдах нигүүлсэл, хүч чадлыг Бурханд бидэнд үргэлж өгдөг.


"Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа хайрла” гэж Есүс Агуу тушаалд хэлжээ. Улмаар, “Чи хөршөө өөрийн адил хайрла" гэхээн хоёрдох тушаалыг өгөх замаар үргэлжлүүлсэн. Есүс энэ харилцааны хоёр хэсгүүдийг хооронд нь холбосон; байгаа бүхнээрээ Бурханаа хайрла мөн бусдыг болоод тэдний хэрэгцээг өөрийнхтэйгөө ижил байлгахуйц хайраар хайрлахыг энэ нь хэлж буй аж. Энэ холбоо бол асар чухал учир нь хоёрдох нь нэгдэх үгүйгээр ямар ч боломжгүй аж.


Христитгэлтнүүд болохынхоо хувьд бид байгаа бүхнээрээ Бурханыг хайрладаг, Бурханаас хүлээн авсан хайр, хүлээн зөвшөөрлийн дотор амьдрах байр сууринд байдаг. "Тэр эхлээд биднийг хайрласан учраас бид хайрладаг." гэж Библи хэлдэг. Христгүйгээр бусдыг хайрлаж чадахгүй тийм арга замуудаар бид бусдыг хайрлаж чадна.


"Би та нарыг хайрласанчлан бие биеэ хайрла." гэдэг цоо шинэ тушаалыг Өөрийнхөө дагалдагчдад Тэр өгч буйгаа хэлжээ. Бурханаас бид ийм агуу хувиршгүй, нөхцөл үл шаардах хайрыг мэдэрсэн учраас бусдад түгээх хайрын цөөрөм бидэнд байдаг. Тэд бидний дайсан маань байх үед ч хүртэл хайрлахад тийм амар биш эсвэл хайрыг хүртэх зохисгүй хүмүүст бид хайрыг санал болгож болно.


Энэ нь бидний төрөлхийн чадвар маань биш хэдий ч Христ дотор хүлээн авсан хайраа бид бусдад өгч болно. Нөгөө хүн маань бидний харуулах хайрыг эсэргүүцэх үед ч хүртэл энэ нь харилцааг маань орвонгоор нь эргүүлэх болно. Бид уучлан, хайрлаж, эв найртай байх үед тэдний хариу үйлдлээс үл хамааран бусадтай харилцах харилцаа маань орвонгоороо өөрчлөгддөг. Энэхүү хайрыг санал болгох нь эвлэрлийн хамгийн шилдэг найдвар мөн. Энэ нь болсон эсэхээс үл хамааран амьдрал өгөхүйц эрх чөлөөг бид мэдрэх болно.


Энэ жилээ хамгийн шилдэг жилээ болго. Есүсээс хүлээн авсан нөхцөл үл шаардах хайрыг бусдад санал болгох замаар хайр дотор алхах жил болгогтун!


Энэ уншлагын төлөвлөгөө танд таалагдсан бол ILI-тай холбогдоход мөн удирдагч болохынхоо хувьд хэрхэн өсөх боломжтойг олж мэдэхэд бас Сайнмэдээний тархалтыг хурдасгахад бид таныг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл, https://iliteam.org/connect-д зочилно уу.


Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

New Year: A Fresh Start

Шинэ жил шинэ эхлэл ба шинэ гараатай эн зэрэгцдэг. Амьдралд тан юу хамгийн чухал болох дээр дахин тохируулах, шинээр сэргээх мөн дахин анхаарлаа төвлөрүүлэх цаг мөч бол энэ мөн. Өмнө нь байгаагүй хамгийн шилдэг жил байх ...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Олон улсын удирдлагын институтэд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://ILIteam.org

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна