Төлөвлөгөөний мэдээлэл

Шинэ жил: Цоо шинэ эхлэлЗагвар

New Year: A Fresh Start

5-с 1 дахь өдөр

Цоо шинэ зүрхтэйгээр амьдрах


Орчин үеийн анагаах ухааны хамгийн гайхалтай ололтуудын нэг бол эрхтэн шилжүүлэн суулгалт аж. Илүү тодорхой дурдвал, нэг хүнээс нөгөө хүн рүү зүрх шилжүүлэн суулгах чадвар чадамж үнэхээр намайг гайхшируулдаг. Хүн өвчилсөн зүрхээ бие махбодоосоо авхуулан өөр хэн нэгний биеэс эрүүл зүрхийг шилжүүлнэ гэдэг миний хувьд үнэхээр гайхширмаар зүйл мөн. Цоо шинэ зүрхийг хүлээн авсан хүн амьдрах боломжтой болдгийн жишээ бол энэ мөн.


Энэ нь хэчнээн гайхалтай хэдий ч энэ бол хамгийн гайхамшигтай "зүрх шилжүүлэн суулгалт" биш. Бие махбодын хувьд зүрх шилжүүлэн суулгалаа гээд хүн өөр байх болно гэсэн баталгаа байдаггүй. Хуучин зүрхтэй байхаа тэр хүн олхиогүй зантай, хувиа хичээсэн бас бардам нэгэн байсан бол шинэ зүрхтэй болсноороо тэр хүн магадгүй олхиогүй, хувиа хичээсэн бас бардам нэгэн хэвээрээ л байх болов уу. Тэр хүний амьдрал магадгүй үргэлжилсээр байх ч амьдрал нь өөрчлөгдөхгүй л байх болов уу.


Гэсэн хэдий ч Бурхан амьдралыг минь өөрчлөхүйц цоо шинэ зүрхийг бидэнд өгнө гэж амласан. Элч Езекиелээр дамжуулан, зүрхний шилжин суулгалтаар Тэр биднийг хангах болно гэж Бурхан хэлдэг. Тэр бидэнд цоо шинэ зүрхийг өгөх бөгөөд энэ нь хамаагүй дээр зүрх байх болно. Энэ нь гэмээр хатуураагүй зөөлөн зүрх байх болно. Энэ нь гэмийн маань бузраар мөн амьдралдаа бидний хуурамч шүтээн болгосон зүйлсээр бохирлогдоогүй байх болно. Өмнө нь байсан зүрхнээсээ хамаагүй өөр зүрх бидэнд өгөгдөх бөгөөд энэ нь биднийг зөвхөн амьд байлгаад зогсохгүй. Энэ нь өөрчлөгдсөн амьдралыг мэдрэх боломжийг бидэнд олгосоор байх болно.


Зүрх шилжүүлэн суулгалтын төлөөсийг харах нь үнэхээр сонирхолтой байсан. Бие махбодын зүрх шилжүүлэн суулгагдах үед өөр хэн нэгэн хүн нас барсан гэсэн үг байдаг. Хэн нэгэн гэмтэл бэртлийг авсан эсвэл нас барснаас болж шилжүүлэх зүрх боломжтой болдог. Зүрхээ тэд хэн нэгэнд өгөөгүй байсан ч гэсэн тэд нас барах л байх байсан ч хэн нэгэн нас барахаас нааш зүрх шилжүүлэн суулгалт болох боломжгүй байдаг гэдэг бол үнэн.


Сүнслэг байдлын зүрхний шилжүүлэн суулгалтад адилхан төлөөс шаардагддаг. Хэн нэгэн нас барснаар л энэ нь боломжтой болдог аж. Зөвхөн Есүс загалмай дээр нас барж золиос болохоор дамжуулан бид цоо шинэ зүрхтэй болох боломжтой болдог. Тэр загалмай дээр өлгөгдөх үедээ Тэр бидний гэмийг Өөр дээрээ үүрч, нас барсан тэгснээрээ бид цоо шинэ, цэвэр зүрхтэй болох боломжтой болсон. Ийм л өндөр үнээр цоо шинэ зүрх бидэнд боломжтой болдог.


Шинэ жил эхлэх энэ үед танд шинэ зүрх хэрэгтэй байна уу? Есүстэй харилцах харилцаагаар дамжуулан үүнийг олж авч болно. Тэр таныг цоо шинэ бас цэвэр зүрхтэй байгаасай гэж хүсдэг. Төлөөс аль хэдийнээ төлөгдсөн бөгөөд энэ таны хувьд боломжтой аж.


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

New Year: A Fresh Start

Шинэ жил шинэ эхлэл ба шинэ гараатай эн зэрэгцдэг. Амьдралд тан юу хамгийн чухал болох дээр дахин тохируулах, шинээр сэргээх мөн дахин анхаарлаа төвлөрүүлэх цаг мөч бол энэ мөн. Өмнө нь байгаагүй хамгийн шилдэг жил байх ...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Олон улсын удирдлагын институтэд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://ILIteam.org

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна