Төлөвлөгөөний мэдээлэл

Галзуу итгэлЗагвар

Crazy Faith

5-с 3 дахь өдөр

Алхахаасаа өмнө мөлх



Дараа нь миний хэлэх зүйл таныг гайхшруулж магадгүй: Та алхахаасаа өмнө мөлхөх хэрэгтэй. Би саяхан галзуу итгэлийн тухай ярьж байснаа мэдэж байна, гэхдээ гол нь бид хаа нэгтэйгээс эхлэх ёстой. Хоёр жилийн хугацаанд хэн ч анх удаа фитнесийн заал руу оччихоод, 140 килограммын туухай руу үсэрч очихгүй, хэн ч анх удаа усан сан руу оччихоод, Олимпийн усанд сэлэгч шиг үзүүлбэр үзүүлнэ гэж толгойгоо гашилгадаггүй.



Одоогийн эхнэр Наталитайгаа уулзсан эхний орой би шууд нэг өвдөг дээрээ сөхөрч суугаад, мөхөшгүй хайраа илчилж, түүнд гэрлэх санал тавиагүй. Хэрэв тэгсэн бол тэр намайг цөхрөнгөө барсан нэгэн гэж дуудах байсан биз! Үүний оронд би түүнийг таньж мэдэхийн тулд цаг зав гаргаж, хэд хэдэн хошигнол хийж, эр хүний 13 мэхээ хэрэглэж, кок авсан . . . гээд алхам алхмаар хийх хэрэгтэйг та мэднэ.



Галзуу итгэл гэдэг бол хүүхдийнх шиг итгэлээ хөгжүүлэхэд өөрийгөө зориулсны дараа өөрийгөө олох газар юм. Гэхдээ юу үнэн гэвэл агуу байхыг хүсдэг ихэнх хүмүүс жижиг зүйл хийхийг хүсдэггүй. Тэд Мосе Улаан тэнгисийг хуваасан шиг үр дүнг хүсэж байгаа ч Египет рүү буцаж очоод түүний өнгөрсөн үетэй нүүр тулахыг хүсдэггүй. Тэд үерийн дунд аварга том, бат бөх завин дээр аюулгүй байхыг хүсдэг ч түүнийг барихад шаардлагатай модон банзыг бэлтгэхийг хүсдэггүй. Ноагийн хувьд анхны модыг тайрахад Бурхан тэр хоёроос өөр хэн ч хараагүй бага зэрэг итгэл болон асар их даруу байдал шаардагдсан байх гэж би төсөөлдөг.



Таны хувьд хүүхдийнх шиг итгэл гэдэг нь Өгөөмөр байдлын сан гэсэн шошготой банкны данс нээж, түүнд таван доллар байршуулахыг хэлж болно. Хүүхдийнх шиг итгэл нь орон нутгийнхаа коллежийн оройн ангид элсэхээр анкет бөглөхтэй адил харагдаж магадгүй юм. Энэ нь хараахан эзэмшээгүй байгаа шинэ байшингийнхаа зочны өрөөнд шинээр байрлуулахыг хүсэж буй тавилгаа орон нутгийн тавилгын дэлгүүрээс үзэж, сонгох гэсэн үг юм. Хүүхдийнх шиг итгэл гэдэг нь олон жилийн турш харилцаагүй эцэг эхдээ захидал бичих гэсэн үг юм.



Таныг удахгүй итгэлээрээ урагш гүйнэ гэдэгт би итгэлтэй байна, гэхдээ та эхлээд алхаж сурахгүй бол гүйж чадахгүй. Итгэлээр алхах нь итгэлээр мөлхөхөөс эхэлдэг. Мөлхөхөд зүгээр дээ.



Өчигдөр таны амьдралын хамгийн сул итгэлийн суурьтай гэж тодорхойлсон салбараа бод. Энэ суурийг бэхжүүлэхийн тулд та ямар итгэлийн алхам хийж чадах вэ?


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Crazy Faith

Боломжгүй зүйлд итгэдэг ямар нэг зүйл таны дотор бий. Гайхамшгийн тухай мөрөөддөг ямар нэг зүйл таны дотор бий. Таныг галзуу итгэлийн амьдралаар амьдрахаар бүтээгдсэн гэдгийг мэддэг ямар нэг зүйл таны дотор бий. Энэхүү т...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан WaterBrook Multnomah-ын хамт олонд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://waterbrookmultnomah.com/books/670540/crazy-faith-by-michael-todd

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна