Төлөвлөгөөний мэдээлэл

Галзуу итгэлЗагвар

Crazy Faith

5-с 1 дахь өдөр

Орчин цагийн баатрууд



Бидний амьдарч буй энэ ертөнц үнэхээр эвдэрсэн гэдэгтэй таныг санал нийлнэ гэдэгт итгэлтэй байна. Аливааг зөв болгохын тулд бидэнд илүү олон удаа гайхамшиг тохиолдох хэрэгтэй болдог. Хэрэв бид галзуу сайн үр дүнд хүрэхийг хүсэж байгаа бол энэ нь хэцүү байсан ч гэсэн галзуу их итгэлийг бий болгох ёстой. Тэгэхээр танаас асуух нэг асуулт байна: Та үүнийг хэр их хүсэж байна вэ? 



Би галзуу итгэлийг “шалтгаангүй бодол санаа, үйлдэл хийх боловч тодорхой нотолж чадахгүй зүйлдээ бүрэн итгэх” гэж тодорхойлдог. Бид яагаад Ноа, Мосе, Паул зэрэг Библийн баатруудын тухай ярьсаар байна вэ? Учир нь тэд Бурханы тэднээр хийлгэхээр дуудсан зүйлд гүн гүнзгий итгэдэг байсан. Хүмүүс тэднийг галзуу гэж дуудаж байсан ч тэд өөрсдийн итгэлийн дагуу амьдрахад бэлэн байсан. 



Өөрийн хүндэлж явдаг хүнийхээ тухай бод. Тэр бусад хүмүүсийн хийж байгаагүй замаар аялж зүрхэлсэн учраас та тэр хүнийг биширдэг байх. Ихэнх итгэгчид аюулгүй, нам гүм амьдарч, Бурханы амлалтыг хэзээ ч харж чаддаггүй нь харамсмаар үнэн юм. 



Юу вэ гэвэл, заримдаа Бурхан танаас ямар ч оновчгүй, логикгүй мэт санагдах, хүмүүсийн буруугаар ойлгодог, бүр шоолдог зүйлсийг хийхийг танаас хүсэх болно. Библи ийм түүхүүдээр дүүрэн.



Бурхан таныг орчин цагийнхаа баатар нь байгаасай гэж хүсдэг. Тэр хүмүүсийг таны итгэлийг харж, даган дурайгаасай гэж хүсдэг. Эдийн засгийн хямралын дунд бизнесээ эхлүүлэх, эмч нарын боломжгүй гэж үзэж байгаа өвчнийг эдгэрнэ гэж итгэх, зүрх зүсэм явдлын дараа ч түүнийг орхиж, урагш ахих итгэл бол таны галзуу итгэл юм. Тэр гайхамшгийг бий болгохын тулд таны галзуу итгэлийг ашиглахыг хүсдэг. Тэр болохгүй байгаа бүхний шалтгааныг Өөрт нь тохох хэн нэгнийг хайдаггүй. Хэрвээ Тэр үүнийг хэлэх л юм бол бий болно гэдэгт итгэх хэн нэгнийг хайж байна. 



Иохан 15:16-д бичигдсэн Есүсийн үгийг цээжил: “Та нар Намайг сонгоогүй, харин Би та нарыг сонгосон. Та нарыг явж, жимс гаргаж, үр жимс чинь үүрд байгаасай гэсэндээ Би та нарыг томилсон. Ингэснээр нэрээр минь та нар Эцэгээс юу ч гуйсан Тэр та нарт өгөх юм.” Хэрэв та энэ долоо хоногт өөрийгөө зохисгүй, эргэлзээтэй, түгшүүртэй, тэвчээргүй, урам зориггүй эсвэл хэт их бухимдаж байгаа мэт мэдэрсэн бол таны зорилгын талаарх энэхүү амлалтыг Ариун Сүнс танд сануулж байна. Та бол алдаа биш! Та бол сонгогдсон нэгэн. 


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Crazy Faith

Боломжгүй зүйлд итгэдэг ямар нэг зүйл таны дотор бий. Гайхамшгийн тухай мөрөөддөг ямар нэг зүйл таны дотор бий. Таныг галзуу итгэлийн амьдралаар амьдрахаар бүтээгдсэн гэдгийг мэддэг ямар нэг зүйл таны дотор бий. Энэхүү т...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан WaterBrook Multnomah-ын хамт олонд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://waterbrookmultnomah.com/books/670540/crazy-faith-by-michael-todd

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна