Төлөвлөгөөний мэдээлэл

Бурханы өвч зэвсэгЗагвар

The Armor of God

5-с 3 дахь өдөр

Ром цэргүүдийн "бэлхүүсээрээ бүсэлдэг зүйл нь" бүснээс илүүтэйгээр бэлхэнцэгтэй адил зүйл байжээ. (Эрэгтэйлэг зүйл байсанд итгэлтэй байна.) Цэрэг хүний ямар ч хувцас эсвэл тоноглолоос энэхүү бэлхэнцэг-нарийн ээдрээтэй чимэглэл болон уран хийцтэй бүсний арал нь-цэрэг хүнийг энгийн хүнээс ялгадаг зүйл байсантай ихэнх судлаачид санал нийлдэг. Энэ нь зүгээр л нэмэлт, хэрэглэх үгүйгээ шийдэж болохуйц, та бид хувцсан дээрээ нэмж болохуйц тоноглол байгаагүй. Энэ нь стратеги бүхий, түүний хувцасны хамгийн гол утга учир нь байжээ. UPS® болон FedEx®-ийн ажилчдын хүнд ачаа өргөх үедээ бүсэлхийгээрээ бүсэлдэг өргөн нурууны бэлхэнцэгийг сана.



Ромын цэргийн бат бөх, арьсан бэлхэнцэг нь цээжин биед хүрэхүйцээр, дайны явцад түргэн шуурхай, шаардлагатай хөдөлгөөнийг хийхэд гол чухал дэмжлэгийг олгохуйцаар хийгдсэн байдаг байжээ.

Үнэн бол таны дэмжлэгэ. Сүнслэг тулаанд таныг байх үед энэ нь танд зайлшгүй шаардлагатай тус дэмийг үзүүлдэг.



Дайсны бүхнийг хамарсан хэрэгслэл нь хууралт болохыг санаарай. Тэрээр бодит байдлыг хорхой хүргэм, дур татам өнгүүдээр сүүдэртүүлж, хар цагаанаар байх зарчмуудаас биднийг холдуулан толгойг маань эргүүлдэг. Тэрээр төсөөллүүдийг өргөжүүлэн, түр зуурын бөгөөд тийм чухал бус зүйлсийг ямар нэгэн арга замаар үнэхээр үнэ цэнэтэй, зохистой зүйл болгон харагдахад хүргэдэг.



Түүний баглаа боодол нь үнэхээр ухаалаг бөгөөд та үнэхээр юү үнэн бэ гэдгийг мэдэхгүй л бол-үнэхээр мэдэхгүй л бол, байгаа бүхий л зүйлээрээ бүрэн мэдэхгүй л бол-бид түүний заль мэхэнд амархан өгөөш болон орох болно.



Үнэнийг-ямар ч зүйлийн талаарх Бурханы үзэл бодол хэмээн үндсэндээ маш амарханаар тодорхойлж болох бөгөөд-энэ бол бидний стандарт. Үнэн бол Бурхан гэж Хэн бэ гэдэг бөгөөд үнэний талаар Тэрээр юү гэж хэлж байгаа бас энэ нь Есүс Христэд оршино хэмээн дүгнэвэл зохино. Бурханы үнэн. Библийн дагуух үнэн. Эдгээр үнэнийг-жинхэнэ үнэний хамтаар чанд биелүүлэхгүйгээр мөн батлахгүйгээр-та сул доройгоор мөн, үнэндээ ийм биш хэдий ч зөв мэт харагдах, сонсогдох зүйлд өртөмтгийгөөр орхигддог. Гэвч үнэний стандартыг зохих байрлалд нь байрлуулснаар эдгээр нь бүгд зохистойгоор байрлах хүртэл нь-хүсэл эрмэлзлэлээ, сонголтоо, мэдрэмжээ; оюун ухаанаа, хүслээ, сэтгэл хөдлөлөө-гэх мэт бүхий л зүйлээ та тааруулах боломжтой болдог. Хүчтэй, тогтвортой, дэмжлэгэ сайтай мөн чанартай байх үедээ та тийм ч амархан дайсны ухаалаг худалд мэхлэгддэггүй. Үнэнийг бэлхүүсээрээ бүсэл, тэгэх үед та "яв" гэдэг үгнээс хамгаалагддаг.



Соёлын маань туйлын зорилгууд ба үндсэн зарчмууд эсрэг зүг рүү эргэх үед жинхэнэ шалтгалт ирэх хэдий ч Бурханы өөрчлөгдөшгүй стандарт дээр бид хүчтэй, бат зогсохыг сонгодог. Үнэнийг бэлхүүсээрээ бүсэлсэн эмэгтэйчүүд байх цаг ирээд байна.
Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

The Armor of God

Таны эргэн тойронд үл үзэгдэх тулаан өдөр бүр тасралтгүйгээр өрнөж байдаг, энэ нь үл үзэгдэхүйц, үл сонсогдохуйц хэдий ч амьдралын талбар бүрт мэдрэгддэг. Хорон муугийн төлөө зүтгэгч дайсан нь таны хувьд чухал зүйлс боло...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Приссилла Шайрер болон ЛайфВэй Кристиан Ресоурсд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: www.lifeway.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна