Төлөвлөгөөний мэдээлэл

Бурханы өвч зэвсэгЗагвар

The Armor of God

5-с 2 дахь өдөр

Ефес хотын итгэгчид элбэг дэлбэг өв залгамжлал болох сүнсний эд баялгууд, ивээлүүд, хүч чадал, эрх мэдлийг хүлээн аваасай хэмээн Паул гуйн залбираагүй харин тэдгээр нь тэднийх байсан болохыг ухаараасай хэмээн залбирдаг. Христитгэгчид болохынхоо хувьд яг л бидний адилаар тэд ч бас эдгээр зүйлийг аль хэдийнээ эзэмшсэн байжээ. Харин тэд үүнийгээ ухаарах хүртэл энэ нь ямар үр ашигтай вэ?



Үнэн хэрэгтээ, Ефес 6-р бүлэгт түүний тодорхойлсон сүнслэг байдлын өвч зэвсэг бол үнэндээ давталт-өөр арга замаар тодорхойлсон-захидлын эхний хэсэгт Паулын тайлбарласаар ирсэн зүйл аж. Өөрсдөд нь байгаа гэж огт мэдээгүй зүйлсээ тэд хэрхэн "өмсөх" эсвэл "агсах" боломжтой вэ? Тэдний-болоод бидний хувьд хийх эхний алхам бол-бидэнд өгөгдсөн сүнслэг эх сурвалжуудыг ашиглах байдлаар сүнсний хараагаа нээх бөгөөд тэгснээрээ тэдгээрийг олж харах боломжтой болох юм.



2 Хаад 6-р бүлэг дэх Елиша ба хараагүй зарцын түүх бол Библи дээрх хамгийн дуртай түүхүүдийн маань нэг мөн. Догшин хэрцгий Арамын хаан болоод Израилийн хооронд тулаан болох гэж байлаа.



Елишагийн зарц сонин хачин зүйлийг олж харсан. Эхэндээ тэрээр зөвхөн дайсныг л олж харж байсан нь айдас, түгшүүрээс өөр зүйлийг авч ирээгүй нь гарцаагүй.



Гэвч тэрээр тэр даруйдаа бүхнийг өөрчлөхүйц сүнслэг байдлын бодит байдлыг олж хардаг: түүнд олж харахаас нь хамаагүй их зүйл өгөгдсөн бөгөөд түүний төсөөлж чадахаас ч хамаагүй илүү зүйл түүний төлөө ажиллаж буйг олж хардаг. Түүний нүдээрээ олж харах зүйл нь харж чадахгүй зүйлтэй огт тохирохгүй байлаа. Елишагийн залбирал дайсантай тулалдахад хэрэгтэй эх сурвалж, хүч чадал түүнд байгаа болохыг олж харахад нь түүнд тусалсан.



Өөртөө итгэлтэй, ялалтаар дүүрэн байхын тулд "харах" чадвартай байх ёстой.



Ефес 1-р бүлэгт Бурханы бидэнд өгсөн бэлгүүдээс цөөн хэдийг л Паул онцолжээ. Үүнээс ч олон байгаа бөгөөд бэлэг тус бүр сүнсний өвч зэвсгүүдтэй тусгайлан холбогддог. Эдгээр нь дайсныг хүлэх чадварт хэрхэн хоорондоо зохицдог болохыг ойлгох хамгийн эхний түлхүүр бол алсын хараа юм. Хэрэв та эдгээрийг бүрэн таньж мэдээгүй, эдгээр нь танд боломжтой болохыг мэдээгүй бас дайсантай тулах дайнд ялахад ямар чухал болохыг нь ойлгохгүйгээр эдгээрийг ашиглаж чадахгүй.



Ялалт эндээс эхэлдэг. Өнөөдрөөс эхэлж байна. Алсын харааны төлөөх залбирлаас эхэлдэг.



Тэгэхээр Эзэнээс нүдийг тань бүр мөсөн нээж өгөхийг гуйхад Паултай нэгдэгтүн, тэгснээрээ дайсны үйл ажиллагааг олж илрүүлээд зогсохгүй амьдралд тань байх түүний зэвсгийг авч хаях, ялан дийлэхэд Бурханы өгсөн зүйлийг бүрэн таньж мэдэх болно.

Бичээс

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

The Armor of God

Таны эргэн тойронд үл үзэгдэх тулаан өдөр бүр тасралтгүйгээр өрнөж байдаг, энэ нь үл үзэгдэхүйц, үл сонсогдохуйц хэдий ч амьдралын талбар бүрт мэдрэгддэг. Хорон муугийн төлөө зүтгэгч дайсан нь таны хувьд чухал зүйлс боло...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Приссилла Шайрер болон ЛайфВэй Кристиан Ресоурсд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: www.lifeway.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна