Төлөвлөгөөний мэдээлэл

Дахин амилсан баярын дараа дахин тохируулах: Пасторуудад зориулсан YouVersion -ы амралтын ТөлөвлөгөөЗагвар

Reset After Easter: A YouVersion Rest Plan for Pastors

3-с 3 дахь өдөр

Санагтун.






Анх удаа Бурхан таны зүрхийг Өөрийнх рүүгээ татахыг мэдэрч байсан үеийг сана.



Түүнд бууж өгснөө сана.



Авралын тань баяр хөөр.



Ямар цоо шинэ мэдрэмж танд төрж байсныг.



Ямар уучлагдсан, цэвэр ариун—ямар бүрэн төгс шинэсанагдаж байснаа сана.







Одоо, та үүнийг мэднэ:



Тэнгэрлэг Эцэгийн маань тэр л адилхан урилга үргэлж хүн бүрд нээлттэй байдаг.



Тэр үргэлж Өөр рүүгээ улам олон хүмүүсийг татаж байдаг.



Өөрийнхөө гэр бүлд өөр нэгэн хүүхдийг урьж оруулахдаа Тэр үргэлж дуртай байдаг…



Өөрийнхөө зөвт байдлын дээлийн хормойгоор тэдний гэмийг хучихдаа Тэр дуртай байдаг.



Тэдний хэзээ ч олж хүртэх зохисгүй байсан Нэр—болох Өөрийнхөө Нэрийг өгөхдөө Тэр дуртай байдаг.



Өөрийнхөө хаанчлалын өв залгамжлагчид болгон тэднийг нэмэхдээ Тэр дуртай байдаг.







Бид бол Түүний сайн мэдээний элчин сайдууд мөн.



Бид Түүнийг алдаршуулдаг.



Бид Түүнийг ахин дахин өндөрт өргөмжилдөг.



Учир нь бид мартдаггүйгээс юм.



Мөн бид Түүнийг өндөрт өргөмжлөх үед бусад хүмүүс Түүн дээр ирнэ гэдгийг бид мэддэг.



Мөн Түүний Сүнс тэдэнд хандан ярих болно.



Яг л бидний адилаар—мөн тэдний ихэнх нь бууж өгөх болно.



Түүний бидэнд өгсөн тэр л хайрыг тэдэнд санал болгон бид мөн гэр бүлээ хэмээн тэднийг урих болно.







Алдар нь чуулган дотор, бүх үеийнхэнд Христ Есүс дотор үеийн үед байх болтугай!



Aмен.


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Reset After Easter: A YouVersion Rest Plan for Pastors

Есүсийн дaхин амилалтыг тэмдэглэх Ням гарагт чуулганд хамрагдсан хүмүүсийн тоо огцом ихсэх нь, Дахин амилсан баярын амралтын өдрүүд чуулганы удирдагчдын хувьд жилийн хамгийн шагнахуйц — мөн хамгийн хүнд хэцүү үе байх нь ...

More

Энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөөг YouVersion-с бэлтгэн гаргасан болно.

Холбоотой төлөвлөгөө унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна