Төлөвлөгөөний мэдээлэл

Дахин амилсан баярын дараа дахин тохируулах: Пасторуудад зориулсан YouVersion -ы амралтын ТөлөвлөгөөЗагвар

Reset After Easter: A YouVersion Rest Plan for Pastors

3-с 2 дахь өдөр

Амар.






Өнгөрсөн Дахин амилсны баярт бэлтгэхээр та үнэхээр шаргуу ажилласан.



Магадгүй хэдэн долоо хоног ажилласан байх.



Зарцуулсан эрч хүчнийхээ талаар тунгаан бодоход зориулж хэдэн хором гарга ...



… Таны гаргасан төлөвлөгөөнүүд …



… Таны хийж гүйцэтгэсэн ажлууд.



(Хэрэгтэй бол энд хэдэн хором түр зогсоорой.)







Таны хүссэнчлэн олон зүйл болсон байх.



Мөн, баярын үеэр таныг хэдэн сайхан гэнэтийн бэлгээр ивээгдсэн байх гэж найдъя.



Гэвч яг таны төлөвлөгөөний дагуу зарим нэг зүйл болоогүй болов уу гэдэг нь бараг л гарцаагүй байх.







Одоо, дараах зүйлийн талаар бодоод үз:



Өнгөрсөн хэдэн долоо хоногт болсон зүйлсээс нэг нь ч Бурханы хувьд гэнэтийн зүйл байгаагүй.



Цаг хугацааны туршид бүх хүмүүсийг аврах нь Түүний төлөвлөгөө гэдгийг та мэднэ.



Таны үзэж туулах бүхэн таны хэн болохыг хэлбэржүүлж байдгийг та мэднэ.



Бурханд хайртай гэдгээ та мэднэ.



Түүний зорилгын дагуу дуудагдсан хүн гэдгээ та мэднэ.



Тэгэхээр та мөн таны сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг гэдгийг мэддэг.



Үүнийг олж харахад хэцүү байх үед ч хүртэл энэ үнэн шүү.



Магадгүй ялангуяа тийм л үед энэ үнэн байдаг юм шүү.







Яг одоо, гүнзгий амьсгаа ав.



Түүний амлалт дотор амрагтун.



Түүний танд зориулан бэлтгэсэн амралтад нэвтрэн орогтун…



Түүний Өөрөө танд үлгэрлэсэн тэр л амралтаар амрагтун.


Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Reset After Easter: A YouVersion Rest Plan for Pastors

Есүсийн дaхин амилалтыг тэмдэглэх Ням гарагт чуулганд хамрагдсан хүмүүсийн тоо огцом ихсэх нь, Дахин амилсан баярын амралтын өдрүүд чуулганы удирдагчдын хувьд жилийн хамгийн шагнахуйц — мөн хамгийн хүнд хэцүү үе байх нь ...

More

Энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөөг YouVersion-с бэлтгэн гаргасан болно.

Холбоотой төлөвлөгөө унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна