Төлөвлөгөөний мэдээлэл

Лук ба Үйлс номоор хийх аялалЗагвар

Лук ба Үйлс номоор хийх аялал

40-с 5 дахь өдөр

Исаиагийн бичээсийг уншсаныхаа дараа Есүсийн хэлсэн үгийг санангаа Лук номыг үргэлжлүүлэн уншаарай. Исаиагийн хэлсэн бүхэн Есүсийн тухай байсан юм.Тэр бол ядууст сайнмэдээг авчирч, эмтэрсэн зүрхтэйг анагааж, олзлогдогсдыг чөлөөлөхөөр тослогдсон нэгэн.

“Энэхүү Бичвэр өнөөдөр биеллээ” гэж хэлснийх нь дараа өрнөсөн үйл явдлуудаас Есүсийн сайнмэдээний мөн чанар харагдана. Тэр ядарсан загасчдыг гайхамшигтайгаар ханган, уяман өвчтэй хүнийг эдгээж, саа өвчтэй нэгнийг уучилж, нийгэмд жигшигдсэн татвар хураагчийг үйлчлэлдээ оруулдаг. Үүнээс нь болж шашны бүлгийнхэн уур хилэндээ шатаж байтал дээр нь нэмээд Амралтын өдөр хатангир гартай хүнийг эдгээж орхив. Шашны удирдагчдын тэвчээр барагдлаа. Есүс яагаад Еврей Амралтын өдрийн хуулийг зөрчиж, амьдралдаа буруу сонголт хийсэн хүмүүстэй хамт байгааг тэд огт ойлгохгүй байв.

Харин Есүс зовж шаналсан хүмүүсийг өмгөөлөн шашны удирдагч нарт Еврей хуулийн амин сүнсийг тайлбарлаж, урвуу Хаанчлалынхаамөн чанарыг мэдүүлэв. Эмч эрүүлд нь бус, өвчтэйд нь хэрэгтэй. Амралтын өдөр бол өвдөж шаналсан хүмүүсийн амарч сэргэх өдөр гэв. Есүс бол шинэчлэн сэргээгч юм. Тэр нийгмийн дээд давхаргыг Өөртөө элсүүлэхийн оронд зовогсдыг тэнхрүүлэв. Зовж зүдэрсэн хүн Түүнийг дагаснаар илааршиж, үйлчлэлд нь нэгддэг байв.

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Лук ба Үйлс номоор хийх аялал

Хувь хүн, жижиг бүлэг болон гэр бүлд Лук ба Үйлс номыг 40 хоногийн хугацаанд уншиж дуусгах урам зоригийг Лук ба Үйлс номоор хийх аялал нь өгнө. Энэ багц нь дүрс видео болон гүн ойлголт өгөх хураангуйг агуулах бөгөөд орол...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд бид Библи Проектод талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://bibleproject.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна