Төлөвлөгөөний мэдээлэл

Лук ба Үйлс номоор хийх аялалЗагвар

Лук ба Үйлс номоор хийх аялал

40-с 7 дахь өдөр

Есүсийн урвуу Хаанчлалын тухай уншаад “нөгөө хацраа сайн дураараа алгадуулдаг хаан” хэр хүчирхэг байх бол гэж эргэлзэх байх. Есүсийн нигүүлсэл сул тал биш. Цааш нь уншвал Хаан Есүс үхсэн хүнийг ч амилуулах хүчтэй гэдгийг бид харах болно.

Есүс энэ бүх гайхамшгийг Бурханы хүчээр үйлдсэнийг харсан, сонссон бүхэн мэдэж байв. Харин шоронд хоригдож байсан Баптисч Иохан тэр бүгдийн тухай мэдээгүй. Тэгээд тэр Есүс үнэхээр өөрийнх нь бодож байсан нэгэн мөн үү гэж асуулгав. Хариуд нь Есүс эш үзүүлэгч Исаиагийн үгээс эш татан "ядууст сайнмэдээ тунхаглагдаж байна" гэж хэлүүлэв. Энэ үг Мессиа ирсэн гэдгийг илэрхийлж байгааг Иохан мэднэ. Гэхдээ Исаиагийн бичвэрт энэ эшлэлийн дараа Мессиа "хоригдсоныг чөлөөлнө" гэсэн атал яагаад Иохан шоронд хоригдсон хэвээр байдаг билээ? Есүс түүнийг мартлаа гэж үү? Есүс Иоханы байдлыг мэдээд "надаас болж үл бүдрэгч нь ерөөлтэй" гэсэн амлалтыг өгөв.

Гэвч олон хүн тэр дундаа шашны удирдагчид энэхүү ерөөлөөс татгалзаж, Есүсээс болж бүдэрдэг. Амьдралаа сүйрүүлсэн бүтэлгүй хүмүүст Есүс яагаад өгөөмөр хандаад байгааг тэд ойлгосонгүй. Хэн нэгэн бусниулсан амьдралаа Есүст өргөвөл Тэр яахаа сайн мэднэ. Жишээ нь нэгэн эмэгтэй өөрийгөө даруусган талархлын нулимсаараа Есүсийн хөлийг угаахад Есүс тэр бүсгүйн амьдралыг бүхэлд нь өршөөл уучлалаараа угаадаг. Түүнийг зорин ирсэн бүгдийн төлөө Тэр ийнхүү үйлдэхэд хэзээд бэлэн.

Урвуу Хаанчлал бол агуу өөрчлөлт. Алдаа дутагдлаасаа болж Хаанд ойртох эрхгүй болно гэж бид боддог бол Есүс бусад хаадаас огт өөр. Тэр бол нигүүлсэнгүй, хүрэхэд ойр, түүний хайраас үхэл ч, шорон ч бидний салгаж чадахгүй.

Ѳдѳр 6Ѳдѳр 8

Энэ төлөвлөгөөний тухай

Лук ба Үйлс номоор хийх аялал

Хувь хүн, жижиг бүлэг болон гэр бүлд Лук ба Үйлс номыг 40 хоногийн хугацаанд уншиж дуусгах урам зоригийг Лук ба Үйлс номоор хийх аялал нь өгнө. Энэ багц нь дүрс видео болон гүн ойлголт өгөх хураангуйг агуулах бөгөөд орол...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд бид Библи Проектод талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://bibleproject.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна