Төлөвлөгөөний мэдээлэл

тэргүүн байрыг бурханд өгЗагвар

тэргүүн байрыг бурханд өг

5-с 5 дахь өдөр

“Ялгуусан амьдрах стратегийн таван зүйл”. 




Энд бид гэм нүгэл ба сорилтыг даван гарах Библи суурьтай стратегийг үзье.  Уг төлөвлөгөөг үйлдэл болгох нь амьдралынхаа тэргүүн байрыг Бурханд өгөх бас нэгэн арга юм!




1. Есүс Христийн улмаас БУРХАН ТАНЫГ ТӨГС, АРИУН, ГЭМ ЗЭМГҮЙ ХЭМЭЭН ХАРДГИЙГ УХАМСАРЛАХ. (2 Коринт 5:21 уншаарай.) Нүглийн уршиг бол буруутгал ба ичгүүр. Гэм нүглээс үл хамааран, Христийн дотор оршигч бүхэнд ямар ч буруутгал байхгүйг ухамсарлан ойлгох нь ялгуусан амьдралын суурь. (Ром 8:1) 




2. ГЭМ НҮГЛЭЭ УЛАЙХ. (1Иохан1:9 унш.) Гэм нүглээ улайх гэдэг нь эхлээд зүрх сэтгэл, оюун бодолдоо гэм нүглээ таньж, улмаар тэднийг Бурханд улайж гэмшихийг хэлдэг. Гэм нүглээ улайх гэдэг нь олны өмнө илчилж хэлнэ гэсэн утга биш юм. Гэмээ улайх нь Бурхан та хоёрын дундах асуудал. 




3. ХАРИЛЦАН ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ. (Иаков 5:16 унш.) Ойр дотнын харилцаатай, итгэж найддаг Христитгэлт найз, пастор эсвэл гэр бүлийн хүнтэйгээ гэмийн асуудлаа хуваалцаж, тулааны талбарт залбирлын дэмжлэг авах. 




4. СОРИЛТЫН ЭХ ҮҮСВЭРЭЭС ЗАЙЛСХИЙХ.  (Иаков 1:13-15 унш.) Хэрэгжүүлэхэд их төвөгтэй бөгөөд бүтээлч сэтгэлгээ болон төлөвлөлт хэрэгтэй. Хэрэв та сорилтоос зайлсхийж чадах аваас гэм нүглээс зугтаж чадна. 




5. БУРХАНЫ ҮГИЙГ УНШИХ. (Дуулал 119:11 унш.) Бурханы үгийг “зүрхэндээ  нуувал” гэм нүгэлд үгүй гэж хэлэх хүчийг Үг өгдөг. 



Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

тэргүүн байрыг бурханд өг

Бурханд тэргүүн байрыг өгөх нь нэг удаагийн үйлдэл биш ... харин Христитгэлт хүн бүр амьдралынхаа турш хийх үйл явц юм. Та шинэхэн итгэгч эсвэл Христийн “хашир дагалдагчийн” аль нь ч бай, эл төлөвлөгөө ойлгож, хэрэгжүүлэ...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Twenty20 Faith, Inc.-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.twenty20faith.org/youversionlanding

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна