Төлөвлөгөөний мэдээлэл

тэргүүн байрыг бурханд өгЗагвар

тэргүүн байрыг бурханд өг

5-с 4 дахь өдөр

“Бурханы тусламжаар амьдралын тулааныг ялахуй”




Насан туршид үргэлжлэх тулаан бидний амьдралд өрнөж байдаг. Нэг талд, хуучин хүн болох нүгэлт чанар – хуучны дадал зуршил, сорилт ба гэм нүгэл зэргийг ялан дийлэхэд бэрх. Бурхантай хамт алхаж төлөвшихийн хэрээр нүглийн нөлөө сулардаг. Нөгөө талаар бидний амьдрал дахь Ариун Сүнсний нөлөө ч өсдөг. Энэ л нэг нэгнээ эсэргүүцдэг мөн чанаруудын тухай Галат номд өгүүлсэн аж. 




“Харин Сүнсээр яв, тэгвэл та нар махбодын хүсэлээ гүйцэлдүүлэхгүй гэж би та нарт хэлнэ. Учир нь махбод Сүнсний эсрэг хүсдэг, Сүнс махбодын эсрэг хүсдэг юм. Юун гэвээс хүссэн юмсыг чинь хийлгэхгүйн тулд махбод, Сүнс нэг нэгнээ эсэргүүцдэг ажээ.” Галат 5:16-17 




“Сүнсээр амьдар” хэмээн Бурханы үг урамшуулдаг. Өөрөөр хэлбэл, амьдрал дахь нүглийн мөн чанарыг ялан дийлэхийн тулд бид Ариун Сүнсний нөлөөг дэмнэн дагах ёстой. 




Олонхдоо, хийхээсээ хэлэх нь амархан. Нүгэлт чанар маань амиа хичээсэн амбиц болон хүслээ гүйцэлдүүлэхийг ятгадаг. Үүнийг сорилт гэдэг бөгөөд Иаков ном ийн өгүүлжээ. 


“Хэн нь ч уруу татагдахдаа “Бурхан намайг уруу татаж байна” гэж бүү яриг. Учир нь Бурхан муу муухайд уруу татагддаггүй бас Өөрөө хэнийг ч уруу татдаггүй. Харин тачаалдаа автаж, татагдахдаа хүн бүр уруу татагддаг.” Иаков 1:13-14 




Бид уруу татлагад дийлдэж, үйлдэх шийдвэр гаргах хүртэл үйлдэл нь нүгэл болдоггүй. 




“Тэгээд тачаал нь үр тогтоон нүглийг төрүүлдэг. Нүгэл нь гүйцэд болохоороо үхлийг гаргадаг аж. Хайрт ах дүү нар минь, бүү мэхлэгдэгтүн.” Иаков 1:15 




Гэсэн ч хамгийн гайхалтай нь, Бурханы төгс төгөлдөр хайр ба Христэд итгэгчдэд өгсөн нигүүлслийн улмаас Бурхан бидний гэм нүглийг уучилж, цэвэрлэсэн. Бид бүрэн дүүрэн 100% уучлагдсан. 




“Бид нүглээ улайвал итгэмжит, зөвт Тэрээр нүглийг маань уучилж, бүхий л зүй бусаас биднийг цэвэрлэнэ.” 1Иохан 1:9 




Гэвч гэм нүглийг шалгахгүйгээр өнгөрөөх аюул байсаар байдаг. Бурхан биднийг уучилж, биднийг цэвэрлэдэг ч, нүглийн үр дагавар болон уршгийг үгүй хийдэггүй. Гаргасан шийдвэрийн маань үр дүнд үүссэн хүнд нөхцөлд ч Бурхан бидэнд тусалдаг. Энэ бүхнээс зайлсхийхийн тулд хийж чадах зүйл бол анхнаасаа тийм шийдвэр гаргахгүй байх явдал юм. 




Сорилт болон гэм нүглийн асуудлыг шийдвэрлэх хоёр чухал зүйлийг 1 Коринт номд өгүүлжээ:




“Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл. Бурхан итгэмжтэй, Тэр та нарыг хэр чинь хэтэртэл соригдохыг зөвшөөрдөггүй, харин дааж гарахын тань тулд сорилттой хамт мөн гарцыг ч буй болгоно.” 1Коринт 10:13 




Нэгт, бэрхшээл дунд та ганцаар биш. Гучин өдөр эсвэл гучин жил Бурхантай хамт алхсан олон Христитгэлт хүмүүс өнөө ч, тантай адил нүгэл ба сорилтын улмаас тэмцсээр л яваа. 


 


Хоёрт, гэм нүглээс зайлсхийхийн аргагүй, хэрээс тань хэтэрсэн сорилттой учрахыг Бурхан зөвшөөрдөггүй. Тэр үргэлж гарах арга замыг өгдөг. Хэдий ярвигтай ч, сорилтын дунд гарах арга замыг олох нь бидний үүрэг юм. 




Гэм нүгэл ба сорилтыг даван гарах Библи суурьтай стратеги дараагийн хэсэгт бий. Уг төлөвлөгөөг үйлдэл болгох нь амьдралынхаа тэргүүн байрыг Бурханд өгөх бас нэгэн арга билээ! 



Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

тэргүүн байрыг бурханд өг

Бурханд тэргүүн байрыг өгөх нь нэг удаагийн үйлдэл биш ... харин Христитгэлт хүн бүр амьдралынхаа турш хийх үйл явц юм. Та шинэхэн итгэгч эсвэл Христийн “хашир дагалдагчийн” аль нь ч бай, эл төлөвлөгөө ойлгож, хэрэгжүүлэ...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Twenty20 Faith, Inc.-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.twenty20faith.org/youversionlanding

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна