Төлөвлөгөөний мэдээлэл

Оюун бодлын дайнд ялахуйЗагвар

Winning the War in Your Mind

7-с 7 дахь өдөр

Би оюун санаагаа шинэчлэхийн тулд Бурханд найддаг, яагаад гэвэл яг л тан шиг, өдөр бүр миний хийж чадахаас ахадсан зүйлс намайг хүлээж байгаа мэт санагддаг болохоор тэр юм. Түүний үнэн бол миний тулааны төлөвлөгөө юм. Би хуучин зуршлуудаа орлуулахын тулд үнэний шинэ суваг үүсгэсээр байгаа бөгөөд ингэснээр тэд надад амьдрал, амар амгалан руу хөтлөх бодлыг өгөх болно.



Өнөөдөр, яг одоо таны хаана Есүс хэрэгтэй байна вэ?



Түүний амь өгөгч үнэний талаарх бодол тань хаана алдарсан бэ? Та сөрөг бодол, сэтгэлийн зовиур болон хорт зуршилдаа гацчихаад байна уу? Одоо тэгвэл яах вэ?



Бурханы бидэнд өгсөн тулааны дөрвөн зэвсгийг хэрэглэснээр та өөрийн оюун бодол дахь тулаанд ялалт байгуулж чадна: (1) Орлуулах зарчим, (2) Сэтгэхүйгээ өөрчлөх зарчим, (3) Хандлагаа захирах зарчим, (4) Баярлан хөөрөх зарчим.



1. Та худал хуурмагийг устгаж, үнэнээр орлуулах хэрэгтэй. Бидний дайсан биднийг устгахаар эрэн хайж байдаг гэдгийг бид мэднэ. Түүний зэвсэг бол худал хуурмаг. Бидний сул дорой байдал худал хуурмагт амархан итгэдэг. Бид худал хуурмагт итгэвэл, тэр бидний амьдралд нөлөөгөө үзүүлнэ. Энэ бол яах аргагүй үнэн зүйл. Асуудлын гол нь бидний итгэж байгаа худал хуурмагийг бид худал гэдгийг ухаардаггүйд учир нь байгаа юм. 



2. Та үнэний шинэ сувгийг бий болгох хэрэгтэй.. Бидний тархи мэдрэлийн системийн сувгуудтай, нэг бодлыг дахин дахин бодох замаар оюун санаандаа зуршлуудыг бий болгодог, ингэснээр бид гаднын өдөөлтөд автоматаар хариу үйлдэл үзүүлж байдаг. Зан авирыг зогсоохын тулд бид түүний цаана байгаа худал хуурмагийг арилгаж, мэдрэлийн системийн сувгийг өөрчлөх хэрэгтэй. Бид үнэний сувгийг ухах хэрэгтэй. Яаж гэж үү? Бурханы үнэнээр оюун бодлоо шинэчилснээр. 



3. Та хандлагаа захирах хэрэгтэй. Бидэнд тохиолдож байгаа зүйлсийг бид удирдаж чадахгүй, гэхдээ бид хэрхэн хандахаа захирч чадна. Бид танин мэдэхүйн хандлага аливаа зүйлийг өөр өнцгөөс харах, бодит байдлыг ойлгон ухаарах чадвар дутмаг байдаг. Гэхдээ бид танин мэдэхүйн хүчээ дахин боловсруулснаар өнгөрсөн болон ирээдүйн талаарх харах өнцгөө өөрчилж чадна.



4. Та залбирал болон магтаалаар үзэл бодлоо өөрчлөх хэрэгтэй. Болж буй бүх нөхцөл байдлаас болж сэтгэл санаа тогтворгүй болдог, гэвч бидний өнгөрсөнд туулсан маань багадаагүй. Харин надад Бурхан байхад л хангалттай юм. Бурхан хангалттай байгаад зогсохгүй Бурхан надтай ойр байдаг. Бид Түүний оршихуйд анхаарах хэрэгтэй. Ингэснээр, Тэр биднийг залбиралд хөтөлдөг. Бурханыг магтахтай адил залбирал бидний тархийг өөрчилдөг. Аливаа зүйл бидний хүслээр болохгүй байлаа ч бид Түүнийг Бурхан гэдгийн улмаас магтдаг билээ. Бид Бурханыг магтахад, Тэр бидэнд Өөрийгөө илчилж, оюун бодолд минь амар тайвныг өгдөг.



Та өнөөдөр ертөнцтэй адил сэтгэхгүй байхаар шийдвэр гаргаарай. Бурханаар оюун бодлоо шинэчлүүлэхийг зөвшөөрөөрэй. 



Харагдаж буй зүйлийг өөрийнхөөрөө бодох гэж оролдохын оронд, Есүс дээр бодлоо төвлөрүүлээрэй. Тэр таныг бүтээсэн. Тэр танд тусална. Тэр таныг дуудсан дуудлагынхаа дагуу халамжилна, хүчийг өгнө, мөн хүчирхэгжүүлэх болно.



Та Христээр дамжуулан ялалт байгуулагчаас ч илүү агуу нэгэн билээ. Бурхан бол хангалттай хэмжээнээс ч илүү юм. Бурханы хайраас юу ч биднийг салгаж чадахгүй. Бурхан таны бодлыг өөрчлөх болтугай. Тэр таны амьдралыг өөрчлөх болно.



Крейг пасторын Оюун бодлын дайнд ялахуй хэмээх шинэ номоос илүү ихийг сураарай!


Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Winning the War in Your Mind

Амьдралын тулаануудын ихэнх нь оюун бодолд өрнөж ялж эсвэл ялагдаж байдаг. Тэгвэл бид эдгээр тулаанд хэрхэн илүү ялалт байгуулж эхлэх вэ? Энэхүү 7 өдрийн Библи уншлагын тѳлѳвлѳгѳѳ нь Life.Church чуулганы Пастор Крейг Гро...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Пастор Крейг Грошел ба Life.Church-ийн хамт олонд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.craiggroeschel.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна