Төлөвлөгөөний мэдээлэл

Оюун бодлын дайнд ялахуйЗагвар

Winning the War in Your Mind

7-с 5 дахь өдөр

Өөрт тань тохиолдож буй зүйлсийг та хянах боломжгүй ч, үүнд хэрхэн хандахаа хянах боломжтой юм.



Паул энэ тал дээр бүх цаг үеийн хамгийн агуу нь байсан. Паул Ром уруу явж сайн мэдээ тараах нарийн төлөвлөгөөтэй байсан.



Хэрэв Ромын захирагч нарт Есүсийн сайн мэдээг хүргэж чадвал, энэ хот сайн мэдээг дэлхий даяар түгээх гарц болно.



Паул Ромд ирэнгүүт, Есүсийн талаар захирагч нарт хуваалцах нь талаар болсон. Тэр тэнд очоод хоригдол болсон. Түүнийг гинжлэн хамгаалагч нар ээлжээр манан, гэрийн хорионд хорьж, цаазаар авах ял л хүлээж байв. Паул боломж гарахын төлөө залбирч байсан ч тийм зүйл болсонгүй.



Паулын нөхцөл байдал түүний хяналтаас гарсан байв. Нөхцөл байдал ихэнхдээ үргэлж бидний хяналтаас гадуур байдаг.



Та Паулын оронд байсан бол.



Таны бодол, Хэрэв би сургуулиа төгсчихвөл ажилтай болно. Та төгслөө, гэвч ажилд орж чадсангүй. Та гэрлэхээр төлөвлөж байж болох юм. Гэсэн хэдий ч хань ижлээ олоогүй л байдаг. Эсвэл та зөв нэгэнтэй учраад гэрлэсэн ч бүхий л зүйлс буруу болоод байдаг. Амьдрал нэг л биш байгаад байна. Та өөрийн төөрсөн хүүгийн төлөө олон жил залбирсаар байвч, Бурхан одоо болтол хариулаагүй л байна.



Паул яг ийм байдалд орсон, түүний хүсээгүй бөгөөд хянах боломжгүй нөхцөл байдал. Паул өөрт нь тохиолдсон зүйлсийн талаар Филиппой дахь чуулганд бичсэн. Тэр юу гэж хэлсэн бол?



Тэр тэдэнд, “Ахан дүүс нараа, надад тохиолдсон зүйлс үнэхээр аймшигтай гэдгийг та нар мэдээсэй гэж хүсэж байна. Би захирагч нарт сайн мэдээ тараахыг хүссэн боловч чадсангүй. Миний төсөөлж байсан үр дүнд хүрсэнгүй. Би залбирсан ч хариултаа авсангүй. Тиймээс би дахин чуулган руу хэзээ ч очихгүй.”



Гэхдээ Паул ингэж бичээгүй юм. Ингэж бичиж болох байсан ч, тэгээгүй. Паул өөрт тохиолдож байгаа зүйлсийг хянах боломж байгаагүй ч тэр хэрхэн гэхдээ үүнд хэрхэн хандахаа хянаж байсан гэдгийг санаарай. Түүний Филиппой чуулганд бичсэн зүйлс энд байна:



Ах дүү нар аа, миний нөхцөл байдал сайнмэдээнд илүү дэвшил болж буйг та нар мэдээсэй гэж би хүснэм. Миний хүлээс Христийн төлөө байгаа нь захирагчийн бүхэл ордонд болон бусад бүгдэд илэрхий болов. Мөн ах дүү нарын ихэнх нь хүлээснээс минь болж Эзэнд итгэлтэй болж, Бурханы үгийг эмээлгүй ярих улам илүү зоригтой байна. Филиппой 1:12–14 АБ2013

Паул, “Надад төлөвлөгөө байсан ч Бурханы төлөвлөгөө хавьгүй илүү юм! Энэ миний бодож байсан сайн мэдээг тараах аргаас огт өөр арга байв. Бурхан надад намайг хүлсэн шоронгийн харгалзагч нарыг л ерөөсөн юм. Тэд Есүсийн талаар миний ярихыг сонсохоос өөр сонголт тэдэнд байгаагүй. Тэдгээр цэргүүдийн нөлөөлөл удирдагчдынх нь чихэнд хүрсэн! Тэд найман цаг тутамд хамгаалагч нарыг сольж байсан. Тэд намайг хоригдол гэж бодож байв. Ха! Бурхан ажлаа хийж байна. Үүний дараа Тэрээр юу хийхийг нь би тэсэн ядан хүлээж байна!”



Танд тохиолдож байгаа зүйлсийг та хянах боломжгүй, гэхдээ үүнд хэрхэн хандахаа хянах боломжтой юм. Тиймээс таны бодлыг өөрчлөх гурав дахь хэрэгсэл бол "Хандлагаа захирах зарчим: Оюун санааны хандлагаа захир, алсын хараагаа шинэчилж сэргээ" юм.

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Winning the War in Your Mind

Амьдралын тулаануудын ихэнх нь оюун бодолд өрнөж ялж эсвэл ялагдаж байдаг. Тэгвэл бид эдгээр тулаанд хэрхэн илүү ялалт байгуулж эхлэх вэ? Энэхүү 7 өдрийн Библи уншлагын тѳлѳвлѳгѳѳ нь Life.Church чуулганы Пастор Крейг Гро...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Пастор Крейг Грошел ба Life.Church-ийн хамт олонд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.craiggroeschel.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна