Төлөвлөгөөний мэдээлэл

Есүс шиг хайрлахЗагвар

Love Like Jesus

13-с 13 дахь өдөр

Есүсийн адил хайрлах ГЭЖ Есүсийг хайрлахыг ХЭЛДЭГ


Гэр бүл маань бусдын хүүхдийг асран хамгаалж эхлэх үед бид өөрсдийнхөө явдаг чуулганаас огт өөр, огт очиж үзээгүй чуулганд зохион байгуулагдсан бусдын хүүхдийг асран хамгаалах гэр бүлүүдийн Христийн мэндэлсний баярын үдэшлэгт очиж билээ. Бүтэн хоёр цагийн туршид би нулимсаа барин байж, өөрөө өөрийгөө барьж билээ. Хаашаа ч харсан би хурсан олны дотроос Есүсийн нүүр царайг зэрвэс харсаар байлаа.


Дотогшоо хүүхдүүдийнхээ хамт орохоос ч өмнө биднийг урьсан найзтайгаа зогсоол дээр таарсан. Тэрээр нялх хүүхдийн машины суудалд ая тухтайгаар түүний гарт суух, миний нэрийг нь ч үл санах бусад олон эмнүүд, меть, кокайн, Зэнаксд донтож төрсөн бяцхан охины дүрээр надад харагдсан. Тэрээр мөн дотор байх-бидэнтэй дотноор мэндчилэх, Христийн мэндэлсний баярын өмнөх Хагас сайн өдрийг дэлгүүр хэсэн, ажлаа амжуулахад зарцуулахынхаа оронд тор дүүрэн бэлгийг болоод нэрийн хаягийг санал болгох сайн дурын хүмүүсээс Түүний нүүр царайг олж харсан. Мөн Тэрээр бидний ард байсан. Ээж, аав, тоглоогүй шүү,зургаансургуулийн насны асран хамгаалах хүүхдүүд. Тэдний ихэнх нь зузаан нүдний шил эсвэл хөлний бэхэлгээ зүүсэн бөгөөд бүгдээрээ цэвэрхэн хувцастай, сэтгэл хангалуун инээмсэглэлээр дүүрэн байлаа. Өөрт нь нэрээ хэлэлгүй, талархал ч хүлээн авалгүйгээр нэгэн чуулганы гишүүний өгсөн Лего цогцийг бахархалтайгаар надад үзүүлэх улаан үстэй хүүгээс би Түүний нүүр царайг олж харсан. Тэргэнцэр дээр суух хүүгийн шүлсийг нь болгоомжтойгоор арчих аав болоод аавынхаа нүд рүү саяхан арчсан нүүрээ өргөх байдлаар л хариу хэлэх хүүгээс аль алинаас нь би Түүний нүүр царайг олж харсан. Том биетэй, эрүүл хүүхдийг тэврэх яриасаг эмэгтэй болоод түүний хөлнөөс зүүгдэх хүүхдээс би Түүний нүүр царайг олж харсан. Чихэндээ сонсголын аппарат зүүсэн хоёр хүүгийн нэрсийг бөглөх настай эмэгтэйгээс би Түүний нүүр царайг олж харсан. Рүдолф, Жингл Бэллсийг хамт дуулах Сантагийн малгай өмссөн эелдэг өвөөгөөс би Түүний нүүр царайг олж харсан. Машин дүүрэн хоол хүнс, бэлгүүдийн хамт гэрлүүгээ харьж явах үедээ бидэнтэй тэр шөнө харьцгаасан эгч дүү хоёроос Түүний оршихуйг би мэдэрсэн. Тэр ч бүү хэл Тэр гэр бүл дотор минь байлаа. Бид Есүс байх, Есүсийг хайрлахын аль алиныг нь үйлдэн байсан юм. Хаашаа ч харсан Есүс байв. Хайрлаж буй бас хайрлагдаж буй хүмүүс нь Есүс байлаа.


Өнөөдрийн сургаалд, энэ үдэшлэгийн үзүүлсэн үлгэр жишээний адилаар амьдрахад Паул Чуулганыг дуудсан. Тэгш байдал тэнд байх болно. Бид бүгдээрээ хамтдаа үүнийг үйлдэн байгаа. Зөвхөн Түүний гар, хөл байгаад зогсохгүй мөн Түүний нүүр царай болдог байх хэрэгтэй. Түүний баригдахуйц, харагдахуйц бие махбодь. Гэвч харуусал, хэрэгцээ, зовлон, ядуу тарчиг, эмтэрсэн байдал, ганцаардалд өөрсдийгөө оруулахгүйгээр бид үүнийг мэдэрч чадахгүй. Хотод чинь байх Христийн мэндэлсний баярыг гэр бүлтэйгээ тэмдэглэж чадахгүй хүүхдүүд гэх мэт зүйл зүрхийг чинь эмзэглүүлэхгүй учир нь тэдний хэнийх нь ч нэрийг та мэдэхгүй. Тэдний нүд рүү нь эгцлэн харах хүртлээ тэнгэрулсын энэ хэсэгт Есүс Христийг нүүр нүүрээрээ харахын баяр хөөрийг та огт мэдрэхгүй байх болно.


Энэ нь үнэхээр шагналтай зүйл. Тэр бол төсөөлөхийн ч аргагүй, алмайруулам үзэсгэлэнтэй Нэгэн. Тэр бол үнэхээр гайхалтай, тэнгэрлэг, бахадмаар мөн сүр жавхлант Нэгэн. Энэ нь байгаа бүхий л зүйлээрээ-Есүс шигээр хайрлаххангалттай шалтгаан мөн.


Кэндра Голден
Life.Church Криэтив Медиа Баг


Ѳдѳр 12

Энэ төлөвлөгөөний тухай

Love Like Jesus

Эхлээд бид Түүн шиг хайрлахгүйгээр Есүстэй адилхан амьдрахад хэрхэн суралцах вэ? Life.Church-ийн ажилчид болон гэр бүлүүдийн хамт Есүс шиг амьдран, хайрлахад тэднийг урамшуулсан Бичээсүүд болон туршлагуудаасаа хэрхэн хув...

More

Энэ уншлагын төлөвлөгөөг Life.Church бүтээсэн.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна