Төлөвлөгөөний мэдээлэл

Есүс шиг хайрлахЗагвар

Love Like Jesus

13-с 1 дахь өдөр

Эмтэрсэн хүмүүсийг хайрлах нь


Би эмтэрсэн гэр бүлд өсч торнисон. Хар тамхи, согтууруулах ундаа, бие махбодын хүчирхийлэл түгээмэл бөгөөд байдаг л зүйл байлаа. Миний хувьд өдөр бүр харах зан араншингуудыг олж авахад тийм ч удаан хугацаа шаардагдаагүй. Өөрийн мэдэлгүйгээр, шөнө дөл хүртэл би ууж согтууран, хойд эцгийнхээ хар тамхийг бусдад зарахын тулд, ихэнхдээ өөрөө хэрэглэхийн тулд хулгайлж байв. Шөнөжингөө ууж согтууран, хар тамхи хэрэглэснийхээ маргааш өглөө нь 7 цагт сургуульдаа явахаар гэр лүүгээ алхаж байснаа би санаж байна. Би өөрийгөө толинд харах үед ямар ч аз жаргалгүй хүн өөдөөс минь эргүүлэн ширтэж байлаа. Би өөрийнхөө удаан хугацааны туршид үзэн ядаж байсан яг л тэр хүн болж хувирсан-хэзээ ч тийм хүн болохгүй гэж өөрөө өөртөө тангараглаж байсан тэр л хүн болж хувирсан байлаа. Үүнийгээ зөвтгөн, энэ л миний хэн байх хувь зохиол гэж өөрөө өөртөө итгүүлэхэд тийм ч удаан хугацаа шаардагдсангүй. "Жижиг тосгонд ийм л хувь тавилан хүлээж байдаг", "Өөр хийж чадах зүйл юу байна вэ?" гэж би өөртөө хэлсэн.


Энэ л үед, эмээ маань намайг тогтмол чуулганд урьдаг байлаа. Зарим амралтын өдрүүдэд эмээтэйгээ хамт явдаг байсан бөгөөд эрүүл байж эсвэл өмнөх орой нь тийм ч их уудаггүй байв. Өмнө нь хэлсэнчлэн, би жижигхэн хотод амьдардаг байлаа. Хэрэв та жижиг хотод амьдарч байсан бол аливаа зүйлийг хийхээс чинь ч өмнө бусад хүмүүс таны юу хийх гэж байгааг хүртэл мэддэг болохыг та сайн мэдэх байх. Хар тамхи хэтрүүлэн хэрэглэдгийг маань эмээ маань мэдэж байсан бөгөөд Өөрийнхөө хайр ба Түүний миний амьдрал дахь төлөвлөгөөг Бурхан надад харуулаасай гэж залбирсаар байсан. Миний мөрөөдөх эсвэл төсөөлж чадахаас ч хамаагүй илүү амлалтууд, найдварууд байсан.


Гэр бүлийн нөхцөл байдал доройтсоор байсан бөгөөд хүчирхийлэл дундаж байдлаас дээд зэрэгтээ хүрсэн. Эргээд харахад, үйл явдлуудын дэс дарааллыг Бурхан хэрхэн зохион байгуулсаныг харахад үнэхээр гайхалтай. Эмээгийн маань намайг гэсэн хайр, гэм бурууг маань уучлах түүний чадвар нь намайг өөрийнхөө хүүхэд мэт үрчилж авах гэр бүл рүү чиглүүлсэн. Асуудалтай өсвөр насны хүүхдийг гэртээ авч ирэх эрсдлийг тэд өөрсөд дээрээ хүлээн авсан. Тэдний хайр, хүлээн зөвшөөрлөөр дамжуулан намайг гэсэн Христийн хайрыг би олж харж чадсан. Тэр л хайраас болж би одоо өөрчлөгдсөн эр хүн болсон. Гайхалтай гэрлэлт болон миний өмнө нь таньж мэдээгүй байсан тэр л хайрыг мэдэрч өсөх хүүхдүүдтэй эр хүн бол би мөн. Би энэ бүхнийг Есүс шиг хайрлах чадвартай хэдэн хүмүүсээс болж л олж авч чадсан юм.


Данни Дуран
Life.Church Оверланд Парк


Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Love Like Jesus

Эхлээд бид Түүн шиг хайрлахгүйгээр Есүстэй адилхан амьдрахад хэрхэн суралцах вэ? Life.Church-ийн ажилчид болон гэр бүлүүдийн хамт Есүс шиг амьдран, хайрлахад тэднийг урамшуулсан Бичээсүүд болон туршлагуудаасаа хэрхэн хув...

More

Энэ уншлагын төлөвлөгөөг Life.Church бүтээсэн.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна