Төлөвлөгөөний мэдээлэл

Аз жаргалтай амьдралаар амьдрах нь: Хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө бус--Хүлээн зөвшөөрөгдсөн хүн шиг амьдрах талаарх эцэг эхчүүдэд зориулсан 7-өдрийн чимээгүй цагийн судлалЗагвар

Living a Happy Life: A 7-Day Devotional for Parents About Living From Acceptance—Not for Acceptance

7-с 6 дахь өдөр

Зургаа дахь өдөр: Ажиллахгүйгээр амар



Бурханд хүрэх хоёр зам байдаг. Түүний анхаарлыг татахуйцаар сайн нэгэн байх боломжтой гэж бодон Түүнд хүрэхийг хичээх бол хамгийн түгээмэл зам юм. Ийм замаар Бурханд хүрэхийг хүчээх хүмүүс амьдралдаа муугаас илүү сайныг үйлдэхийг хүсдэг бөгөөд хичээж буйг нь Бурхан хараад хүлээн зөвшөөрөх боловуу гэж найддаг. Дэлхий ихэнхдээ ийм байдалтай байдаг учраас энэ бол хамгийн түгээмэл зам юм. Сайн дүн авахын тулд хичээ. Ажилдаа амжилт гаргахын тулд шаргуу хөдөлмөрлө. Дуртай спортоороо сайн тоглодог нэгэн байхын тулд хичээн зүтгэ. 



Гэвч Бурхан руу ийм замаар хүрэхийг хичээх нь хэзээ ч амжилт олдоггүй гэж Библи заадаг учир нь өөрсдийнхөө хүчээр сайн нэгэн байснаараа бид Бурханд хүрч чадахгүй. Хичнээн сайн байлаа ч хангалттай сайн нэгэн байж бид хэзээ ч чаддаггүй учир нь бид биш харин Бурхан бол төгс төгөлдөр Нэгэн юм. Өөрсдийнхөө хүчээр хэрэв бид Бурханд хүрэхийг хичээх юм бол үйлсийнхээ хүртвэл зохих үр жимсийг бид хүртэх бөгөөд энэ нь тийм ч сайхан мэдээ биш юм. Бид төгс биш учраас бидэнд амьдралыг өгөх чадвартай Цорын ганц Нэгнээс бид тусгаарлагдвал зохих байсан. Өөрсдийнхөө хүчээр Бурханд хүрэхээр бид хичээх юм бол бид Түүний оршихуйг таалан хүртэж чадахгүй, Түүнээс мөнхөд тусгаарлагдах болно.



Түгээмэл бус--Бурханд хүрэх--зөв зам бол амралт!



Бурханаар өөрийгөө хайрлуулахаар хичээхийн оронд Тэр таныг аль хэдийнээ хайрласан гэсэн сайнмэдээнд амраарай. Өөрийнхөө сайн үйлсэд найдахын оронд гэмийн тань төлөө загалмай дээр хийсэн Есүсийн сайн үйлсэд найдагтун. Бурханыг олж авахаар хичээн зүтгэхийнхээ оронд зүгээр л амраад Түүнийг хүлээн авагтун. 



Есүсийн сайн сайхан, төгс байдал дотор л Бурханд хүрэх боломж танд бий. Хэрэв та өөрийнхөө үйлсийг зогсоон, найдвараа Христэд тавих юм бол Түүний бүхий л сайн сайхныг хүлээн авна. Ажиллахаа больж, таны төлөө Христийн хийсэн зүйлд амрах юм бол Есүсийн төгс байдал таных болох болно. Хэрэв та Есүс дотор амрах юм бол танд ногдуулах гэм гэж огт байхгүй байх болно!


Бичээс

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Living a Happy Life: A 7-Day Devotional for Parents About Living From Acceptance—Not for Acceptance

Амжилт гарган, өөрсдийгөө байнга нотлох гэсэн хэрэгцээг мэдрэх замаар хүүхдүүд маань өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй асар их шахалтыг өнөө үед мэдэрч байна. Санаа зоволт хүүхдүүдийг маань бага наснаас нь дайрч байгаа бө...

More

Энэхүү төлөвлөгөөний төлөө Би Энд Эйч Хэвлэлд талархал илэрхийлье. Илүү мэдээллийг авахыг хүсвэл: http://www.QuokkasandSnails.com -д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна