Төлөвлөгөөний мэдээлэл

Аз жаргалтай амьдралаар амьдрах нь: Хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө бус--Хүлээн зөвшөөрөгдсөн хүн шиг амьдрах талаарх эцэг эхчүүдэд зориулсан 7-өдрийн чимээгүй цагийн судлалЗагвар

Living a Happy Life: A 7-Day Devotional for Parents About Living From Acceptance—Not for Acceptance

7-с 2 дахь өдөр

Хоёр дахь өдөр: Агуу солилцоо



Бурханы хайрыг олж авахуйцаар сайн нэгэн байна гэж бид бодох үедээ бид Бурханыг үнэхээр гомдоодог. Бурханаар хайрлагдахын тулд сайн нэгэн байх боломжтой байсан бол Бурхан Өөрийн Хүү Есүсийг бидний өмнөөс нас баруулахаар илгээсэн нь ямар ч үр бүтээлтэй зүйл биш байх байсан юм. Гэвч Бурхан загалмай дээр Есүсийг нас баруулахаар ямар ч шалтгаангүйгээр илгээгээгүй юм! Өөрсдийнхөө хүчээр Бурхантай эвлэрэх боломж бидэнд огт байхгүй учраас Есүс бидний төлөө нас барсан. Бидний төсөөлж чадахаас ч хамаагүй илүү ариун, гэм зэмгүй Нэгэн бол Бурхан гэдэг л гол шалтгаан юм. Бурхан үнэхээр ариун Нэгэн учраас Тэр гэмийг үзэн яддаг. Тэр гэмийн хамтаар орших ямар ч боломжгүй нь бидний хувьд үнэхээр таагүй хэрэг байсан учир нь бид бүгд гэмтэй. Бид бүгд Бурханы алдарт хүрэхгүй байх байсан. 



Гэсэн хэдий ч Бурхан бидэнд үнэхээр хайртай. 



Тэр биднийг уучилж, гэмээс маань биднийг цэвэршүүлэхийг хүсдэг. Биднийг гэсэн Түүний агуу хайрын улмаас түүхийн төгс цагт бидний гэмийн төлөө золиослохоор Бурхан Есүсийг илгээв. Есүс бидний төлөө нас барах үед Есүст итгэдэг хүмүүст гайхалтай, цочирдом зүйл тохиолдсон гэж Библи бидэнд заадаг. Бүхий л гэм маань Есүст тохогдон, Есүсийн төгс төгөлдөр нь бидэнд тохогджээ. Олон жилийн туршид Библийг судлаачид Есүсийн нас барсан хормыг "Агуу солилцоо" гэж нэрлэсээр ирсэн.



Өөрт нь итгэдэг хүмүүстэй Есүс агуу солилцоог хийдэг. Тэр бүхий л нүглийг маань Өөртөө тохон авч, харин үүний оронд бидэнд Өөрийнхөө төгс байдлыг өгдөг. Итгэгч хүмүүсийн хувьд бүхий л нүгэл маань биднээс авагдаад зогсоогүй мөн Есүсийн бүхий л сайн сайхан бидэнд өгөгдсөн юм. Биднийг Есүсийн амьдралаар амьдарсан төгс нэгэн гэж Бурхан хардаг. 



Имж, дун, аз жаргалын орон номонд имж наадаг зурагтай хүснэгттэй байв. Христитгэлтэн бүрт ч бас--хэдийгээр бид наадаг зургын нэгийг нь ч авах зохисгүй ч (бид үүнийг өөрсдийнхөө хүчээр олж авч чадахгүй!) Есүс бидэнд наадаг зураг бүрийг өгсөн учраас л бидэнд "наадаг зурагтай сүнсний хүснэгт" гэж байдаг. Есүсийн улмаас хүснэгт маань үргэлж дүүрэн байдаг! 


Бичээс

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Living a Happy Life: A 7-Day Devotional for Parents About Living From Acceptance—Not for Acceptance

Амжилт гарган, өөрсдийгөө байнга нотлох гэсэн хэрэгцээг мэдрэх замаар хүүхдүүд маань өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй асар их шахалтыг өнөө үед мэдэрч байна. Санаа зоволт хүүхдүүдийг маань бага наснаас нь дайрч байгаа бө...

More

Энэхүү төлөвлөгөөний төлөө Би Энд Эйч Хэвлэлд талархал илэрхийлье. Илүү мэдээллийг авахыг хүсвэл: http://www.QuokkasandSnails.com -д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна