Төлөвлөгөөний мэдээлэл

Бурхан минь, Та намайг мартчихсан уу?Загвар

God, What About Me?

5-с 5 дахь өдөр

Диаволыг ичгүүр болго


Диаволыг ичгүүр болго! Итгэлээрээ түүнийг ичээ. Залбирлын амьдралаараа түүнийг шившиг болго. Яагаад таниар оролдсон юм бол гэж өөрөөсөө асуухад нь түүнийг хүргэ. Бодол санаа руу тань дайрсны төлөө түүнийг ичээ. Зовлонгоос үл хамааран залбирах замаар, гомдлоос үл хамааран төлөвлөх замаар мөн нүдээрээ харж буйгаасаа үл хамааран итгэлтэй байх замаар түүний эсрэг довтол. 



Диавол итгэл рүү маань дайрдаг. Түүнд гэр бүл, машин унаа, эрүүл мэнд, боловсрол зэрэг тан огтхон ч чухал биш. Тэр итгэлийг тан үгүй болгохыг хүсдэг. Ингэж л тэр алж, хулгайлж, устгах чадвартай болдог аж. 



Зовлон дунд маань Бурхан бидэнтэй уулздаг болохыг санаарай! Энэ цаг үеийг Христтэй хамт гүн гүнзгий харилцаанд орох цаг үе болго. Түүнийг мэдрэгтүн мөн нигүүлсэл бялхам дүүрэн байх болно. Та ажил, шинэ машин, гэрлэлт, бие махбодын эдгэрлийг хайн Бурханы өмнө ирэх үедээ—Түүний оршихуй хэмээх хамаагүй дээр зүйлийг олж авдаг!



Итгэлтэй байх нь танд ганцаардах мэт мэдрэмжийг төрүүлж болох юм. Энэ нь таныг солиотой, галзуу бас инээдтэй харагдуулж болох юм. Нэгэн ухаант хүн, "Маргааш юу болохыг би мэдэхгүй ч маргаашийг минь Хэн атгаж буйг би мэднэ мөн Тэр миний гараас атган буй Нэгэн мөн." гэж хэлжээ.



Амийг тань аврахад саад хийх боломжийг хэнд ч, юунд ч Тэр олгоогүй, тийм учраас Тэр таныг орхихгүй гэж хэлэхдээ үнэхээр үнэнийг өчсөн гэдэгт та найдаж болно.


Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

God, What About Me?

Бид амьдралд баян ходоодонд явж байгаа мэт бас өдөр хоног өнгөрөхийн хэрээр харьцуулалтын дуу хоолой улам чангарч энэ бүхний дунд Бурхан хэрхэн ажиллаж буйг харахгүй өнгөрөх нь элбэг байдаг. Ийм л хором мөчид итгэл маань...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Давид & Эллад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://davidnella.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна