Төлөвлөгөөний мэдээлэл

Бурхан минь, Та намайг мартчихсан уу?Загвар

God, What About Me?

5-с 2 дахь өдөр

Бурханы ололт амжилт зөвхөн таниар дуусахгүй


Марта, Мари, Ханна, Иосеф, Давид, Иов, Абрахам ба Сара. Таниар төгсөөгүй. 



Бурханыг хүлээж байхдаа бид Түүний хайрыг хардаг. Удаан хугацаанд хүлээх нь таныг хайрлах Түүний хайр багассан эсвэл хэн нэгнээс бага хайралдаж байна гэсэн утга огт агуулахгүй. Энэ бол бүхнийг мэдэгч Эцэгт хүүхэд бүртээ бас тэдний зорилгод яг тохирсон төлөвлөгөөтэй болохын шинж тэмдэг мөн. 



Иохан 11:5-д, "Марта, түүний охин дүү болон Лазарыг Есүс хайрладаг байлаа." хэмээн Лазарын үхлээс амилсан түүх эхэлдэг. 



Тэгээд, "Лазарын өвдсөнийг сонсоод, Есүс байсан газраа дахин хоёр хонов." - Иохан 11:6



Хайр хурдан хөдөлдөг гэж бид хязгаарлагдмал үзэл бодолдоо боддог учраас Есүсийг түргэн хөдлөхийг бид хүсэн хүлээдэг. Гэвч үгүй дээ, Бурханы болзолгүй хайр зорилготойгоор, зорилгын дагуу, зорилгын төлөө хөдөлдөг. 



Есүс зөвхөн нэг бус харин дахин хоёр өдөр хоножээ.



Тэр тодорхой нөхцөл байдлын улмаар Түүний хариу үйлдэл түүнийг эдгээх бус харин Лазарыг үхлээс амилуулах зорилготой байсан. Тэд эдгэрлийг хүсэж байсан ч Бурхан үхлээс амилуулах төлөвлөгөөтэй байв.



Тэгэхээр, таныг гэсэн Христийн хайр таны төлөө Тэр хэр хурдан хөдлөхөд, хэр хурдан амжилт олох, хэр хурдан ажилтай болох, хэр хурдан ямар нэгэн зүйлийг олж авах дээр үндэслэдэггүй. Хурдан үр дүн дандаа Бурханаас байдаггүй! Хурдан үр дүн нь Бурхан байгаагүй гэсэн үг бас биш. Бурхантай ойр дотно байх нь харж буй зүйлийг чинь Түүний гар гарцаагүйгээр үйлдсэн эсэхийг танд илчлэн харуулдаг аж.


Бичээс

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

God, What About Me?

Бид амьдралд баян ходоодонд явж байгаа мэт бас өдөр хоног өнгөрөхийн хэрээр харьцуулалтын дуу хоолой улам чангарч энэ бүхний дунд Бурхан хэрхэн ажиллаж буйг харахгүй өнгөрөх нь элбэг байдаг. Ийм л хором мөчид итгэл маань...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Давид & Эллад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://davidnella.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна