Төлөвлөгөөний мэдээлэл

Амьдралынхаа төлөө хэрхэн талархалтай байх вэЗагвар

How to Be Grateful for Your Life

5-с 5 дахь өдөр

Санхүү



Мөнгө, эд хөрөнгө, баялаг хураах талаар 2000 гаруй эшлэл Библи дээр байдгийг та мэдэх үү? Үнэндээ, 39 сургаалт зүйрлэлийн 11 нь энэ л сэдвийн талаарх сургаал байдаг. Мөнгийг итгэмжгүйгээр захиран зарцуулах сорилт байх болно гэдгийг Бурхан мэдэж байсан гэж хэлэхэд буруутахгүй л болов уу. 



Харамсалтай нь, бид мөнгийг маш ихээр хайрлан, дээдэлдэг. Ихэнхдээ бид илүү их байсан ч болоосой гэж хүсэх нь бий. Эд хөрөнгө, их мөнгө мөнхийн талархалтай байдлыг авч ирэх болно гэж боддог хэдий ч үнэн хэрэг дээрээ, удахгүй хангагдах шаардлагатай болох зүйлийг түр зуур л хангаж байгаа явдал юм.



Иаков 1:17-д Бурхан бол "Аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг"-ийг өгөгч бөгөөд хэрэв бид үүнийг амьдралдаа хэрэгжүүлэх юм бол санхүүгийн талаарх бодол санаа маань өөрчлөгдөх болно. Энэ хэсэгт талархалтай байдлаа өсгөхийн тулд дараах зөвлөгөөг авч үзэцгээе:




  • Хаана амьдардаг болох нь. Том жижгээс үл хамааран бидний ихэнхэд маань амьдрах гэр орон гэж байдаг. Хэмжээ, загвараас үл хамааран амьдрах газар болох бэлгийг өгснийх нь төлөө Бурханд таларх.

  • Ямар эд хөрөнгөтэй болох нь.Ихэнхэд маань өмсдөггүй хувцас гэж бий, ямар ч мэдээллийг олж авах боломжтой ухаалаг төхөөрөмж дээрээ хөгжим сонсох эсвэл ном унших боломжтой. Гэсэн ч өөртөө байхгүй зүйлээ бид хүссэн хэвээрээ л байдаг. Бодол санаагаа шинэчлэхэд зориулж цаг гарга, мөн танд байгаа зүйлийг хангасных нь төлөө Бурханд таларх.

  • Бүх зүйл гарын үзүүрт бий. Хэрэв та крант нээгээд л цэвэр ус уух эсвэл хоол хүнсээ дэлгүүрээс худалдан авах боломжтой бол дэлхий дээрх ихэнх хүмүүсээс хамаагүй илүүтэйгээр ивээгдсэн хүн мөн. Эдгээр давуу байдлын бэлгүүдийн төлөө Бурханд таларх. 


Хэр их мөнгө олдгоос үл хамааран орлогоо бэлэг гэж харах нь ухаалаг зүйл мөн. Бидний амьдралыг хараад үнэхээр гайхалтай амьдрал гэж хэлэх маш олон хүмүүс дэлхий дээр бий. Мөнгийг хайрлахаас чөлөөт амьдралаар амьдрах нь бидэнд илүү сэтгэл хангалуун болоход туслах болно. Мөнгийг хайрлахаар биш харин мөнгийг ашиглахаар дамжуулан бид үүнийг хийдэг. 



Илүү их мөнгө эсвэл эд хөрөнгөтэй болох хүслийн үндэс нь юу бидэнд үнэхээр хэрэгтэй болохыг буруу ойлгосноос үүдэлтэй байдаг. Филиппой 4:19-д, "Миний Бурхан алдар дахь баялгаараа Христ Есүс дотор та нарыг хэрэгтэй бүхнээр чинь хангана." гэж хэлжээ. Бурхан бидэнд хүссэн бүхнийг маань өгч чадах хэмжээний хэтэрхий их санаа тавьдаг ч гэсэн биднийг асар их хайрладаг учраас бидний хүслийг бус хэрэгцээг хангадаг.


Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

How to Be Grateful for Your Life

Библийн эхнээс төгсгөл хүртэл харвал бид “талархалтай байх” бас “талархал өргөхөөр”дуудагдсан байдаг. Яагаад? Учир нь бидэнд талархах зүйл асар олон бий! Бид санамсаргүйгээр талархагч нэгэн болчихдоггүй харин талархлыг з...

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, хангасан болно

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна