Төлөвлөгөөний мэдээлэл

Амьдралынхаа төлөө хэрхэн талархалтай байх вэЗагвар

How to Be Grateful for Your Life

5-с 2 дахь өдөр

Харилцаа



Бусадтай харилцах нь амьдралын маань зүрхний цохилт мөн. Амьдралын олон гүйцэтгэх үүрэгтээ бид бусадтай харилцахгүй өдөр гэж маш ховор байдаг. Бид охин, хүү, ээж, аав, эгч, ах, дүү, найз гэх мэт олон үүрэгтэй. Өөрсдийн гүйцэтгэх өөр өөр үүргийн талаар бодох үедээ талархлын үе шатны талаар сайтар тунгаан бодоцгооё. Амьдралдаа Бурханаар тавигдсан хүмүүсийн төлөө бид талархдаг уу? Тэдэнд (тэдний төлөө) талархаж буйгаа бид илэрхийлдэг үү? 



Магадгүй гэрлэлт тань хуучирсан байж болох юм. Олон жил найзалсан найзтайгаа та сөргөлдөөнтэй байж болох юм. Эсвэл магадгүй хүүхэдтэйгээ стресстэй харилцаанд та байгаа байж болох юм. Хурцдал байгаа үгүйгээс үл хамааран бусдад хэрхэн хандах талаарх заавар Ром 12-р бүлэгт бидэнд өгөгдсөн: бие биенийгээ дээдлэн хүндэл, зочломтгой бай, хүн бүртэй эвтэй байгтун гэх мэт хэдхэнийг дурдвал ийм байна. Амьдралдаа буй хүмүүсийн төлөө талархдаг байхад суралцах явцад бидэнд тус болох хэдэн зөвлөгөө гэвэл: 




  • Гомдоллоо сайшаалаар орлуул. Энэ нь амаргүй байж болно, тийм үү? Бидэнд ивээл болж буй зүйлийн оронд урмыг маань хугалах зүйлийг ихэнх хүмүүс харах гээд байдаг. Сайн сайхныг олж харахыг сонгоцгооё! 

  • Хэн нэгэнд үйлчил. Таныхаас хүнд ачааг үүрч буй хэн нэгэн эргэн тойронд тань байж л байгаа. Тэдний ачааг хөнгөлөх ямар нэгэн зүйлийг хийх замаар талархалтай байдлаа харуулаарай.

  • Үүнийгээ бич. Таны амьдрал дахь хүмүүсийн талаар талархаж буй зүйлээ бич. Үүнийг тэмдэглэл дээр бичээд 50 эсвэл 100 хүрмэгц тэдэнд жагсаалтыг нь үлдээгээрэй. Тэдний нүүр царайг нэг төсөөлөөд үз дээ!

  • Зүгээр л "баярлалаа" гэж хэл. Амьдралдаа буй бэлэг, ивээлүүдийг олж харах нүдтэй байх үедээ бид талархах зүйл маш олон байгааг олж хардаг. Тэгээд өдөр бүр хосдоо, хүүхдэдээ, дотнын найздаа эсвэл өөр хэн нэгэнд нэг талархал хэлээрэй.


Цагийг хамгийн их хамт өнгөрүүлдэг хүмүүстэйгээ бид адилхан болдог гэж хэлдэг. Хувийн дотно хүрээлэлдээ хэнийг оруулах маань талархалтай байдлын харьцаанд ч бас нөлөөлдөг. Хэнтэй цагийг өнгөрүүлэх дээрээ бодолтой байгаарай. Харилцаан дахь хамгийн хүндрэлтэй зүйлийн нэг бол бид өөрчлөгдөх хүсэлтэй байх хэдий ч бусад хүмүүс ийм хүсэлгүй байдаг явдал юм. Заримдаа энэ нь харилцаандаа засвар хийх шаардлагатай гэсэн үг байдаг.



Хэн бидний амьдралд буйгаас үл хамааран, талархалтай байдлаа өсгөх үүргээсээ бид татгалзаж болохгүй. Галат 6:9-д хэлсэнчлэн, "Сайныг үйлдэхдээ үл цуцъя. Учир нь бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна." Амьдралдаа буй хүмүүст, мөн тэдний төлөө талархлаа илэрхийлэхдээ энэ нь биднийг хэрхэн өөрчилж буйг хараад бид үнэхээр гайхшрах болно, мөн үүний явцад энэ нь тэдэнд ямар нөлөөлөл үзүүлж буйг харах болно. 

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

How to Be Grateful for Your Life

Библийн эхнээс төгсгөл хүртэл харвал бид “талархалтай байх” бас “талархал өргөхөөр”дуудагдсан байдаг. Яагаад? Учир нь бидэнд талархах зүйл асар олон бий! Бид санамсаргүйгээр талархагч нэгэн болчихдоггүй харин талархлыг з...

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, хангасан болно

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна