Төлөвлөгөөний мэдээлэл

Есүсээр эдгээгдсэн Загвар

Healed by Jesus

6-с 5 дахь өдөр

Талархагч нэгэн



Лук 17:11-19-д, Есүс уяман өвчтэй арван хүнтэй таарсан талаарх түүх гардаг. Тэдний өвчин нь халдвартай байсан учраас хотоос цөлөгдөхөд тэднийг хүргэсэн байв. Гэсэн хэдий ч тэд Түүн рүү дуугаа өндөрсгөн, "Есүс, Эзэнтэн, биднийг өршөөгөөч!" гэв.(Лук 17:13) 



Тэдний хүсэлтийг сонсоод Есүс сургаалт зүйрлэлийг яриагүй эсвэл тэднээс асуулт ч асуугаагүй. Тэрээр зүгээр л, Яв, "өөрсдийгөө тахилч нарт үзүүл" (Лук 17:14) гэжээ. Тэд ч ийнхүү үйлдсэн бөгөөд явах зуураа тэд цэвэршсэн байлаа хэмээн хэлсэн байдаг. Хүн бүрэдгэрсэн. 



Бидний өмнө нь авч үзсэнчлэн, Есүсийн бусдыг эдгээсэн арга замууд нь маш онцгой бөгөөд давтагдах нь ховор байдаг. ЭНэ удаад ч бас мөн ийм л байлаа. Эдгээр арван уяман өвчтэй хүмүүсий гэдгээсэн арга зам нь Есүс тэдэнд тахилч нартай очиж уулз гэсэн зааварчилгааг өгөх байв. Өвчнийг хараан Тэрээр урт залбирлыг залбираагүй. Өвчнийг нь тэр даруй зайлуулахаар Тэрээр тэдэнд гараа хүргээгүй. Үгүй, Тэрээр тэдэнд ямар нэгэн зүйлийг хий гэж хэлэхэд нь тэд үүний дагуу үйлдэх үедээ эдгэрцгээсэн.



Тухайн нийгмээсээ тусгаарлагдан, ад үзэгдсэн арван хүнээс зөвхөн нэгнь л эргэн ирж Есүст талархсан нь үнэхээр итгэхийн аргагүй байна тийм үү? Өвчтэй байсан, басамжлагдсан эдгээр уяман өвчтэй хүмүүс эргэн ирээд, Есүсийн хөлд унах боловуу хэмээн бид таамаглаж байсан. Зөвхөн нэг нь л ингэсэн. Нэг уяман өвчтэй хүн Есүсийн хөлд нь нүүрээрээ унаж Түүнд талархал өргөв.



Талархалтай зүрхтэйгээр Есүсийн хөлд нүүрээрээ унахуйц зүйлс өдөр бүр бидний амьдралд тохиолддог. Эрүүл харилцаанууд, шагнал бүхий ажлууд, санхүүгийн хангамж гэх мэт ихэнхийг нь бид анзаарч мэддэг. Харин бидний хараанаас хамаагүй давсан олон зүйлс байдаг бөгөөд тэдгээрийн төлөө хэрхэн талархахаа ч хүртэл бид сайн мэддэггүй. Бурханы биднийг аварсан бүх зүйлсийг бид мэдэхгүй хэдий ч Тэрээр биднийг олон зүйлсээс аварсан гэдэгт та итгэлтэй байж болно.



Талархагч болон сайн Бурхандаа талархалаа илэрхийлдэг нэгэн болохыг эрж хайцгаая. Тэрээр өдөр бүр үнэхээр хүчирхэгээр бидний амьдралд ажлаа хийж байдаг. Бид түүртсэн байх үед Тэрээр биднийг гар дээрээ өргөн, сул дорой байх үед минь хүчийг бидэнд өгдөг. Тэр бол хамгийн гайхалтай бэлгийг өгөгч бөгөөд харилцааг сэргээгч Нэгэн. Тэрээр үргэлж бидэнд ойр байдаг, Түүнд улам илүү итгэх алхамыг хийх үед минь биднийг удирдан, чиглүүлж байдаг. Тэр бол бидний талархлыг гарцаагүй хүлээн авбал зохих Нэгэн мөн.


Бичээс

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Healed by Jesus

Бидэнд бүгдэд маань ямар нэгэн төрлийн эдгэрэл хэрэгтэй байдаг. Бидэнд магадгүй бие махбодын өвчин, сэтгэл санааны шарх, сэтгэл зүйн гуниг эсвэл-үүнийг үгүй болоосой хэмээн олон жил залбирсаар байх үед ч хүртэл бидний ту...

More

Энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөө нь YouVersion-с бүтээгдэн, хангагдсан болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна