Төлөвлөгөөний мэдээлэл

Есүсээр эдгээгдсэн Загвар

Healed by Jesus

6-с 1 дахь өдөр

Бидэнд бүгдээрэнд маань эдгэрэл хэрэгтэй байдаг



Хүн бүрийн амьдралд ямар нэгэн төрлийн эдгэрэл хэрэгтэй байдаг. Бидэнд магадгүй бие махбодын өвчин, сэтгэл санааны шарх, сэтгэл зүйн гуниг эсвэл-үүнийг үгүй болоосой хэмээн олон жил залбирсаар байх үед ч хүртэл бидний тулалдсаар байдаг сүнсний дарамт гэж байдаг. 



Есүсийг энэ дэлхий дээр байхад амьд сэрүүн байсан хүмүүс бидэнтэй яг л адилхан хүмүүс байсан. Тэдний хүүхдүүд нь өвчтэй байсан, бусдаас тэднийг тусгаарлахуйц өвчин тэдэнд байсан, тэднийг хоригдол мэт хорьсоор байсан сэтгэл санааны тэмцэлдээн гэж тэдэнд байжээ. Есүс гэж үнэхээр хэн байсныг нь тэд таньж мэдээгүй байж болох хэдий ч тэд нэг зүйлийг сайн мэдэж байлаа: эдгэрлийнхээ төлөө Түүнийг дуудах нь тэдний эцсийн найдвар байсан.Тиймээс ч тэд ийнхүү дуудсан. 



Матай, Марк, Лук, Иохан номууд Есүсээр эдгээгдсэн хүмүүсийн түүхүүдээр дүүрэн байдаг. Энэ нь зүгээр л нэг энгийн"хэн нэгний дээр гараа тавих"эдгэрэл биш байсан харин Тэрээр бусдыг маш олон арга замаар эдгээсэн. Тэрээр өөрсөдтэй нь ярих үед, тэдэнд хүрэх үед, тэднээс асуулт асуух үед тэр ч бүү хэл шаварт нулимах болон тахилч нар дээр оч хэмээн хүмүүсийг илгээх зэргээр онцгой зүйлсийг хийх үед хүмүүс эдгэрч байлаа. 



Энэ дэлхий дээр Есүсийг байхад болсон эдгэрэл бүрийг бид мэдэхгүй. Есүсийн үйлдсэн бас өөр олон үйлс бий. Хэрэв тэдгээрийг нь нэгбүрчлэн бичсэн бол бичигдсэн номуудыг нь энэ ертөнц ч багтаахгүй байхсан гэж (Иохан 21:25) Иохан хэлжээ. Үндсэндээ, та Есүсийн оршихуйд байгаа ч бай эсвэл үгүй ч бай, итгэл дотроо тэмцэлдэж байгаа ч бай үгүй ч бай хамаагүй Есүс таныг эдгээх хүчтэй Нэгэн. 



Иохан 4-р бүлэг дэх Хааны түшмэлийн хүүг авч үзэцгээе. Энэ хүний хүү маш хүнд өвчтэй, үхлийн ирмэг дээр байжээ. Тэрээр Есүсийг хотод байгааг дуулаад, Есүсийг олж очин, Түүнээс хүүг нь эдгээж өгөхийг гуйжээ. Есүс, "Яв. Хүү чинь амьд байна"(Иохан 4:50) гэж хэлээд байсан газраасаа яваагүй. Хүү нь сайжирсан болохыг бид хожим олж мэдэх болно. Үнэндээ, Есүсийг үгээ хэлэх тэр л хоромд хүүгийн халуун нь буусан. 



Ямар гайхамшиг вэ! Есүс тэр хүүгийн ойр байгаагүй бөгөөд хүүг нүдээрээ ч хараагүй. Тэрээр хэдхэн үгийг л хэлэх төдийд л хүү эдгэрч, гэр бүлийнхэн нь тэр чигээрээ Есүст итгэжээ. Есүс хэрхэнэдгээхээс үл хамааран, Тэрээр эдгээдэг бөгөөд ямар эдгэрэл шаардлагатай хэмээн харж байгаагаараа Тэрээр эдгээдэггэдгийгл бид ухаарах хэрэгтэй. 



Энэхүү төлөвлөгөөний дараагийн хэдэн өдрүүдэд Есүс бусдыг эдгээсэн олон арга замуудын талаар бид суралцах болно. Бидний Аврагч бол гайхамшгийг үйлдэгч байсан бөгөөд өнөөдөр ч хүртэл гайхамшгийг үйлдсээр байгаа гэдэг нь биднийг урамшуулах болтугай. Тэдгээрийг олж харах нүдтэй байхын төлөө залбиран гуйцгаая. 


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Healed by Jesus

Бидэнд бүгдэд маань ямар нэгэн төрлийн эдгэрэл хэрэгтэй байдаг. Бидэнд магадгүй бие махбодын өвчин, сэтгэл санааны шарх, сэтгэл зүйн гуниг эсвэл-үүнийг үгүй болоосой хэмээн олон жил залбирсаар байх үед ч хүртэл бидний ту...

More

Энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөө нь YouVersion-с бүтээгдэн, хангагдсан болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна