Төлөвлөгөөний мэдээлэл

Бурханыг ойлгохгүй байх үедЗагвар

When You Don't Understand God

5-с 1 дахь өдөр

Библийн хүчин төгөлдөр байдал



Хүн бүр амьдралынхаа ямар нэг үед Бурханы талаарх асуултуудтай нүүр тулж байсан гэж хэлэхэд буруудахгүй. Тэдгээр нь магадгүй болж өнгөрсөн үйл явдлыг Бурханаас асууж, эсвэл Бурхан гэж үнэхээр байдаг уу гэх мэт байж болох юм. Бүх хүн Бурханы талаар асуудагтаа биш, олонх хүмүүс Христ итгэлтэнээс Бурханы талаар асуудаг учир бид юунд итгэдгээ болон яагаад итгэдэг гэдгээ сайн мэдэж байх хэрэгтэй.



Гэхдээ асуултууд руугаа орохоос өмнө юун түрүүнд, бидний эрэн хайж байгаа үнэний эх сурвалж нь юу вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Үнэхээр олон зуун жилийн өмнө ухаантай хүн амьдарч байсан уу эсвэл хүмүүсийн итгэдэг зүйлс ингэтлээ хөгжсөн үү эсвэл өнгөрсөн зуунд бий болсон зүйл үү. Есүсийн дагалдагчийн хувьд, бидний үнэний эх сурвалж бол Библи билээ.



Библи нь ихэвчлэн Бурханы Үг, Бичээс гэж дурдагддаг ба биднийг хөтлөх зам болж, Есүстэй илүү ойр алхахад туслах түлхүүрийн нэг юм. Бидний бүх асуултад яг таг хариулахгүй ч Бурханы талаарх чиглүүлгийг өгч, бусадтай хэрхэн харилцах талаар болон хэрхэн зорилготой амьдрах, хэрхэн мөнх амийг хүлээн авах талаар зааж өгдөг. Бурханы Үгнээс олж мэдсэн үнэн нь олон хүнийг зовоож буй асуултуудыг шийдвэрлэхэд бидэнд туслах болно. Гэхдээ эхлээд энэ нь юу болохыг ярилцацгаая.



Библи нь...




  • ...66 өөр номоос бүрдсэн...

  • ...1500 гаруй жилийн хугацаанд бичигдсэн...

  • ...3 хэлээр...

  • ...40 гаруй өөр зохиолч...

  • ...гурван өөр тивд амьдарч...

  • ...бүгд Бурханаар дамжуулан бичсэн.


Эдгээр номууд нь тус тусдаа бичигдсэн ч, Хуучин болон Шинэ Гэрээ нь нэг л зүйлийн талаар дурддаг: бидний Аврагч Есүс Христээр дамжуулан хүн төрөлхтнийг аврах талаар юм.



Хуучин Гэрээний 300 гаруй эш үзүүлэгчид Есүсийн амьдрал ахуй болон ажил хэргийн талаар зөгнөсөн байдаг ба нэг бүрчлэн бүгд түүний амьдралд биеллээ олсон. Библи хэрхэн, хэзээ бичигдсэнтэй холбоотой эдгээр бүх ялгааг харгалзан эдгээр эш үзүүлэгчид бие биетэйгээ ярилцсан эсвэл дөнгөж эш үзүүлсний дараа биелэгдсэн байх боломжгүй.



Энэхүү төлөвлөгөөний дараах өдрүүдэд бид цөөн хэдэн асуултад хариулах бөгөөд сүүлийн өдрөө хариултгүй үлдэх асуултуудын эргэлзээн дунд хэрхэн амьдрахаа сурах болно.


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

When You Don't Understand God

Бид бүхэнд Бурханы талаарх хариултыг нь мэддэг болон мэдэхгүй олон асуулт байдаг. Библиэс сурч болох үнэн нь бидний олон асуултын хариултыг олоход тусалдаг. Иймд ойлгомжгүй хариулт эсвэл хариултгүй үлдсэн асуултуудаа Бур...

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, нийтэлсэн болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна