Төлөвлөгөөний мэдээлэл

Даван туулах: Хүнд хэцүү үед хүч чадлыг олох ньЗагвар

Overcomer: Finding Strength in Hard Seasons

4-с 3 дахь өдөр

Сэтгэл гутралыг тэвчих



Хөрөнгө чинээтэй газарын эзэний хайртай хүү Иосеф, бүх л ирээдүй нь түүний өмнө эл байсан тул тэр үүнийг мэдэж байв. Тэрбээр ирээдүй нь ямар байхыг харж зүүдэлдэг байв. Гэтэл нэг өдөр ах дүү нар нь түүнийг боолын худалдаачидад заржээ. Хэсэг хугацааны дараа Иосеф гэр бүл, ирээдүй, байр сууриа алдсан. Түүний амьдралын бүх төлөвлөгөө сүйрчээ.



Египтэд боол болсноор тэрээр дахиад өөрөө үйлдээгүй гэмт хэргийнхээ төлөө шоронд оржээ. Юу ч туулсан хамаагүй, тэр Бурханд итгэхээ хэзээ ч зогсоогоогүй юм. Бурхан Иосефийн төлөөх ивээл, хайраа хэзээ ч зогсоогоогүй.



Хоёр жил шоронд суусныхаа дараа Иосеф Египетийн Ерөнхий сайд болжээ. Эцэст нь тэр олон мянган хүмүүсийг долоон жилийн өлсгөлөнгөс, тэр дундаа ах дүүсээ аварч чадсан.



Иосефын өнгөрсөн үеийн зовлон зүдүүрүүд нь түүнийг ирээдүйд тоолж баршгүй олон хүний ​​амьдралд нөлөөлөхөд бэлтгэсэн.



Магадгүй та Иосефто ямар нэгэн байдлаар холбоотой байж болох ю. Таны итгэдэг хүн урвасан юм болов уу. Эсвэл таны амьдрал яагаад сэтгэл дундуур, зовлонгоор дүүрэн байгааг гайхаж байж магадгүй юм. Таны амьдрал таны мөрөөдөж байсан шиг харагдахгүй байж магадгүй.



Юу ч байсан хамаагүй, Бурхан бидний сайн сайхны төлөө, Өөрийнхөө алдар суугийн төлөөх
эвдэрсэн найдвар, мөрөөдлийг эргүүлж чаддаг. Тэр таны амьдралд хэзээ ч ажиллахаа зогсоохгүй. Та ямар ч бэрхшээлтэй тулгарсан бай хамаагүй, Бурхантай хамт үргэлжлүүлэн алхсаар байвал Бурхан танд ивээл, хайраа харуулсаар байх болно. Бурхантай хамт алхах үед таны өнгөрөх зүйл юу ч биш ​​болно.


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Overcomer: Finding Strength in Hard Seasons

Хүнд хэцүү үе тулгарах үед даван туулах боломжгүй мэт санагддаг. Гэхдээ талархах зүйл нь, Бурхан бидний асуудгаас ч, төсөөлснөөс ч илүү зүйлийг хийх чадалтай. Энэхүү 4 өдрийн төлөвлөгөөнөөс Бурхан хэрхэн таныг зовлон шан...

More

Энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөө нь YouVersion-с эрхлэн гаргагдсан бөгөөд хангагдсан болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна