Төлөвлөгөөний мэдээлэл

Даван туулах: Хүнд хэцүү үед хүч чадлыг олох ньЗагвар

Overcomer: Finding Strength in Hard Seasons

4-с 1 дахь өдөр

Тэвчих хүч



Эцэс төгсгөлгүй мэт санагдах хэцүү үе танд тулгарч байсан уу? Магадгүй та өмнө нь дассан байсан ая тухаа алдаж байсан байх, эсвэл магадгүй сэтгэл гонсойлгосон, эсвэл ялагдчихсан юм иг мэдрэмж төрж байсан байх. Танд юу ч тулгарч байсан бай зөвхөн танд тулгарсан гэсэн үг биш.



Ажил: эд баялаг, нөөц, эрх мэдэл гэр бүл, эрүүл мэнд, нөхөрлөлөө алдсан.



Эш үзүүлэгч Иеремиа: эх орон нь мөхөж, найз нөхөд нь цөллөгдсөн.



Эш үзүүлэгч Исаиа: Эш үзүүлснийхээ төлөө нь төлөө голоороо хуваагдсан. Тэрээр өөрийнхөө тунхаглаж байсан Аврагчаа харалгүйгээр нас барав.



Арван хоёр элч: хөнөөх орлдлогууд, хавчлага, өлсгөлөн, шоронд хорих, тусгаарлалт, өвчин бас үхэлийг тэвчсэн. Тэд бүгдээрээ Христийн эргэж ирэхийг хүлээж байсан ч бүгд нас баржээ.



Бичвэр нь маш их зовлон зүдүүр, гарз хохиролыг туулсан хүмүүсийн талаархи мэдээллээр дүүрэн байдаг. Гэхдээ эдгээр хүмүүс юу ч, бүр үхэл ч гэсэн тэднийг Бурханы мөнхийн амлалтаас салгаж чадахгүй гэдгийг мэддэг тул тэвчээртэй байсан.



Манай дэлхий эвдэрсэн учираас муу зүйлс тохиолддог. Бид өөрсдийн хяналтаас гадуур нөхцөл байдалтай тулгарах үед урам хугарах нь жам ёсны бөгөөд уй гашуу зайлшгүй байна.



Гэхдээ хүнд уй гашуу, шаналал, гомдол, урам хугарах мөчид хүртэл Есүс үүнийг сайн сайхан, нигүүлслийн гайхамшиг болгож чаддаг.



Дараагийн гурван өдрийн туршид хүнд хэцүү үеүдийг итгэлтэйгээр даван туулж ирсэн библийн хэд хэдэн хүмүүсийн амьдралын талаар эргэцүүлнэ. Бурхан тэдний өвдөлтийг хэрхэн илүү агуу зорилгын төлөө ашиглаж байсныг хамтдаа олж мэдэцгээе.

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Overcomer: Finding Strength in Hard Seasons

Хүнд хэцүү үе тулгарах үед даван туулах боломжгүй мэт санагддаг. Гэхдээ талархах зүйл нь, Бурхан бидний асуудгаас ч, төсөөлснөөс ч илүү зүйлийг хийх чадалтай. Энэхүү 4 өдрийн төлөвлөгөөнөөс Бурхан хэрхэн таныг зовлон шан...

More

Энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөө нь YouVersion-с эрхлэн гаргагдсан бөгөөд хангагдсан болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна