Төлөвлөгөөний мэдээлэл

Айдсыг сөрөх итгэлЗагвар

Faith Over Fear

5-с 4 дахь өдөр

Дөрөв дэх өдөр



Хэрэв бид итгэл рүү бат алхан орох гэж байгаа бол эргэлзээтэй тулалдахад суралцах хэрэгтэй болдог. Бид Бурханаас юуг ч гуйж болно харин үүнийгээ Түүнээс хүлээн авахын тулд зүрхнээсээ эргэлзээг авч хаях шаардлагатай. Иаков 1:6-д, "Харин тэр ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуйг. Учир нь эргэлзэгч нэгэн бол салхиар туугдан давалгаалах тэнгисийн долгио мэт ажээ." Эргэлзээгэдэг бол санал зөрөх гэсэн утгатай үг аж. 



Эргэлзээг ялан дийлэхийн тулд харагдах зүйлс биднийг санал зөрөхөд хүргэх үед ч хүртэл Бурханы үгтэй санал нийлэх сонголтыг бид хийх ёстой.



Эмх замбараагүй байдал эргэн тойронд минь болох үед төөрөгдөлтэй нэг тал болохынхоо оронд Марк 4:39-тэй санал нийлж, нам гүм байдал ирэх болно гэдэгт итгэн "Чимээгүй. Намд" гэж хэлдэг бай. Эргэн тойрондоо болох зүйлийн талаар санаа зовж эхлэх үед 1 Петр 5:7-той нэг тал болж Тэр бидэнд санаа тавьдаг учраас бүх зовнилоо Түүнд хаядаг бай. Хүрэлцэхгүй байх вий гэсэн айдастай нүүр тулах үед Филиппой 4:19-дэх Бурхан хэрэгтэй БҮХНЭЭР минь хангадаг болохыг сана. 



Марк 9-р бүлэг хүүгээ Есүс дээр авч ирэх цөхөрсөн эрийн талаар түүхийг хуваалцдаг. Хүү чөлөөлөгдөх хэрэгтэй байлаа. Эцэг, "Есүс ээ, Та чаддаг бол бидэнд туслаач." гэж хэлжээ. "“Та чаддаг бол” гэв үү? Итгэдэгт нь бүх юм боломжтой."" гэхэд хүүгийн эцэг, "Би итгэж байна. Итгэлгүй байгаад минь туслаач" хэмээн чарлав. 



Есүс хэн байсныг тэр хүн мэдэж байсан нь тодорхой. Өөрсдөд нь Есүс туслах чадвартайг тэр мэдэж байсан, тэгээгүй бол хүүгээ авч ирэхгүй л байх байсан. Гэсэн хэдий ч, хоромын төдийд хэрэгцээ ямар чухал болох нь түүний Есүст итгэх итгэлтэй хавсарлаа. Эргэлзээ гэтэн орж ирснийг ухаарах даруйдаа хамгийн ухаалаг зүйлийг тэр хийв. Итгэлгүй байгаад нь туслахыг Есүсээс гуйдаг.



Бид ч мөн энэ эцэгтэй адил байдаг. Есүс бүхнийг хийх чадвартай гэдэгт бид итгэх хэдий ч сул дорой үед бидний нүүр тулах зүйлийн агуу том байдал нь амьдрал дахь Түүний чадварт эргэлзэхэд биднийг хүргэдэг аж. Сайн мэдээ гэвэл, бид ч мөн адил, "Итгэлгүй байгаад минь туслаач!" гэж Есүс рүү хашхирч болно. Хэрэгцээтэй үед минь Тэр бидэнд туслана.



Бурхан биднийг аврах болно гэдэгт итгэхийн тулд Тэр хэрхэн үүнийг үйлдэхийг бид ойлгох шаардлагагүй. Эргэлзээг зайлуулсан цагт итгэл маань цоо шинэ үе шатанд хүрдэг.


Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Faith Over Fear

Тодорхойгүй үед цөхрөх мэт мэдрэмж төрөх нь амархан байдаг. Амаргүй үйл явдал тохиолдох үед мэдээ, сошиал медиа, эргэн тойрны хүмүүс биднийг санаа зовоход хүргэдэг. Аливаа зүйлсийг хянах ямар ч боломжгүй мэт санагдах үед...

More

Leading And Loving It-д энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: http://www.leadingandlovingit.com -д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна