Төлөвлөгөөний мэдээлэл

Айдсыг сөрөх итгэлЗагвар

Faith Over Fear

5-с 1 дахь өдөр

Нэг дэх өдөр



Тодорхойгүй үед цөхрөх мэт мэдрэмж төрөх нь амархан байдаг. Амаргүй үйл явдал тохиолдох үед мэдээ, сошиал медиа, эргэн тойрны хүмүүс биднийг санаа зовоход хүргэдэг. Аливаа зүйлсийг хянах ямар ч боломжгүй мэт санагдах үед бид Бурханы Үгнээс тайтгарлыг болоод амар тайвныг олж авах боломжтой. 



Иохан 16-р бүлэгт, энэ дэлхийг орхин явахаасаа өмнө Есүс дагалдагч нартайгаа ярьж байгаа хэсэг гардаг. Ахлагч нь явж байгаа учраас тэд ч бас тодорхойгүй үетэй нүүр тулж байна. Тэд одоо өөрсдөө бүгдийг хийх шаардлагатай болно. Түүнийг хавчигдан, зодож нүдүүлэн, цовдлогдохыг тэд нүдээрээ харсан бөгөөд Түүний үйлчлэлийг тэд үргэлжлүүлэх цаг ирсэн. Тэдэнд ямар мэдрэмж төрж байсан болохыг та төсөөлж чадах уу? Магадгүй маш их айсан, сандарсан, санаа зовсон байсан байх. Тэд их үйлчлэл хийх ёстой болсноор зогсохгүй тэр явцдаа алуулах ч магадлалтай.



Есүс тэднийг урамшуулан, зоригжуулаад, 33-р эшлэл дэх үгсийг Тэр хэлдэг,  "Миний дотор та нар амар амгалан байг гэж Би та нарт энэ зүйлсийг хэллээ. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан."



Эдгээр үгс өнөөдөр ч бидний амьдралд биелэлээ олдог. Зовлон үгүй амьдрах болно гэж Есүс хэзээ ч амлаагүй харин зовлон дундаа амар тайвныг олж авах боломжийг Тэрээр бидэнд олгох болно гэж Тэр амласан. Бидэнтэй нүүр тулах ямар ч нөхцөл байдлаас хамаагүй агуу Нэгэн Тэр Өөрөө байх болно гэж бидэнд амласан бөгөөд ямар ч зүйлтэй бид нүүр тулсан "...та нарын дотор байгаа Тэр бол дэлхийд байгчаас аугаа." гэдэг үнэнд бат итгэлтэй болдог.



"Бүү ай" гэдэг үгс Библи дээр 365 удаа дурдагдсан байдаг гэсэн тооцоо байдаг! Энэ нь бидэнд айх олон нөхцөл байдал ирэх хэдий ч тэр айдсыг ялах олон арга зам үүнтэй адил өгөгдсөн гэсэн үг юм. Бурхан Өөрийнхөө үгэнд бидэнд хандан зааврыг өгсөн бол үүнийг биелүүлэх чадамжийг ч мөн адил өгсөн байдаг. "Бүү ай" хэмээн хэлсэн үг нь өөрийн амьдралаас айдсыг зайлуулах чадавхыг Тэр бидэнд аль хэдийн өгсөн гэсэн утгатай.



Айдсаас гарах хамгийн хялбар арга зам бол итгэлийн алхам хийх юм. Ром 10:17-д Итгэл нь сонсохоос, сонсох нь Бурханы Үгээр ирдэг гэж хэлсэн байдаг. Библиэс бид итгэлийг олж авсанаар айдсыг сөрж чадна. Өнөөдөр айдастай хэрхэн нүүр тулах талаар бичээсээс олж, чангаар өөртөө тунхагла. Айдас замхран алга болохыг нь хараарай!


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Faith Over Fear

Тодорхойгүй үед цөхрөх мэт мэдрэмж төрөх нь амархан байдаг. Амаргүй үйл явдал тохиолдох үед мэдээ, сошиал медиа, эргэн тойрны хүмүүс биднийг санаа зовоход хүргэдэг. Аливаа зүйлсийг хянах ямар ч боломжгүй мэт санагдах үед...

More

Leading And Loving It-д энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: http://www.leadingandlovingit.com -д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна