Төлөвлөгөөний мэдээлэл

Айдастайгаа хэрхэн тэмцэх вэЗагвар

How to Battle Fear

4-с 4 дахь өдөр

Үүнийг тунхагла



Хэцүү цаг үеүүд ирэхийн өмнө бид тэдгээрт ямар хариу үйлдэл үзүүлэх талаар бэлтгэлтэй байх нь ухаалаг явдал юм. Бид дараагийн алхмаа мэдэхгүй ч Бурханд ямагт бүрэн найдаж болно. Айдсын эсрэг сөрөн зогсох шилдэг арга бол Бурханы Үгийг тунхаглах юм. Тиймээс дараах ишлэлүүдийг уншаад тунхаглацгаая.



Ром 12:2

Энэ үеийн явдалд нийцэлгүй, харин оюун санааныхаа шинэтгэлээр өөрчлөгдөж байгтун! Тэгвэл Бурханы сайн, тааламжит, төгс төгөлдөр таалал юу болохыг таних болно.



Залбирал: Бурхан минь энэ үеийн явдалтай нийцэлгүйгээр Таны Ариун Сүнсээр оюун санаагаа шинэчлэн өөрчлөгдөхөд туслаач. Ингэснээр би Таны сайн, тааламжит, төгс төгөлдөр таалал гэж юу болохыг би таниж чадна.



Филиппой 4:8

Эцэст нь, ах дүү нар аа, юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтайг, мөн аливаа сайн үйл байвал, магтууштай ямар нэгэн юм байгаа бол эдгээрийг тунгаацгаа.



Залбирал: Бурхан минь таны тусламжтайгаар би юу нь үнэн, хүндэтгэлтэй, зөв, ариун, сайхан, сайшаалтай, сайн үйлтэй, магтууштай байна, тэр бүгдийг бодох болно.



2 Коринт 10:5

Бурханы мэдлэгийн эсрэг босогч алив бардамналыг устгаж, бодол бүрийг Христийн дуулгаварт олзолдог.



Залбирал: Эзэн минь таны хүч чадлаар би Таны мэдлэгийн эсрэг босогч алив бардамналыг устгаж бодол бүрийг Христийн дуулгаварт олзлож байна.



Колоссай 3:2

Газар дээрхийг бус дээгүүрх зүйлсийг эрмэлз.



Залбирал: Эзэн минь би бодол санаагаа газар дээр бус дээгүүрх зүйлсэд хандуулна.



2 Тимот 1:7

Учир нь Бурхан бидэнд айдсын бус, харин хүч, хайр ба биеэ захирах сүнсийг өгсөн



Залбирал: Бурхан минь та надад айдсын бус харин хүч, хайр ба биеэ захирах сүнсийг өгсөн.



1 Петр 5:7

Тэр та нарт санаа тавьдаг учраас бүх зовнилоо Түүнд хая.



Залбирал: Эзэн минь та надад санаа тавьдаг учир би бүх зовнилоо танд өргөж байна.



Эдгээрийг нэг л удаа залбираад бүү өнгөрөөрэй. Өдрийн туршид залбираарай. Айдас тийм ч амархан буугаад өгөх дургүй тул бид эрх чөлөөнийхөө төлөө байнгын тэмцэлд ордог. Энэ тунхаглалуудаар залбирахыг хүсэхгүй байсан ч, яадаг ч байсан залбираарай. Нэг л удаа залбирсны дараа та юу ч мэдрэхгүй байх. Гэвч зүгээр. Дахин залбир. Дахин бас дахин. Бид залбирмаар байгаа үедээ л зөвхөн залбирдаггүй. Бид зүгээр л залбирдаг.



Эдгээр залбирлуудыг бичиж аваад эсвэл утсан дээрээ зургийг нь аваарай. Ингэснээр тэд тантай өдөржин хамт байх болох юм.


Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

How to Battle Fear

Нөхцөл байдал тодорхойгүй үед бид хамгийн түрүүнд айдас мэдэрдэг. “Ингэвэл яах бол” гэсэн айдас дүүрэн замуудаар бид өөрсдийгөө үргэлжлүүлэн доош явуулсаар өөрсдийгөө тайвшруулдаг юм шиг. Харин Есүсийн дагалдагчдийн хувь...

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, нийтэлсэн болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна